“Монгол, Оросын санаачилга 2018” арга хэмжээгУлаанбаатар хотноо зохион байгуулна ҮСХ-ны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа ”Оддын академи” шоу нэвтрүүлгийн охидын хамтлаг тодорно Хоёр Солонгос Пёнчан-2018 наадмын нээлтэнд нэгдэж орно Карлос Сайнц “Дакар-2018” уралдааныг тэргүүлсээр байна Нударга зөрүүлэхийг оролдсон хоёр тоглогч шийтгүүллээ Трампаас авсан “IQ”-ийн сорилыг ил болгохыг эмчээс нь хүсчээ Кавай Леонардын гуяны гэмтэл сэдэрлээ Бага насны хүүхдүүдийг дээрэмддэг бүлгийг баривчиллаа Н.Баяртсайхан: Зээлийн хүүг бууруулах арга замыг хайж байна Жолигийн найруулсан кино “Оскар”-т өрсөлдөнө Банкны хуулийг баталлаа Ханборгоцой дотор 745 кг хар тамхи нуусан байжээ Барилга угсралтын тусгай зөвшөөрлийг цахимаар олгож эхэллээ Трамп монголчуудад ажлын виз олгохоор болжээ ЕБС-ийн 800 гаруй багш, ажилчид чуулж байна “Эрдэнэт”-ийн 39 хувийг луйварчид л авна Татвар нэмсэн нь иргэдийн амьжиргаанд хэр нөлөөлснийг судалж байна Агаарын бохирдолыг бууруулахад Буриадууд хамтран ажиллахаа илэрхийллээ Татвар төлөгчдийн мөнгөөр хохирол барагдуулдгийг зогсооно
Улаанбаатар -17°
М.Энхболд: Утааг бууруулах хамгийн үр дүнтэй арга бол орон сууцжуулах
2018.1.3

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан “УИХ болон байнгын хороо, дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий” ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо. Мөн  дулаан, халаалтын шийдэл бүхий үзэсгэлэн  нээгдсэн юм. УИХ-ын дарга М.Энхболд уг үзэсгэлэнг үзэж сонирхлоо. УИХ-ын дарга М.Энхболд:

 

-Утааны асуудал бидний анхаарлыг хамгийн их татсан асуудал болж байна. Зөвхөн Улаанбаатар хот төдийгүй аймаг орон нутгийн төв газруудад утааны асуудал сүүлийн жилүүдэд анхаарал татаж байна. Гаргасан шийдвэр, зарцуулсан хөрөнгө асар их байгаа боловч тодорхой үр дүн мэдэгдэхгүй, утааны хэмжээ багасахгүй, иргэдийн эрүүл мэндэд нөлөөлсөн хэвээрээ байгаад иргэд бухимдаж байна. Үүн дээр УИХ, Засгийн газар тодорхой шийдлүүд гаргаж ажиллах ёстой.

 

Тийм ч учраас өнгөрсөн оны төгсгөлд УИХ-аас Ё.Баатарбилэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг өнөөдөр хоёр дахь удаагаа хуралдлаа. Маргаашнаас эхлээд 6-7 хоногийн хугацаанд ажлын хэсгийн гишүүд гэр хорооллын айл өрх, үйлчилгээний байгууллагуудаар орж ажиллахаар болж байна. Ер нь утааны асуудлыг шийдвэрлэхэд хамгийн үр дүнтэй арга бол орон сууцжуулах.

Засгийн газар, хотын удирдлага гарч ирээд яригдаж байсан зүйлийг өөрчлөөд дахин нэг шинэ зүйл эхлүүлээд байсан учраас үр дүн гарсангүй. Сүүлийн 10-аад жилд агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 200 орчим тэрбум төгрөг зарцуулсан байна. Тийм учраас УИХ-ын ажлын хэсэг өмнө нь гаргасан шийдвэрүүдийн хэрэгжилт ямар байна вэ гэдгийг хэлэлцэнэ.

 

Ажлын хэсэг Засгийн газарт чиглэл өгөх ёстой. Тэр чиглэлийн дагуу Засгийн газар судалгаа хийж олон шийдлийн аль нь илүү үр дүнтэй, төсөв мөнгөний хэмнэлттэй болохыг тодорхойлж, тогтох нь чухал байна. Ингэхдээ  урт, дунд  хугацааны хөгжлийн баримт бичгүүдтэйгээ харшлахгүй байх хувилбарыг сонгох хэрэгтэй. Ер нь нийтээрээ хөдөлж байж, хууль эрх зүйн орчноо шинэчилж байж энэ бүхний ард гарах ёстой.

 

-Хууль эрх зүйн орчныг хэрхэн шинэчлэх бол?

 

-Утааг бий болгож байгаа иргэд, аж ахуйн нэгжүүд тодорхой хариуцлага хүлээдэг болох хэрэгтэй. Гэхдээ хариуцлага ярихаасаа өмнө асуудлаа шийдэх боломж бололцоог нь төр засгаас хангаж өгөх ёстой. Тухайлбал, ажлын хэсгээс гаргаж байгаа саналаар бол Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагаж агаарын бохирдлыг бууруулах тоног төхөөрөмж, тэдгээрийг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах түүхий эдийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөх санал орж ирсэн. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдахыг хүлээхгүйгээр татвараас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй юм.

Н.Энх

 

М.Энхболд: Утааг бууруулах хамгийн үр дүнтэй арга бол орон сууцжуулах
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 18, Пүрэв гараг