“Монгол, Оросын санаачилга 2018” арга хэмжээгУлаанбаатар хотноо зохион байгуулна ҮСХ-ны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа ”Оддын академи” шоу нэвтрүүлгийн охидын хамтлаг тодорно Хоёр Солонгос Пёнчан-2018 наадмын нээлтэнд нэгдэж орно Карлос Сайнц “Дакар-2018” уралдааныг тэргүүлсээр байна Нударга зөрүүлэхийг оролдсон хоёр тоглогч шийтгүүллээ Трампаас авсан “IQ”-ийн сорилыг ил болгохыг эмчээс нь хүсчээ Кавай Леонардын гуяны гэмтэл сэдэрлээ Бага насны хүүхдүүдийг дээрэмддэг бүлгийг баривчиллаа Н.Баяртсайхан: Зээлийн хүүг бууруулах арга замыг хайж байна Жолигийн найруулсан кино “Оскар”-т өрсөлдөнө Банкны хуулийг баталлаа Ханборгоцой дотор 745 кг хар тамхи нуусан байжээ Барилга угсралтын тусгай зөвшөөрлийг цахимаар олгож эхэллээ Трамп монголчуудад ажлын виз олгохоор болжээ ЕБС-ийн 800 гаруй багш, ажилчид чуулж байна “Эрдэнэт”-ийн 39 хувийг луйварчид л авна Татвар нэмсэн нь иргэдийн амьжиргаанд хэр нөлөөлснийг судалж байна Агаарын бохирдолыг бууруулахад Буриадууд хамтран ажиллахаа илэрхийллээ Татвар төлөгчдийн мөнгөөр хохирол барагдуулдгийг зогсооно
Улаанбаатар -17°
7350 гаруй алба хаагч иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллав
2018.1.2

Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагаас 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 09:00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллалаа.

 

 

Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэн ажиллах тухай Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны А/341 дүгээр тушаалыг үндэслэн төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын дарга, захирагч нар тушаал, шийдвэр гарган бие бүрэлдэхүүнд баяр амралтын өдрүүдэд бэлтгэл бэлэн байдлыг хангах, сонор сэрэмж, хариуцлагыг өндөржүүлэх, сахилга ёс зүйн зөрчилгүй ажиллах, анги байгууллагатайгаа байнга холбоотой байх, үүрэг гүйцэтгэхэд бэлэн байх талаар тодорхой үүрэг даалгавар өгч ажилласан байна. 

 

Баяр амралтын өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Онцгой байдлын газраас “Улаанбаатарын мөнгөн үдэш-2018” шинэ жилийн цэнгүүнд зориулсан ёслолын буудлагыг Сүхбаатарын талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Сонгинохайрхан дүүргийн Баянхошуун дахь Зүрх-Уул, Сүхбаатар дүүргийн Дамбын гүүр, Баянзүрх дүүргийн Маахуур толгой зэрэг газруудад 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 21:00 цагаас 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01:00 цаг хүртэл явуулахад нийт 660 алба хаагч /давхардсан тоогоор/, 224 авто машин техник хэрэгсэлтэй хамгаалалтанд үүрэг гүйцэтгэж, галын аюулгүй байдлыг хангуулан, арга хэмжээний үеэр аврах, гал унтраах томилгоот бүлгүүдийг ажиллуулж, болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх бэлтгэл, бэлэн байдлыг ханган ажиллав.

 

Мөн төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллага аюулт үзэгдэл, ослын 24, обьектын гал түймрийн 50, нийт 74 удаагийн дуудлагаар ажиллаж, 55 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлэн, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

 

 Энэ хугацаанд аврах, шуурхай албаны болон гал унтраах нийт 1829 нэгж тусгай зориулалтын автомашин, техник, 7358 алба хаагч  жижүүрлэлтэд үүрэг гүйцэтгэн иргэдийн аюулгүй байдлыг ханган ажилласан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

7350 гаруй алба хаагч иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллав
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 18, Пүрэв гараг