Б.Баттүшиг: Шилдэг 100 компанидаа 9 дүүргээ хуваагаад, утааг арилгах үүрэг өгөх хэрэгтэй БНСУ-ын зээлийг агаар, орчны бохирдлыг арилгахад зарцуулна Дуучин Долорес О’Риордан нас баржээ Баянгол дүүргийн эмнэлгийн ачаалал буурчээ Ж.Чинбүрэн эмчид Эрүүл мэндийн сайд баяр хүргэлээ Трамп, Си Зиньпин нар утсаар ярьжээ “Ибупрофен” эм үргүйдэлд хүргэдэг гэх нотолгоо байхгүй Олимпын аварга Симоне Байлес: Би ч бас хүчирхийлэлд өртсөн Азийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа Ким Чен Уны байгуулсан охидын хамтлаг Пёнчанд очно Жошуа, Паркэр хоёрын хэн нь ялагдашгүй вэ УИХ-ын гишүүн Д.Гантулгын хэргийг АТГ-т шилжүүлжээ АТГ-ын ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна Үхрийн шир Хэнтий аймагт 40 мянган төгрөгийн үнэтэй байна Ажилтай ч ажил хайж буй 10 мянган иргэн байна Шатахууны үнийг буулгах шаардлага хүргүүллээ Насанд хүрээгүй хүүхдийн бичлэгийг тараасан 1000 хүнийг баривчилжээ Донорын хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ Б.Лхагва: Роснефть орж ирэх боломжгүй Харви Вайнштейн халдлагад өртжээ
Улаанбаатар -30°
АН Засгийн газарт шаардлага хүргүүлнэ
2018.1.3

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийв. Тэрбээр:

 

-АН-ын бүлэг Төв банкны тухай хуулийн төсөлд байр сууриа нэгтгэлээ. Төв банкны хуулийн төсөлд ойлгомжгүй зүйл их байгаа. Монголд төгрөгийн тогтвортой байдлыг хангахад төв банкны үүрэг ямар байх вэ гэдэг дээр З.Нарантуяа гишүүн байр сууриа хэлнэ. АН-ын бүлэг  энэ онд нийгмийн чиглэлд ямар хууль тогтоол хэлэлцэх талаар ярилаа. Өнгөрсөн онд зээл өссөн, импортын хэмжээ нэмэгдсэн, ямар ч бүтээн байгуулалтын ажил хийгдээгүй. Эрх баригчид Засгийн газраа огцруулсан. Ард иргэдийн амьдрал дээшлээгүй. Тиймээс сөрөг хүчний хувьд 2018 онд онцгой хариуцлагатай жил байна. Үнэмлэхүй 65 олонхийн үйл ажиллагааг хянаж, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг харж, шаардана. Намрын чуулган хууль тогтоолыг өргөн барих ажиллагаанд дэгийн хуулийг зөрчсөн. Хууль өргөн барих хугацааг зөрчих асуудал хавтгайрсан. Сүүлийн үед чуулган, байнгын хороонд ирц хүрэхээ байсан. Байнгын хорооны дарга нь гишүүдийн картыг сугалдаг болсон. ОУВС-гийн шаардлагаар гэдэг нэрийн дор нэмэгдсэн татварын асуудал нийгмийн бухимдлыг төрүүлж байна. Газар худалдаалах, Ашигт малтмалын лицензийн татвар 7 төрлийн татвар дээр нэмэгдсэн. 2018 онд нийтдээ 6 төрлийн татвар нэмэгдэж байна.  Үүнээс үүдэн гарах эерэг, сөрөг талыг харах хэрэгтэй. Өнөөдөр АН-ын бүлэг татвар нэмсэн нөхцөлөө эргэж харах шаардлага Засгийн газарт хүргүүлнэ. Эдийн засаг өсч байгаа бол энэ татварыг цуцлах хуулийн төсөл санаачилна. Эдийн засаг өссөн мөртлөө иргэдийн цалин царцдаг байж болохгүй гэлээ.

 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

 

-Эрх барьж байгаа нам иргэдээ, улсаа орлоготой болгоё гэсэн алхам шийдлүүд хийж харагдахгүй байгаа. Үүнд манай АН-ын бүлэг шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Гадаад худалдааны орчин таатай болсон. Эдийн засгийн гадаад, дотоод орчин сайн байгаа үед Засгийн газар ажлаа хийж чадахгүй, иргэдийн халаас руу орж байна. Санхүү, банкны салбарт шинэчлэл хийхээр оруулж байгаа хуулийн төслүүдийг харахад банкуудаа дэмжсэн зохицуулалтын бодлого байхгүй байна. Төв банкны хувьд бие даасан нэрийн доор эрх мэдэл, арилжааны банкуудад оролцох оролцоо нэмэгдсэн байна. Төв банкны бодлого төгрөгийн тогтвортой байдлыг хангахад чиглэж байдаг. Гэтэл үүнээсээ ухраад Үнийн тогтвортой байдлыг хангана гэсэн зорилт тавьжээ. Төв банк валютын бодлогоо алдсан. Төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх ёстой байхад Төв банкны мөнгөний бодлого хэрэгжүүлэх гэж байгаад АН шүүмжилж байгаа юм. Төв банк гүйцэтгэх засаглалаас хараат байх ёстой.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

 

-Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийн ажлын хэсэг байгуулагдсан. Би уг ажлын хэсэгт багтсан. Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийг өөрчлөх шаардлагатай. Дэд хот болон дагуул хотын эрхзүйн байдлыг тодорхой болгох хэрэгтэй. Багануур, Налайх иргэдийн саналаар хот болсон. Нийслэл нь дүүрэгт хуваагддаг цөөхөн улс социалист орнуудад байна. Дүүргүүдээ хот болгон, ахисан түвшинд очих шаардлага байна.

 

Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 

 

-Татвар нэмэхгүйгээр төсвийг танаж болоогүй юу? Дэд сайд гэдэг албан тушаал хэрэгтэй юу?

 

-Ер нь дэд сайд гэлтгүй төрийн данхар бүтцийг цомхон болгох хэрэгтэй. Дэд сайд ямар чиг үүрэгтэй нь тодорхойгүй байдаг. Төрийн албаны тухай хуулиар Төрийн нарийн бичгийн даргыг улс төрийн албан тушаал биш төрийн өндөр албан тушаалтан байхаар тодорхой зааж өгч байгаа. 

Н.Энх

АН Засгийн газарт шаардлага хүргүүлнэ
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 17, Лхагва гараг