Сүхбаатар дүүргийн 17 дугаар цэцэрлэгт их засвар хийнэ Хуурамч хаягаар залилан хийж байгааг анхаарна уу Хойд Солонгос “Пёнчан 2018” наадамд 230 хөгжөөн дэмжигч илгээх санал хүргүүллээ НӨАТ: Энэ сарын 22-ноос өмнө бүртгэлээ баталгаажуулаарай УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Хонконгт ажиллаж байна Ж.Ганбаатарыг ЖДҮ-ийн хөгжлийн дэд хорооны даргаар улирууллаа Сургууль, цэцэрлэгүүдэд 230 агаар цэвэршүүлэгч байрлуулжээ Байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо Петерхансел Дакарыг тэргүүлэхэд ойртож ирлээ Монгол улс аялахад тохиромжтой дэлхийн шилдэг 10 улсын нэгээр шалгарав Катрин Зета Жонс: Нөхөр минь эмэгтэй хүнийг дарамталж, гомдоох нэгэн биш Төрийн банкны гүйцэтгэх захирлаар Г.Дөлгөөнийг томилжээ Хөвсгөл өрсөлдөх чадвараар хамгийн эмзэг аймгаар тодорлоо УИХ-ыг хууль дээдлэх зарчмыг зөрчсөн гэж үзжээ Боловсролын салбарын 3400 багш, ажилчид зөвлөгөөнд оролцоно Мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив Америк хөлбөмбөгийн од авто осолд орлоо Э.Бэхбаяр Энэтхэгийн лигт барилдана Ким Чен Уны жорлонг устгаж, зоригийг нь мохоох хэрэгтэй 21-ээс доош насны иргэнд согтууруулах ундаагаар үйлчилбэл үйл ажиллагааг нь зогсооно
Улаанбаатар -31°
Сургууль амарснаар эмнэлэгт хандах хүүхдийн тоо буурчээ
2018.1.3

 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр Өрхийн эрүүл мэндийн төв болон дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд ажиллалаа. Эмнэлгүүдийн ачаалал хэр байгаатай танилцахын зэрэгцээ цаг наргүй ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудтайгаа уулзаж, ярилцлаа. Яаралтай тусламжийн хэсэгт ачаалал харьцангуй бага, хүлээгдэл, чирэгдэлгүй байлаа. Энэ үеэр иргэд эмнэлгүүдийн ачааллыг багасгах, ханиад томуунаас урьдчилан сэргийлэхэд сурагчдын амралтыг урьдчилж эхлүүлсэн, эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгох шийдвэр гаргасан нь үр дүнгээ өгч буйг хэллээ.

 

 

 

 

Тухайлбал “Манал-Үйлс” өрхийн эрүүл мэндийн төв нь ХУД-ийн 5-р хорооны 6180 хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлдэг. Эрүүл мэндийн төвийн дарга Б.Сарантуяа тус өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа болон томуу, томуу төст өвчний өнөөгийн байдлын талаар танилцуулав. Сургуулийн хүүхдийн амралт эхэлсэн, томуу, томуу төст өвчтэй хүүхдийн эцэг, эх, асран халамжлагч нарт цалинтай чөлөө олгох болсонтой холбоотой манай төвд хандах хүүхдийн тоо эрс буурч байна. Өдөрт 10 гаруй хүн үзүүлж байна. 1 хүртэлх насны хүүхдийг гэрээр эргэлт хийж байгаа талаар мэдээлэв.  

 

 

ЭХ СУРВАЛЖ: http://www.mohs.mn

Сургууль амарснаар эмнэлэгт хандах хүүхдийн тоо буурчээ
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 18, Пүрэв гараг