“Монгол, Оросын санаачилга 2018” арга хэмжээгУлаанбаатар хотноо зохион байгуулна ҮСХ-ны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа ”Оддын академи” шоу нэвтрүүлгийн охидын хамтлаг тодорно Хоёр Солонгос Пёнчан-2018 наадмын нээлтэнд нэгдэж орно Карлос Сайнц “Дакар-2018” уралдааныг тэргүүлсээр байна Нударга зөрүүлэхийг оролдсон хоёр тоглогч шийтгүүллээ Трампаас авсан “IQ”-ийн сорилыг ил болгохыг эмчээс нь хүсчээ Кавай Леонардын гуяны гэмтэл сэдэрлээ Бага насны хүүхдүүдийг дээрэмддэг бүлгийг баривчиллаа Н.Баяртсайхан: Зээлийн хүүг бууруулах арга замыг хайж байна Жолигийн найруулсан кино “Оскар”-т өрсөлдөнө Банкны хуулийг баталлаа Ханборгоцой дотор 745 кг хар тамхи нуусан байжээ Барилга угсралтын тусгай зөвшөөрлийг цахимаар олгож эхэллээ Трамп монголчуудад ажлын виз олгохоор болжээ ЕБС-ийн 800 гаруй багш, ажилчид чуулж байна “Эрдэнэт”-ийн 39 хувийг луйварчид л авна Татвар нэмсэн нь иргэдийн амьжиргаанд хэр нөлөөлснийг судалж байна Агаарын бохирдолыг бууруулахад Буриадууд хамтран ажиллахаа илэрхийллээ Татвар төлөгчдийн мөнгөөр хохирол барагдуулдгийг зогсооно
Улаанбаатар -17°
Уурхайчдын татварыг нэмэхгүйгээр төсвийн орлогыг хоёр дахин өсгөх боломжтой
2018.1.3

Гэрэл зургийг MPA.mn

 

“Эрдэнэт” үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос хувь хүний орлогын албан татварыг эсэргүүцэн байгаа талаар хэвлэлийн хурал зарлалаа. Тэд ХХОАТ-ыг нэмэгдүүлж байгаа нь 46 мянган уурхайчдын амьдралд хүнд дарамт учруулж байгааг дурдаад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад шаардлага хүргүүллээ. ҮЭХ-ны дарга П.Баттөр, Ил уурхайн ҮЭХ-ны дарга В.Баттулга нар “Татвар нэмэгдүүлэхгүйгээр төсвийн алдагдлыг нөхөх боломж байгааг олж харахгүй байгаа нь харамсалтай” гэлээ.

 

Өнөөдрийн байдлаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг “Оюу толгой” таван хувь, “Эрдэнэт” үйлдвэр 16-18 хувь, бусад уурхай 2.5 хувиар төлдөг юм байна. Тиймээс уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын татварыг адилтгах маягаар Рояалтын татварыг нэмэгдүүлснээр төсвийг хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой гэнэ. Өөрөөр хэлбэл Рояалтын татварыг адилтгаснаар уурхайчдаас авах татвараас хоёр дахин их мөнгийг улсын төсөвт төвлөрүүлэх боломжтой гэсэн юм.    

 

Эрдэнэт хотод 6000 уурхайчин ажилладаг гэнэ. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчид  дунджаар хоёр сая орчим төгрөгийн цалин  авдаг аж.

 

М.Дөлгөөн 

Уурхайчдын татварыг нэмэхгүйгээр төсвийн орлогыг хоёр дахин өсгөх боломжтой
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 18, Пүрэв гараг