Сүхбаатар дүүргийн 17 дугаар цэцэрлэгт их засвар хийнэ Хуурамч хаягаар залилан хийж байгааг анхаарна уу Хойд Солонгос “Пёнчан 2018” наадамд 230 хөгжөөн дэмжигч илгээх санал хүргүүллээ НӨАТ: Энэ сарын 22-ноос өмнө бүртгэлээ баталгаажуулаарай УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Хонконгт ажиллаж байна Ж.Ганбаатарыг ЖДҮ-ийн хөгжлийн дэд хорооны даргаар улирууллаа Сургууль, цэцэрлэгүүдэд 230 агаар цэвэршүүлэгч байрлуулжээ Байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо Петерхансел Дакарыг тэргүүлэхэд ойртож ирлээ Монгол улс аялахад тохиромжтой дэлхийн шилдэг 10 улсын нэгээр шалгарав Катрин Зета Жонс: Нөхөр минь эмэгтэй хүнийг дарамталж, гомдоох нэгэн биш Төрийн банкны гүйцэтгэх захирлаар Г.Дөлгөөнийг томилжээ Хөвсгөл өрсөлдөх чадвараар хамгийн эмзэг аймгаар тодорлоо УИХ-ыг хууль дээдлэх зарчмыг зөрчсөн гэж үзжээ Боловсролын салбарын 3400 багш, ажилчид зөвлөгөөнд оролцоно Мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив Америк хөлбөмбөгийн од авто осолд орлоо Э.Бэхбаяр Энэтхэгийн лигт барилдана Ким Чен Уны жорлонг устгаж, зоригийг нь мохоох хэрэгтэй 21-ээс доош насны иргэнд согтууруулах ундаагаар үйлчилбэл үйл ажиллагааг нь зогсооно
Улаанбаатар -31°
Утааг бууруулах технологийн шийдэл үзэсгэлэнг Төрийн ордонд нээлээ
2018.1.3

 

Өнөөдөр/2018.01.03/ төрийн ордонд “Утааг бууруулах технологийн шийдэл” танилцуулга үзэсгэлэнг нээлээ. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна. Засгийн газар 2018 оны анхны ээлжит хуралдаанаа нийслэлийн агаар орчны бохирдол, утааг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг хэрхэн эрчимжүүлэх талаар холбогдох газруудаас олон талын мэдээлэл авч хэлэлцэн нэгдсэн шийдэл гаргах юм. Хуралдааныхаа өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимынхаа сайдууд болон Нийслэлийн засаг дарга, бусад албан тушаалтнуудын хамтаар “Утааг бууруулах технологийн шийдэл” үзэсгэлэнг үзэж, аж ахуй нэгж, иргэдийн мэдээллийг тус бүр сонслоо.

 

Ерөнхий сайд хэлэхдээ: Агаар орчны бохирдол, утааг буурууулахад юун түрүүнд хүн бүрийн идэвхи зүтгэл чухал. Төрөөс оновчтой, үр дүнтэй бодлого гаргаж ажиллахын төлөө хичээж байна. Утааг бууруулах эхний алхам иргэд гэр, байшингийнхаа дулаан алдагдлыг бууруулахад анхаарах хэрэгтэй. Засгийн газраас өнөөдөр утааг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар цогц шийдэл гаргахаар хэлэлцэх болно гэлээ

 

 “Утааг бууруулах технологийн шийдэл” үзэсгэлэнд 50 гаруй аж ахуй нэгж, хувь хүн оролцож цахилгаан халаагуур, боловсруулсан хийн түлш, гэрийн дуулаалга, шалны ялтсан халаагуур, агаар шүүгч, төрөл бүрийн зуух, цахилгаан хэмнэгч зэрэг технологийн шийдлийг танилцуулж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ 

 

 

 

 

 
 
 
Утааг бууруулах технологийн шийдэл үзэсгэлэнг Төрийн ордонд нээлээ
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 18, Пүрэв гараг