“Монгол, Оросын санаачилга 2018” арга хэмжээгУлаанбаатар хотноо зохион байгуулна ҮСХ-ны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа ”Оддын академи” шоу нэвтрүүлгийн охидын хамтлаг тодорно Хоёр Солонгос Пёнчан-2018 наадмын нээлтэнд нэгдэж орно Карлос Сайнц “Дакар-2018” уралдааныг тэргүүлсээр байна Нударга зөрүүлэхийг оролдсон хоёр тоглогч шийтгүүллээ Трампаас авсан “IQ”-ийн сорилыг ил болгохыг эмчээс нь хүсчээ Кавай Леонардын гуяны гэмтэл сэдэрлээ Бага насны хүүхдүүдийг дээрэмддэг бүлгийг баривчиллаа Н.Баяртсайхан: Зээлийн хүүг бууруулах арга замыг хайж байна Жолигийн найруулсан кино “Оскар”-т өрсөлдөнө Банкны хуулийг баталлаа Ханборгоцой дотор 745 кг хар тамхи нуусан байжээ Барилга угсралтын тусгай зөвшөөрлийг цахимаар олгож эхэллээ Трамп монголчуудад ажлын виз олгохоор болжээ ЕБС-ийн 800 гаруй багш, ажилчид чуулж байна “Эрдэнэт”-ийн 39 хувийг луйварчид л авна Татвар нэмсэн нь иргэдийн амьжиргаанд хэр нөлөөлснийг судалж байна Агаарын бохирдолыг бууруулахад Буриадууд хамтран ажиллахаа илэрхийллээ Татвар төлөгчдийн мөнгөөр хохирол барагдуулдгийг зогсооно
Улаанбаатар -17°
Жэсон Стэтхэм: Хүүгээ уйлахад нь дагаад уйлмаар санагддаг
2018.1.3

“Тээвэрлэгч” киноны од Жэсон Стэтхэм “ABS” сувагт ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр сүүлд “Галзуу хурд 8” кинонд тоглосон юм.

 

 

-Таны үзэсгэлэнт сүйт бүсгүй “Victory secret's”-ийн сахиусан тэнгэр Рози Хантингтон ээж болоод нэлээдгүй хугацааг өнгөрүүлжээ. Та гурвын амьдрал хэрхэн байна даа?

 

-Энгийнээр хэлбэл тун гайхалтай. Рози болон хүү минь байхад л хангалттай. Би өөр зүйлд шунахгүй байна.

 

-Хүүг тань хэн гэдэг билээ?

 

-Жак Оскар Стэтхэм.

 

-Бяцхан Жак өнгөрсөн зургаадугаар сарын 24-нд мэндэлсэн. Ганцхан удаа л Рози инстаграмдаа хүүгийнхээ царайг нуусан нэг зургийг хийж байсан. Харин өнөөг хүртэл та хоёр нууцалсаар байна. Энэ талаараа?

 

-Хүү минь жоохон байна. Бидний амьдрал бусдад тийм ч чухал гэж бодохгүй байна.

 

-Зургийг нь нууцалснаар та гэр бүлээ хамгаалж байна гэсэн үг үү?

 

-Нэг үгээр тийм ээ.

 

 

-Жак хэнийгээ дуурайсан вэ. Аав болох ямар байна?

 

-Намайг дуурайсан. Ерөнхийдөө надтай тун адилхан залуу байгаа шүү. Рози хүртэл хүүгээ аавыгаа дуурайсан хэмээн байнга хэлдэг. Аав болох амаргүй даваа юм. Үнэхээр их хариуцлагын өмнө ирчихсэн. Хүүгээ уйлахад нь дагаад уйлмаар санагддаг. Заримдаа олон цаг тасралтгүй уйлахаар нь Розиг их өрөвддөг шүү. Би харахаас өөрийг хийж чаддаггүй.

 

-Та бол тун хүчирхэг залуу?

 

-Дэлгэцэнд тийм байж магадгүй. Гэртээ бол хүүгийнхээ өмнө бууж өгсөн эцэг. Том болохоор нь бид жич уулзах болно. /инээв/

 

 

-Рози та хоёр сүй тавиад нилээн удаж байна. Мөн хүүтэй ч болчихлоо. Хэзээ гэрлэх вэ?

 

-Бид энэ талаар ярилцаж байгаа. Рози гэрлэхийг хүсч байгаа бол би маргааш ч гэрлэхэд бэлэн байна. Хүүг минь төрүүлж өгсөн бүсгүйн үгийг чих тавин сонсох нь миний үүрэг гэж бодож байгаа.

 

-Рози л гэрлэх эсэхээ шийдээгүй байгаа юм уу?

 

Дэлхийн бүх эмэгтэйчүүд гайхалтай хурим  хийхийг хүсдэг.

 

-Холливуудын олон ганц бие залуус гэр бүл зохиож, эхнээсээ эцэг болж байна. Энэ талаар?

 

-Хувь тавилан. Хорвоог үргэлж хосоороо туулдаг юм. Хэзээ ч ганцаараа төгссөн хүн гэж үгүй.

 

Б.Дэлгэрцэцэг 

Жэсон Стэтхэм: Хүүгээ уйлахад нь дагаад уйлмаар санагддаг
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 18, Пүрэв гараг