“Монгол, Оросын санаачилга 2018” арга хэмжээгУлаанбаатар хотноо зохион байгуулна ҮСХ-ны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа ”Оддын академи” шоу нэвтрүүлгийн охидын хамтлаг тодорно Хоёр Солонгос Пёнчан-2018 наадмын нээлтэнд нэгдэж орно Карлос Сайнц “Дакар-2018” уралдааныг тэргүүлсээр байна Нударга зөрүүлэхийг оролдсон хоёр тоглогч шийтгүүллээ Трампаас авсан “IQ”-ийн сорилыг ил болгохыг эмчээс нь хүсчээ Кавай Леонардын гуяны гэмтэл сэдэрлээ Бага насны хүүхдүүдийг дээрэмддэг бүлгийг баривчиллаа Н.Баяртсайхан: Зээлийн хүүг бууруулах арга замыг хайж байна Жолигийн найруулсан кино “Оскар”-т өрсөлдөнө Банкны хуулийг баталлаа Ханборгоцой дотор 745 кг хар тамхи нуусан байжээ Барилга угсралтын тусгай зөвшөөрлийг цахимаар олгож эхэллээ Трамп монголчуудад ажлын виз олгохоор болжээ ЕБС-ийн 800 гаруй багш, ажилчид чуулж байна “Эрдэнэт”-ийн 39 хувийг луйварчид л авна Татвар нэмсэн нь иргэдийн амьжиргаанд хэр нөлөөлснийг судалж байна Агаарын бохирдолыг бууруулахад Буриадууд хамтран ажиллахаа илэрхийллээ Татвар төлөгчдийн мөнгөөр хохирол барагдуулдгийг зогсооно
Улаанбаатар -17°
Дунд давхаргынханд хараалгахгүйгээр 50 тэрбум төгрөг олох боломж байна
2018.1.3

Засгийн газар энэ оноос эхлэн цалин болон түүнтэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогоос авах татварыг 10-25 хувиар нэмэхээр болсон нь дунд давхаргын хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байгаа билээ. Энэ татвар нэмэгдсэнээр  40 мянган иргэнээс энэ жил гэхэд 43 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэх тооцоо хийжээ. 

 

Гэтэл импортын тамхины гаалийн татвараас 2018 онд 26 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төсөвт тусгагдсан байгаа. Хэрвээ УИХ-ын 2017 оны 27 дугаар тогтоолоор янжуур үйлдвэрлэх зориулалттай задгай тамхины импортын татварыг 5 хувь хэвээр үлдээх тухай заалтыг хүчингүй болгож бусад импортлогчтой адил 30 хувь болговол зөвхөн энэ жил гэхэд төсөвт 30 тэрбум + 20 тэрбум төгрөг төвлөрүүлэх боломж байна. Одоогоор 27-р тогтоолыг хүчингүй болгохтой холбогдсон хоёр ч албан бичиг гараад байгаа юм.

 

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн 11 дүгээр сарын 16-ны өдөр Засгийн газарт “УИХ-ын 2017 оны 27 дугаар тогтоол “Тогтоолын хавсралт өөрчлөх тухай” хавсралтын янжуур ороох зориулттай задгай тамхины татварыг 5 хувь хэвээр үлдээх тухай заалт нь тамхи импортлогч нарт тэгш бус хандсан, үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн асуудлыг судлаж үзээд, холбогдох тогтоолд өөрчлөлт оруулах саналаа УИХ-аар оруулж, шийдвэрлүүлэх” албан тоот илгээжээ.

 

Мөн АТГ-ын Хяналт, шалгалт дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатараас УИХ-ын дарга М.Энхболдод 2017 оны 12 сарын 14-ны өдөр 05/9085 тоот албан бичиг илгээж монгол улсын хэд хэдэн хуулийг зөрчсөн нь тодорхой болсон УИХ-ын 27-р тогтоолыг “янжуур үйлдвэрлэх зориулалттай тамхины импортын имдортын албан татварын хувь хэмжээг бусад бусад төрлийн тамхины импортын татвараас багаар тогтоосон нь хөнгөлөлт, дэмжлэгийг давхардуулан олгосон” гэх нөхцөл байдлыг үүсгэж байгаа тул уг тогтоолыг дахин хянан үзэхийг анхааруулжээ.  

 

Европын холбооны дэд ерөнхийлөгч Валдис Домбровскис Евро бүсийн сайд нарын уулзалт дээр тэгш бус татварын системтэй 17 орныг хар жагсаалтад оруулж байгаагаа зарласны дотор Монгол улс багтсан нь тамхины импортод тэгш бус хандсантай шууд холбоотой юм. Европын холбоо хар жагсаалтад оруулахынхаа өмнө жил шахам хугацаанд татварын системээ өөрчлөхийг зөвлөж байсан боловч дээрх 17 орон хамтарч ажиллахаас татгалзсан гэжээ.

 

Өөрсдийн лоббигоор иимпортын татвараа өрсөлдөгчөөсөө 25 хувиар бага тогтоолгосон Монгол тамхи Со компаний тамхинуудын үнэ бусдаас 500-980 төгрөгөөр бага болсноор борлуулалт нь эрс өсч өнгөрсөн жил гэхэд 20 тэрбум төгрөгийг гаалийн татварын хөнгөлөлтөөс завшжээ. Хэрвээ 2018 онд энэ тогтоол өөрчлөгдөхгүй байх аваас Монгол тамхи Со компани гаалийн татвараас гэхэд л 30 тэрбум, борлуулалтын орлогоос 20 тэрбумыг өлхөн олохоор байна.

 

Засгийн газарт зөвлөхөд 43 тэрбум төгрөгийн төлөө 40 мянган дунд давхаргынхны хараалыг идэж байхаар ганц Ц.Дашдоржид хараалгаад 50 тэрбумыг хуулийн дагуу олох боломж байна. Энэ нь шудрага ёсыг сэргээх, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, ЕХ-ны итгэлийг олох гээд түмэн зүйл ач тустай шийдвэр байх юм. 

 

М.Болд

Дунд давхаргынханд хараалгахгүйгээр 50 тэрбум төгрөг олох боломж байна
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 18, Пүрэв гараг