Сүхбаатар дүүргийн 17 дугаар цэцэрлэгт их засвар хийнэ Хуурамч хаягаар залилан хийж байгааг анхаарна уу Хойд Солонгос “Пёнчан 2018” наадамд 230 хөгжөөн дэмжигч илгээх санал хүргүүллээ НӨАТ: Энэ сарын 22-ноос өмнө бүртгэлээ баталгаажуулаарай УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Хонконгт ажиллаж байна Ж.Ганбаатарыг ЖДҮ-ийн хөгжлийн дэд хорооны даргаар улирууллаа Сургууль, цэцэрлэгүүдэд 230 агаар цэвэршүүлэгч байрлуулжээ Байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо Петерхансел Дакарыг тэргүүлэхэд ойртож ирлээ Монгол улс аялахад тохиромжтой дэлхийн шилдэг 10 улсын нэгээр шалгарав Катрин Зета Жонс: Нөхөр минь эмэгтэй хүнийг дарамталж, гомдоох нэгэн биш Төрийн банкны гүйцэтгэх захирлаар Г.Дөлгөөнийг томилжээ Хөвсгөл өрсөлдөх чадвараар хамгийн эмзэг аймгаар тодорлоо УИХ-ыг хууль дээдлэх зарчмыг зөрчсөн гэж үзжээ Боловсролын салбарын 3400 багш, ажилчид зөвлөгөөнд оролцоно Мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив Америк хөлбөмбөгийн од авто осолд орлоо Э.Бэхбаяр Энэтхэгийн лигт барилдана Ким Чен Уны жорлонг устгаж, зоригийг нь мохоох хэрэгтэй 21-ээс доош насны иргэнд согтууруулах ундаагаар үйлчилбэл үйл ажиллагааг нь зогсооно
Улаанбаатар -31°
Төмөр замчид ХХОАТ-ыг эсэргүүцэн тэмцэхээ мэдэгдлээ
2018.1.3

Гэрэл зургийг MPA.mn

 

Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос  хувь хүний орлогын албан татвар болон тэтгэврийн насыг нэмэгдүүлж байгааг эсэргүүцэн мэдээлэл хийлээ.

 

Монголын төмөр замд 16 мянга орчим хүн ажилладаг аж. УБТЗ болон Монголын төмөр замчдын ҮЭХ-ноос нийт ажилчдын тоог хоёр жил дараалан 10 хувь нэмэгдүүлж  дунджаар 1.2-1.5 сая төгрөг болгожээ. Мөн нийт ажилчдын 50 орчим хувь нь хөдөлмөрийн хэвийн бус  нөхцөлд ажилладаг гэнэ. Шинээр хэрэгжих татварын хуулийн дагуу төмөр замчид оны эцсийн үр дүнгийн шагналаар 15-20 хувийн татвар төлөх юм байна.

 

 Түүнчлэн хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилладаг иргэдийн тэтгэвэр тогтоолгох насыг энэ сараас эхлэн зургаан сараар уртасгаж байгаа нь төмөр замчдад хүндрэл учруулж байна гэлээ.

 

Монголын төмөр замчдын ҮЭХ-ноос .

 

Тиймээс дээрх асуудлыг эргэн харахыг шийдвэр гаргагчдаас хүслээ. Хэрэв энэ шийдвэрийг  харгалзахгүй бол тэмцэл, хөдөлгөөн өрнүүлэх гэнэ. Түүнээс үүсэх хохирол, хариуцлагыг ҮЭ-ийн байгууллага хүлээхгүй гэдгээ мэдэгдлээ.

 

Монголын төмөр замчдын ҮЭХ-ны дарга Б.Баяраа "Төмөр замчид бид төр засгаа хүлээсэн. Өнгөрсөн арванхоёрдугаар сард МҮЭХ-ны төлөөлөл, Нийгэм хамгааллын байнгын хорооны дарга, Ерөнхий сайдтай энэ асуудлаар уулзсан. Гэвч ямар ч хариу өгөөгүй, үр дүнд хүрсэн. Тиймээс бид өнөөдөр ийнхүү мэдээлэл хийж, дараагийн зохих арга хэмжээ, тэмцлийн хэлбэрт шилжсэнээ мэдэгдэж байна.

 

Манай төмөр замчид ширээний ард сууж байгаад олсон орлогоосоо татвар төлдөг юм биш. Өдөр шөнөгүй нойр хоолоо хасаж, ар гэрээ умартан, ажлын хүнд хэцүүг үүрч, хэвийн бус нөхцөлд ажилладаг. Тэдний авч буй мөнгө цалин гэхээс илүү гаргаж буй хүч, энергийнхээ оронд авч буй нөхөн төлбөр гэсэн үг. Тэгэхээр энэ татвар тэдний амьжиргааны түвшинд халдсан сөрөг үр дагавар гэж үзэж байна. 

 

Улаанбаатар Төмөр зам нийгэмлэг 15 мянган ажилчинтай. Тэдний 50 гаран хувь буюу 7,771 хүн хэвийн бус нөхцөлд ажилладаг. Үүний 30 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Тэд 50 нас хүрээд тэтгэвэрт гарах ёстой. Гэвч тэдний тэтгэвэртэй гарах насыг жил бүр зургаан сараар шат дараалалтай ахиулж байна. Энэ хүмүүсийн ард олон хүүхэд гэр бүл нь бий. Тэдний орлого нь төрд илүү орлого мэт харагдаж байгаа нь улс төрчид ард иргэдээ харж буй харалган үзлийн илрэл гэж ойлгож байна. Дараагийн удаа бид тэмцлийн олон хэлбэрийг сонгоход бэлэн гэдгээ төмөр замчид төрд анхааруулж байна" гэлээ.

 

Монголын төмөр замчдын ҮЭХ-оос Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тус шийдвэрээ эргэн харж, зохистой шийдвэрт хүрэхийг хүссэн мэдэгдэл хүргүүлэх юм байна.

 

М.Дөлгөөн

Төмөр замчид ХХОАТ-ыг эсэргүүцэн тэмцэхээ мэдэгдлээ
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 18, Пүрэв гараг