Сүхбаатар дүүргийн 17 дугаар цэцэрлэгт их засвар хийнэ Хуурамч хаягаар залилан хийж байгааг анхаарна уу Хойд Солонгос “Пёнчан 2018” наадамд 230 хөгжөөн дэмжигч илгээх санал хүргүүллээ НӨАТ: Энэ сарын 22-ноос өмнө бүртгэлээ баталгаажуулаарай УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Хонконгт ажиллаж байна Ж.Ганбаатарыг ЖДҮ-ийн хөгжлийн дэд хорооны даргаар улирууллаа Сургууль, цэцэрлэгүүдэд 230 агаар цэвэршүүлэгч байрлуулжээ Байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо Петерхансел Дакарыг тэргүүлэхэд ойртож ирлээ Монгол улс аялахад тохиромжтой дэлхийн шилдэг 10 улсын нэгээр шалгарав Катрин Зета Жонс: Нөхөр минь эмэгтэй хүнийг дарамталж, гомдоох нэгэн биш Төрийн банкны гүйцэтгэх захирлаар Г.Дөлгөөнийг томилжээ Хөвсгөл өрсөлдөх чадвараар хамгийн эмзэг аймгаар тодорлоо УИХ-ыг хууль дээдлэх зарчмыг зөрчсөн гэж үзжээ Боловсролын салбарын 3400 багш, ажилчид зөвлөгөөнд оролцоно Мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив Америк хөлбөмбөгийн од авто осолд орлоо Э.Бэхбаяр Энэтхэгийн лигт барилдана Ким Чен Уны жорлонг устгаж, зоригийг нь мохоох хэрэгтэй 21-ээс доош насны иргэнд согтууруулах ундаагаар үйлчилбэл үйл ажиллагааг нь зогсооно
Улаанбаатар -31°
Цас орж, цасан шуурга шуурна
2018.1.2

Баяр, амралтын өдрүүдээр буюу 2017 оны 12 дугаар сарын  26-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутаг, Хөвсгөлийн уулсаар, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын зарим газраар, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим газраар, 30-нд Баруун аймгуудын нутаг, Хөвсгөлийн уулсаар, 31-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, Төвийн аймгуудын зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр 0,0-14 мм цас орсноос хамгийн их нь Увсын Баруунтуруунд 14мм, Тэсд 13 мм ахиу цас орж, цасан шуурга шуурсан байна. Харин  ихэнх хугацаанд  салхины хурд секундэд 6-11 метр, 27, 28-нд Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед 27 метр хүрчээ.

 

 

Цаг, уур орчны шинжилгээний газрын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 4, 5-нд баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 6-нд зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

 

Иймд малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах шаардлагатай байна. Мөн хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж,  автозам, даваа цасанд хаагдан халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг. 

 

Тиймээс жолооч нар хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна

Цас орж, цасан шуурга шуурна
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 18, Пүрэв гараг