Сүхбаатар дүүргийн 17 дугаар цэцэрлэгт их засвар хийнэ Хуурамч хаягаар залилан хийж байгааг анхаарна уу Хойд Солонгос “Пёнчан 2018” наадамд 230 хөгжөөн дэмжигч илгээх санал хүргүүллээ НӨАТ: Энэ сарын 22-ноос өмнө бүртгэлээ баталгаажуулаарай УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Хонконгт ажиллаж байна Ж.Ганбаатарыг ЖДҮ-ийн хөгжлийн дэд хорооны даргаар улирууллаа Сургууль, цэцэрлэгүүдэд 230 агаар цэвэршүүлэгч байрлуулжээ Байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо Петерхансел Дакарыг тэргүүлэхэд ойртож ирлээ Монгол улс аялахад тохиромжтой дэлхийн шилдэг 10 улсын нэгээр шалгарав Катрин Зета Жонс: Нөхөр минь эмэгтэй хүнийг дарамталж, гомдоох нэгэн биш Төрийн банкны гүйцэтгэх захирлаар Г.Дөлгөөнийг томилжээ Хөвсгөл өрсөлдөх чадвараар хамгийн эмзэг аймгаар тодорлоо УИХ-ыг хууль дээдлэх зарчмыг зөрчсөн гэж үзжээ Боловсролын салбарын 3400 багш, ажилчид зөвлөгөөнд оролцоно Мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив Америк хөлбөмбөгийн од авто осолд орлоо Э.Бэхбаяр Энэтхэгийн лигт барилдана Ким Чен Уны жорлонг устгаж, зоригийг нь мохоох хэрэгтэй 21-ээс доош насны иргэнд согтууруулах ундаагаар үйлчилбэл үйл ажиллагааг нь зогсооно
Улаанбаатар -31°
Авто худалдаачид эсэргүүцэл илэрхийлж, үймээн дэгдээлээ
2018.1.3

 

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаад албан бичиг хүргүүлж, Баянгол дүүрэг, Төмөр замын хажууд байрлах 1000 машины авто захыг нүүлгэх ажилд дэмжлэг хүссэн билээ. Гэвч уг ажил авто худалдаачдын эсэргүүцэлтэй тулгарч, өнөөдөр үймээн дэгдлээ. Газар чөлөөлөх асуудлаар очсон албаныхан авто худалдаачдын эсэргүүцэлтэй тулгарч, цагдаагийн хамгаалалт авсан байна. Цагдаа нар зарим худалдаачдыг баривчилсан гэх мэдээлэл байна.

 

Авто худалдаа явагдаж буй тус газрыг нийслэлийн Засаг даргын 2017 оны 10-р сарын 20-ны өдрийн А/813 захирамжаар Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт төмөр замын буудал барих зориулалтаар Улаанбаатар төмөр зам ХНН-т олгожээ. Тиймээс зориулалтын дагуу ашиглах үүднээс авто худалдааг нүүлгэж, газрыг чөлөөлөх шаардлага тавьсан ч авто худалдаачид хүлээж авсангүй.

 

Нийслэлийн авто замын түгжрэл, агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт авто худалдааны цогцолборыг байгуулаад буй. Тус цогцолбор руу хотын төвд байрлаж буй авто худалдааны захуудыг нүүлгэх ажил эхэлсэн ч гацаанд ороод буй. Авто худалдаачид хотоос нүүхгүй гэдгээ удаа дараа мэдэгдэж, эсэргүүцлээ илэрхийлсээр буй юм.

 


Б.Энэрэл

 

Авто худалдаачид эсэргүүцэл илэрхийлж, үймээн дэгдээлээ
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 18, Пүрэв гараг