Сүхбаатар дүүргийн 17 дугаар цэцэрлэгт их засвар хийнэ Хуурамч хаягаар залилан хийж байгааг анхаарна уу Хойд Солонгос “Пёнчан 2018” наадамд 230 хөгжөөн дэмжигч илгээх санал хүргүүллээ НӨАТ: Энэ сарын 22-ноос өмнө бүртгэлээ баталгаажуулаарай УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Хонконгт ажиллаж байна Ж.Ганбаатарыг ЖДҮ-ийн хөгжлийн дэд хорооны даргаар улирууллаа Сургууль, цэцэрлэгүүдэд 230 агаар цэвэршүүлэгч байрлуулжээ Байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо Петерхансел Дакарыг тэргүүлэхэд ойртож ирлээ Монгол улс аялахад тохиромжтой дэлхийн шилдэг 10 улсын нэгээр шалгарав Катрин Зета Жонс: Нөхөр минь эмэгтэй хүнийг дарамталж, гомдоох нэгэн биш Төрийн банкны гүйцэтгэх захирлаар Г.Дөлгөөнийг томилжээ Хөвсгөл өрсөлдөх чадвараар хамгийн эмзэг аймгаар тодорлоо УИХ-ыг хууль дээдлэх зарчмыг зөрчсөн гэж үзжээ Боловсролын салбарын 3400 багш, ажилчид зөвлөгөөнд оролцоно Мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив Америк хөлбөмбөгийн од авто осолд орлоо Э.Бэхбаяр Энэтхэгийн лигт барилдана Ким Чен Уны жорлонг устгаж, зоригийг нь мохоох хэрэгтэй 21-ээс доош насны иргэнд согтууруулах ундаагаар үйлчилбэл үйл ажиллагааг нь зогсооно
Улаанбаатар -31°
Баяр, амралтын өдрүүдээр 20 гаруй хүний амь насыг авран хамгаалав
2018.1.3

 

Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид баяр, амралтын өдрүүдэд обьектын гал түймрийн 34, аврах ажиллагааны 5 дуудлагаар шуурхай ажиллаж, гал түймрийн утаажилтын бүсээс 20 иргэний амь бие, иргэд аж ахуйн нэгж байгууллагын 55 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж  ажиллалаа.

 

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газрын хэмжээнд давхардсан тоогоор 660 алба хаагч, 224 авто машин техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэсэн байна.

 

Түүнчлэн “Улаанбаатарын мөнгөн үдэш-2018” цэнгүүнд иргэдийн аюулгүй байдлыг хангаж,  Сүхбаатарын талбай, Соёл амралтын хүрээлэн, Баянхошууны Зүрх-Уул, Дамбын гүүр, Баянзүрхийн Маахуур толгойгоос хийсэн ёслолын буудлагад болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт тавин,  галын аюулгүй байдлыг хангуулж ажиллав гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Баяр, амралтын өдрүүдээр 20 гаруй хүний амь насыг авран хамгаалав
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 18, Пүрэв гараг