“Монгол, Оросын санаачилга 2018” арга хэмжээгУлаанбаатар хотноо зохион байгуулна ҮСХ-ны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа ”Оддын академи” шоу нэвтрүүлгийн охидын хамтлаг тодорно Хоёр Солонгос Пёнчан-2018 наадмын нээлтэнд нэгдэж орно Карлос Сайнц “Дакар-2018” уралдааныг тэргүүлсээр байна Нударга зөрүүлэхийг оролдсон хоёр тоглогч шийтгүүллээ Трампаас авсан “IQ”-ийн сорилыг ил болгохыг эмчээс нь хүсчээ Кавай Леонардын гуяны гэмтэл сэдэрлээ Бага насны хүүхдүүдийг дээрэмддэг бүлгийг баривчиллаа Н.Баяртсайхан: Зээлийн хүүг бууруулах арга замыг хайж байна Жолигийн найруулсан кино “Оскар”-т өрсөлдөнө Банкны хуулийг баталлаа Ханборгоцой дотор 745 кг хар тамхи нуусан байжээ Барилга угсралтын тусгай зөвшөөрлийг цахимаар олгож эхэллээ Трамп монголчуудад ажлын виз олгохоор болжээ ЕБС-ийн 800 гаруй багш, ажилчид чуулж байна “Эрдэнэт”-ийн 39 хувийг луйварчид л авна Татвар нэмсэн нь иргэдийн амьжиргаанд хэр нөлөөлснийг судалж байна Агаарын бохирдолыг бууруулахад Буриадууд хамтран ажиллахаа илэрхийллээ Татвар төлөгчдийн мөнгөөр хохирол барагдуулдгийг зогсооно
Улаанбаатар -17°
Төрийн шийдгүйгээр утаа арилахгүй
2018.1.3

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан “УИХ болон байнгын хороо, дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий” ажлын хэсгийн хуралдаан Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдаанд холбогдох яамдын удирдлагууд оролцож байгаа юм.

 

Өнгөрсөн онд 23 мянган гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуурт холбож дууссан байна. Энэ онд  Дарь-Эхийн, Дамбадаржаагийн, Хайлаастын гэр хорооллыг цахилгаан халаагуурт холбох аж. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

 

-Гэрийн дулаалгыг хэрхэн шийдэх вэ? Дулаан хадгалах чадвартай дулаалгад хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатай байна. Гэр хорооллын цахилгааны шугам сүлжээний хүчин чадал хангалттай юу? Одоо Засгийн газар зоригтой шийдэл гаргах хэрэгтэй. Гадаадын орнууд бага зардалтай орон сууцаар хангаж ирсэн. Ойрын үед маш тодорхой шийдвэрийг Засгийн газар УИХ-д оруулж ирэх хэрэгтэй байна.

 

ШУА-ийн Ерөнхийлөгч Рэгдэл:

 

-Нэгдсэн тооцоо хийгдээгүй. Таван ханатай гэрийг сайн дулаалвал хоёр кВт эрчим хүчээр дулаан хадгална. Гэрийн дулаалгын материалыг хийхэд 1.3 сая төгрөг болно. Дэд бүтцийн ТЭЗҮ-ийг боловсруулж байна. 50 айлыг багтаасан халаалтын зуух 100 сая төгрөгт багтаж байгаа. Дулаалгын материалыг гадаадаас судалж үзмээр байгаа юм. Гэрийн дулаалга үйлдвэрлэдэг үйлдвэр байгуулах нь зүйтэй юм гэлээ.

 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

 

-Утааны асуудал ярихаар буруутан байхгүй болчихоод байгаа юм. Засгийн газар, ЭХЯ, Улаанбаатар хотод буруу байхгүй, өмнө замаа харахаа больтол утаатай болчихсон байна. Бодитой зүйл ярих хэрэгтэй. Оронсууцжуулах асуудлаар 2-3 давхар байр барина гэдэгт санал нэг байна.

 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

 

-Утааны асуудлаар одоо шийдэл гаргах хэрэгтэй. Хуульгүйгээр, төрийн шийдгүйгээр утаа арилахгүй. Тиймээс хууль санаачил. “Яндангаасаа хар утаа гаргаж байгаа этгээд гэмт хэрэгтэн мөн” гэж Лондонгийн хуульд бичсэн байдаг. Тэгэхээр тухайн айл өрх, хувь хүн хар утаа гаргахгүй байхаар зүтгэнэ. Үүнээс юунд нь айх вэ.  Хар утаа гаргавал айл бүр 50 мянга, аж ахуйн нэгж байгууллага 500 мянган төгрөг торгох хэрэгтэй.  Тэр хүн цахилгаанаа сонгоно уу, дулаан халаалт тавих уу гэдгийг өөрсдөө шийдэх хэрэг. Шийдвэртэй арга хэмжээ авах хэрэгтэй байна. Баянзүрхэд ирэх жил дэд бүтэц татах ажлыг хэрэгжүүлэх хэрэгтэй.

 

Ийнхүү ажлын хэсгийн хуралдаан удирдамж гаргахаар боллоо. Уг удирдамжид нэгдүгээр сарын 04-12-ныг хүртэл ажлын хэсгийн гишүүд  дүүргүүдэд ажиллах юм байна.

Н.Энх

Төрийн шийдгүйгээр утаа арилахгүй
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 18, Пүрэв гараг