Б.Баттүшиг: Шилдэг 100 компанидаа 9 дүүргээ хуваагаад, утааг арилгах үүрэг өгөх хэрэгтэй БНСУ-ын зээлийг агаар, орчны бохирдлыг арилгахад зарцуулна Дуучин Долорес О’Риордан нас баржээ Баянгол дүүргийн эмнэлгийн ачаалал буурчээ Ж.Чинбүрэн эмчид Эрүүл мэндийн сайд баяр хүргэлээ Трамп, Си Зиньпин нар утсаар ярьжээ “Ибупрофен” эм үргүйдэлд хүргэдэг гэх нотолгоо байхгүй Олимпын аварга Симоне Байлес: Би ч бас хүчирхийлэлд өртсөн Азийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа Ким Чен Уны байгуулсан охидын хамтлаг Пёнчанд очно Жошуа, Паркэр хоёрын хэн нь ялагдашгүй вэ УИХ-ын гишүүн Д.Гантулгын хэргийг АТГ-т шилжүүлжээ АТГ-ын ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна Үхрийн шир Хэнтий аймагт 40 мянган төгрөгийн үнэтэй байна Ажилтай ч ажил хайж буй 10 мянган иргэн байна Шатахууны үнийг буулгах шаардлага хүргүүллээ Насанд хүрээгүй хүүхдийн бичлэгийг тараасан 1000 хүнийг баривчилжээ Донорын хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ Б.Лхагва: Роснефть орж ирэх боломжгүй Харви Вайнштейн халдлагад өртжээ
Улаанбаатар -30°
Төрийн одон, медалиар шагналаа
2017.12.30

Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106, Ардын хувьсгалын 96, Ардчилсан хувьсгалын 28 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын төрийн одон, медалиар шагналаа. Шагналыг Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр нар гардуулав.

 

 

“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны өндөр настан Д.Батмөнх, 50 дугаар сургуулийн ахмад багш Д.Дэнсмаа нарын 18 хүн, “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор Бэлтгэл офицер Ж.Мэндбаяр, Есөн эрдэнийн Эх орон ТББ-ын  тэргүүн Г.Цэрэнпунцаг, “Цэргийн гавьяаны одон”-оор Нийслэлийн шүүх шинжилгээний албаны дэд дарга Н.Ганбаяр, “Алтан гадас одон”-оор нийслэлийн Эрүүл мэндийн газрын их эмч Ч.Алтантогосхон, Шинэ үе продакшны нярав П.Баярмаа нарын 27 хүн, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Зорчигч тээврийн нэгтгэл ӨНӨААТҮГ-ын 3 дугаар баазын жолооч Ч.Алтангэрэл, 170 дугаар цэцэрлэгийн багш Л.Цэдэнпил нарын 35 хүн, “Шударга журам медаль”-аар 3 хүн шагнуулж, ийнхүү ажил хөдөлмөрөө төрд үнэлүүллээ. Шагнал гардуулах ёслолын үеэр төрийн дээд одон,  медаль авсан иргэд баярлаж, талархсанаа илэрхийлээд цаашид өөрсдийн хүч хөдөлмөр, авьяас чадвараа Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтэд дайчлан ажиллана гэдгээ хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Төрийн одон, медалиар шагналаа
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 17, Лхагва гараг