Б.Баттүшиг: Шилдэг 100 компанидаа 9 дүүргээ хуваагаад, утааг арилгах үүрэг өгөх хэрэгтэй БНСУ-ын зээлийг агаар, орчны бохирдлыг арилгахад зарцуулна Дуучин Долорес О’Риордан нас баржээ Баянгол дүүргийн эмнэлгийн ачаалал буурчээ Ж.Чинбүрэн эмчид Эрүүл мэндийн сайд баяр хүргэлээ Трамп, Си Зиньпин нар утсаар ярьжээ “Ибупрофен” эм үргүйдэлд хүргэдэг гэх нотолгоо байхгүй Олимпын аварга Симоне Байлес: Би ч бас хүчирхийлэлд өртсөн Азийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа Ким Чен Уны байгуулсан охидын хамтлаг Пёнчанд очно Жошуа, Паркэр хоёрын хэн нь ялагдашгүй вэ УИХ-ын гишүүн Д.Гантулгын хэргийг АТГ-т шилжүүлжээ АТГ-ын ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна Үхрийн шир Хэнтий аймагт 40 мянган төгрөгийн үнэтэй байна Ажилтай ч ажил хайж буй 10 мянган иргэн байна Шатахууны үнийг буулгах шаардлага хүргүүллээ Насанд хүрээгүй хүүхдийн бичлэгийг тараасан 1000 хүнийг баривчилжээ Донорын хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ Б.Лхагва: Роснефть орж ирэх боломжгүй Харви Вайнштейн халдлагад өртжээ
Улаанбаатар -30°
ОУОХ-оор эрхээ хасуулсан тамирчид спортоос явсангүй
2018.1.3

 

ОУОХ-оос сэргээшийн бэлдмэлтэй холбоотой хэргээр Оросын нэг болон хоёр хүний чарганы спортын тамирчдыг олон улсын тэмцээнд орох эрхийг хасах шийдвэр гаргаад байсан. Шийдвэрт дурьдсанаар Сочигийн Олимпын үеэр Олимпын болон Олон Улсын Чарганы Спортын холбооны холбогдох дүрэм журмыг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлтэй байсан билээ.

 

Татьяна Иванова, Алберт Демченко нарын хослол нь 2014 оны Олимпын наадамд мөнгөн медаль хүртэж байсан юм. Уг медалийг нь хүртэл буцааж авах шийдвэрийг ОУОХ-оос гаргаж байсан талаар бид 12 сард мэдээлж байсан.

 

Гэтэл дэлхийн чарганы спортын удирдах газрын хурал өчигдөр болж эдгээр тамирчдыг сэргээшийн асуудалд бүрэн холбоотой гэж үзэх нь учир дутагдалтай гэсэн шийдвэрт хүрсэн байна. Уг шийдвэр нь Олимпын наадмын хүрээнд болон Олимпын хорооны гаргасан шийдвэрээс давах хэмжээнд биш юм.  Хэдий тийм боловч дээрхи хоёр тамирчин одоо болтол Олимпын Хорооноос зохиогоогүй өөр олон улсын чанартай тэмцээнд оролцож, дасгалжуулагчаар ажилласаар байна.

 

Тодруулбал Иванова одоо болтол тэмцээн уралдаанд өрсөлдсөөр байгаа бол Демченко дасгалжуулагчаар ажилласаар байгаа аж.

 

Б.Энх-Амгалан

ОУОХ-оор эрхээ хасуулсан тамирчид спортоос явсангүй
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 17, Лхагва гараг