“Монгол, Оросын санаачилга 2018” арга хэмжээгУлаанбаатар хотноо зохион байгуулна ҮСХ-ны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа ”Оддын академи” шоу нэвтрүүлгийн охидын хамтлаг тодорно Хоёр Солонгос Пёнчан-2018 наадмын нээлтэнд нэгдэж орно Карлос Сайнц “Дакар-2018” уралдааныг тэргүүлсээр байна Нударга зөрүүлэхийг оролдсон хоёр тоглогч шийтгүүллээ Трампаас авсан “IQ”-ийн сорилыг ил болгохыг эмчээс нь хүсчээ Кавай Леонардын гуяны гэмтэл сэдэрлээ Бага насны хүүхдүүдийг дээрэмддэг бүлгийг баривчиллаа Н.Баяртсайхан: Зээлийн хүүг бууруулах арга замыг хайж байна Жолигийн найруулсан кино “Оскар”-т өрсөлдөнө Банкны хуулийг баталлаа Ханборгоцой дотор 745 кг хар тамхи нуусан байжээ Барилга угсралтын тусгай зөвшөөрлийг цахимаар олгож эхэллээ Трамп монголчуудад ажлын виз олгохоор болжээ ЕБС-ийн 800 гаруй багш, ажилчид чуулж байна “Эрдэнэт”-ийн 39 хувийг луйварчид л авна Татвар нэмсэн нь иргэдийн амьжиргаанд хэр нөлөөлснийг судалж байна Агаарын бохирдолыг бууруулахад Буриадууд хамтран ажиллахаа илэрхийллээ Татвар төлөгчдийн мөнгөөр хохирол барагдуулдгийг зогсооно
Улаанбаатар -17°
Хоёр Солонгосын уулзалтыг АНУ ”шархны наалт”-тай зүйрлэв
2018.1.3

Сөүлийн тал хэлэлцээр хийхийг хүсч, Пхеньяны талд санал хүргүүлсэн талаар “AFP” агентлаг мэдээллээ.

 

 

Өмнөд Солонгосын Засгийн газар өчигдөр хурцадмал байдалтай байгаа Солонгосын хойгийн нөхцөл байдлыг намжаахын тулд Хойд Солонгосын эрх баригчдад хандан хэлэлцээр хийхийг уриалсан билээ.

 

Хөх ордны тэргүүнээр Мүн Жэ Ин сонгогдсоноос хойш анх удаагаа албан ёсоор Хойд Солонгостой хэлэлцээр хийх санал хүргүүлээд буй юм. Сөүлийн тал Панмунжом тосгонд энэ сарын 9-нд хоёр улсын удирдагч нарын дээд хэмжээний уулзалт хийхээр товлоод байна.

 

Одоогоор Пхеньян дээрх хүсэлтийн хариуг өгөөгүй байгаа ч “нааштай хариу” өгөхөөр төлөвлөж буй талаар эх сурвалж Сөүлийн хэвлэлийнхэнд уламжилжээ. Учир нь Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Уны Сөүлийн талаарх баримталж буй нэг талыг барьсан бодлого өдрөөс өдөрт аажим, аажмаар өөрчлөгдөж, Сөүлтэй дайсагнах бус нөхөрлөх бодлого явуулах болсон нь нэгэнт ил болоод буй юм.

 

Тэрбээр ард түмэндээ хандан шинэ оны мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ Өмнөд Солонгост болох Пёнчаны өвлийн олимп руу Хойд Солонгосын баг тамирчдыг илгээж магадгүй хэмээн нааштай хариу өгсөн билээ.

 

Уг мэдэгдлийг Сөүлийн тал талархан хүлээн авч, хугацаа алдахгүйгээр хоёр улсын удирдагчдын уулзуулахаар төлөвлөөд байна. Ким Чен Ун өнгөрсөн онд Сөүлийн талд найр тавьсан ганц мэдэгдэл хийгээгүй юм. Тэрбээр өнгөрөгч хугацаанд тамирчдаа Сөүл рүү илгээхгүй хэмээн мэдэгдсээр байсан билээ. Гэхдээ Ким Чен Ун дээрх мэндчилгээнийхээ үеэр Сөүлд нааштай байсан ч урьдын адилаар Вашингтоныг заналхийлсэн. Тэрбээр “АНУ-ын газар нутгийг бүхэлд нь устгах чадвартай цөмийн зэвсгийн товчлуур миний ширээн дээр бий” гэж хэлжээ.

 

Тэгвэл Өмнөд Солонгос, Хойд Солонгостой хэлэлцээр, уулзалт хийхийг хүссэн мэдээлэл олон улсын хэвлэлээр цацагдсны дараахан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн  үзэл бодлоо илэрхийллээ.

 

Трамп “Өмнөд Солонгос бол АНУ-ын гол холбоотон улс” гэж хэлжээ. Харин НҮБ-д суугаа АНУ-ын элч төлөөлөгч Никки Хэлли “Сөүлийн талын хэлэлцээр хийх оролдлого яг л “шархны наалт” мэт. Цөмийн зэвсэглэлээ улам хөгжүүлж буй Хойд Солонгос улсыг АНУ хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн хатуухан мэдэгдэв.

 

“Цагаан ордны тэргүүний Хойд Солонгосын эсрэг баримталж буй бодлого Солонгосын хойгт хурцадмал байдал үүсгэх гол хөдөлгүүр болсон” хэмээн Сөүлийн хэвлэлийнхэн мэдээлж, “Эрх баригчид шийдвэрээ өөрсдөө гаргах хэрэгтэй. АНУ-аас зааварчилгаа авах нь хэтэрхий эрсдэлтэй” гэв.

 

Мөн барууны хэвлэлийнхэн Пхеньяны найрсаг зан Сөүл болон Вашингтоныг хагаралдуулах аюултай хэмээн мэдээлж, Ким Чен Уны шийдвэрийг чих тавин хүлээж байна.

 

Вашингтон шинэ оны төгсгөлд Пхеньянтай хэлэлцээр хийхийг хүссэн ч татгалзсан хариу авсан билээ.

 

Ким Чен Ун “АНУ өдөөн турхирсан үйлдлээ зогсоохгүй бол хэзээ ч хэлэлцээр хийхгүй” гэсэн юм. Хариуд нь Трамп “Хойд Солонгос цөмийн зэвсгээсээ татгалзахгүй бол хэлэлцээр гэж үгүй” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Хоёр Солонгосын уулзалтыг АНУ ”шархны наалт”-тай зүйрлэв
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 18, Пүрэв гараг