Б.Баттүшиг: Шилдэг 100 компанидаа 9 дүүргээ хуваагаад, утааг арилгах үүрэг өгөх хэрэгтэй БНСУ-ын зээлийг агаар, орчны бохирдлыг арилгахад зарцуулна Дуучин Долорес О’Риордан нас баржээ Баянгол дүүргийн эмнэлгийн ачаалал буурчээ Ж.Чинбүрэн эмчид Эрүүл мэндийн сайд баяр хүргэлээ Трамп, Си Зиньпин нар утсаар ярьжээ “Ибупрофен” эм үргүйдэлд хүргэдэг гэх нотолгоо байхгүй Олимпын аварга Симоне Байлес: Би ч бас хүчирхийлэлд өртсөн Азийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа Ким Чен Уны байгуулсан охидын хамтлаг Пёнчанд очно Жошуа, Паркэр хоёрын хэн нь ялагдашгүй вэ УИХ-ын гишүүн Д.Гантулгын хэргийг АТГ-т шилжүүлжээ АТГ-ын ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна Үхрийн шир Хэнтий аймагт 40 мянган төгрөгийн үнэтэй байна Ажилтай ч ажил хайж буй 10 мянган иргэн байна Шатахууны үнийг буулгах шаардлага хүргүүллээ Насанд хүрээгүй хүүхдийн бичлэгийг тараасан 1000 хүнийг баривчилжээ Донорын хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ Б.Лхагва: Роснефть орж ирэх боломжгүй Харви Вайнштейн халдлагад өртжээ
Улаанбаатар -30°
Их замын дундах ЭРХ БАРИГЧИД
2018.1.2

 

Сонгуулийн жил өнгөрсөн оноор дуусгавар боллоо.  Үнэмлэхүй олонхи МАН-ын төрийн эрх барих бүрэн эрхийн хугацаа гурав дахь он руугаа орж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эрх баригчид мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээс илүүтэй  төр,  засгаа эмхлэх яам, агентлаг, орон нутгийн томилгоог сэлбэн,  сэлгэж, өмнөх парламентын үед батлагдсан зарим хууль тогтоолыг зарим хууль тогтоолыг өөрчлөн, тэр байтугай намдаа ч шинэчлэл хийж, намын даргаа шинээр сонголоо.  Энэ хугацаанд хоёр дахь Засгийн байгуулааад амжсан.

 

Өнгөрсөн хугацаанд олон улсын зах зэс, нүүрсний үнэ өсөлттэй ч, энэ хэрээр манай төсөвт  орлого нэмэгдсэн хэдий ч эдийн  засгийн хямрал ард иргэдийн нуруунд хүндхэн үргэлжилсэн хэвээр.  Төр, засгийн зүгээс  ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдан, валютын нөөцөө нэмэгдүүлсэн, өмнөх жилүүдээс эдийн засаг өсөлттэй гарсныг тоо баримттай дурддаг. Хэрвээ олон улсын байгууллагын хөтөлбөрт хамрагдаагүй бол, хэрвээ зарим татварын зохицуулалт хийгээгүй бол, хэрвээ  гадаад зах зээлээс бонд босгоогүй бол  иргэдийн амжиргаа өнөөдрийнхөөс ч дордож мэдэх түвшинд очихоор байсныг  төр засаг  үе үе “сануулдаг” нь нь гайхалтай.  

 

Одоо эрх баригч хүчинд улстөржөөд, албан тушаал булаацалдаад  бужигнах бус хоёр жилийн өмнөх сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, амлалтаа биелүүлэх хугацаа үлдсэн.  Тиймээс ч энэ  2018 оны төсвийг ерөнхийдөө Засгийн газрын үйл ажиллагааны  мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн баталсан.

 

Энэ оноос бүтээн байгуулалт өрнөж, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэж,  халамжийн чиглэлд ч иргэдийн мөнгөн орлого нэмэгдэнэ. Тухайлбал,  “Хүүхэд бүр цэцэрлэг” хөтөлбөрийн  хүрээнд цэцэрлэгийн 86 барилга шинээр барьж, 16 цэцэрлэгийн барилгад өргөлтгөл хийнэ.

 

Энэ сарын нэгнээс  өрх, сумын эмнэлгийн үзүүлэх тусламж, үйлчилгээг нэмэгдүүлж, малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, ажилгүй иргэдийн төлөх эрүүл мэндийн даатгалыг 50 хувиар бууруулна.

 

Энэ онд 396.6 мянган хүний тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг инфляцийн түвшинтэй дүйцүүлж нэмэхэд 119,5 тэрбум төгрөг зарцуулна. Малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулж баталсантай холбоотой  44.6 тэрбум төгрөгийг Тэтгэврийн санд шилжүүлээд байгаа юм.  “Цалинтай ээж” хөтөлбөрийн хүрээнд  0-3 насны хүүхдээ асарч байгаа эх 50 мянга, 0-18 насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр 240 мянган төгрөг олгож эхэлнэ.  Энэ мэтчлэн эрх баригч хүчин сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр гараанаас гарлаа.  

 

Гэхдээ өнөөдрийн тухайд эрх баригч хүчин МАН-ын нэр хүнд уналттай байгаа. Хэдийгээр төр, засгийн эрх барьж байгаа хүчний нэр хүнд муу байдаг гэдэг ч МАН парламентад үнэмлэхүй олонхи болсон үеэсээ нэрээ хугалах олон үйлдлийг “дотроосоо” хийсэн. Албан тушаалын хуваарилалт, бялуу хуваах, хүртэх гэсэн МАН-ын гишүүдийн дотоод хагарал үүнийг гэрчилнэ.  МАН-ын дотоод хагарал өнөөдөр Засгийн газраа унагаж, дараагийн ээлжнийхнийг томилсноор  үргэлжилж байгаа. 

 

Өнөөдөр эрх баригч хүчин удирдагчаа парламентаас бус гаднаасаа томилж,  дан дээлтэй Ерөнхий сайдаар удирдуулж байна. Өнөөдөр У.Хүрэлсүх  МАН-ын дарга, Ерөнхий сайдын албан тушаалыг давхар хашиж байгаа хэдий ч Засгийн газрын бүрэлдэхүүн нь 100 хувь “давхар дээл”-тэй эрхмүүд. Учир нь өөрийн бүрэн эрхийн хүрээний  Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ   батлах, томилох  эрхээ бусадтай хуваалцах улс төрийн тохироогоор үргэлжилсэн. Эдүгээ 100 дахь хоногоо угтах Засгийн газрын хувь заяа эрх баригч хүчнээс өөрсдөөс нь хамаарна.

 

Одоо их бүтээн байгуулалтын тохироонд хүрч, амлалтаа хэрэгжүүлэхээс өөр зам эрх баригчдад үгүй. Тэгээд  улстөржилдөө цэг тавихыг УИХ-ын дарга шинэ оны мэндчилгээндээ дурдсаныг эрх баригчид санаж явахад илүүдэхгүй биз. Гэхдээ бүрэн эрхийнхээ хугацааны замын дундаас ямар сонголт хийх нь  эрх баригчдын үг бус үйлдлээс хамаарна. 2020 он гэдэг эгэл иргэдэд хол хугацаа ч эрх баригчдад ойрхон харагдаж байгаа. 

Н.Энхлэн 

Их замын дундах ЭРХ БАРИГЧИД
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 17, Лхагва гараг