Б.Баттүшиг: Шилдэг 100 компанидаа 9 дүүргээ хуваагаад, утааг арилгах үүрэг өгөх хэрэгтэй БНСУ-ын зээлийг агаар, орчны бохирдлыг арилгахад зарцуулна Дуучин Долорес О’Риордан нас баржээ Баянгол дүүргийн эмнэлгийн ачаалал буурчээ Ж.Чинбүрэн эмчид Эрүүл мэндийн сайд баяр хүргэлээ Трамп, Си Зиньпин нар утсаар ярьжээ “Ибупрофен” эм үргүйдэлд хүргэдэг гэх нотолгоо байхгүй Олимпын аварга Симоне Байлес: Би ч бас хүчирхийлэлд өртсөн Азийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа Ким Чен Уны байгуулсан охидын хамтлаг Пёнчанд очно Жошуа, Паркэр хоёрын хэн нь ялагдашгүй вэ УИХ-ын гишүүн Д.Гантулгын хэргийг АТГ-т шилжүүлжээ АТГ-ын ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна Үхрийн шир Хэнтий аймагт 40 мянган төгрөгийн үнэтэй байна Ажилтай ч ажил хайж буй 10 мянган иргэн байна Шатахууны үнийг буулгах шаардлага хүргүүллээ Насанд хүрээгүй хүүхдийн бичлэгийг тараасан 1000 хүнийг баривчилжээ Донорын хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ Б.Лхагва: Роснефть орж ирэх боломжгүй Харви Вайнштейн халдлагад өртжээ
Улаанбаатар -30°
Парис Хилтон: Хуримаар минь бүх бүсгүйчүүд надад атаархах болно
2018.1.4

“Хилтон” зочид буудлын өв залгамжлагч Парис Хилтон шинэ оны эхэнд сүй тавьсан тухайгаа мэдэгдсэн билээ. Тэгвэл хуримын асуудлаар “www.usmagazine.com” сайт Хилтоноос ярилцлага авчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-2018 оны эхний өдөр та тун гайхалтай мэдээг бидэнд дуулгалаа?

 

-Одоо хүртэл зүүд шиг санагдаж байна. Үнэхээр жаргалтай байна.

 

-Дахин тодруулах хэрэгтэй байх. Жүжигчин Крис Зилка танд гэрлэх санал тавьсан гэж үү. Үнэхээр итгэхийн аргагүй юм.

 

-Тийм шүү. Үнэхээр гэнэтийн үйл явдал болсон. Бид зүгээр л болзоонд явсан. Харин тэр болзоо урьдаас төлөвлөсөн гэнэтийн бэлгээр дүүрэн байсан. “Надтай гэрлээч” гэж хэлэхэд өөрийн эрхгүй уйлсан.

 

-Та хоёр сүй тавьсан.

 

-Энэ өдрийг их удаан хүлээлээ.

 

-Хуримаа хэзээ хийх вэ?

 

-Бидний аз жаргал дөнгөж эхэлж байна. Тиймээс энэ талаар ярих дэндүү эрт байна.

 

 

-Та одоо 36 настай. Хэвлэлийнхэн таныг “хөгшин сүйт бүсгүй боллоо” хэмээн бичих болсон. Энэ талаар. Эмзэглэж байна уу?

 

-Үгүй дээ. Олон жилийн өмнөөс л миний насанд хүмүүс их санаа зовж байсан. Үнэнийг хэлэхэд би ч гэсэ санаа зовж байсан ч нүүрэндээ энэ бүхнийг нуугаад явсан юм.

 

-Таны сэтгэлийг булаагаад буй Кристэй хэрхэн танилцаж байв.

 

-Бид нэг нэгнээ мэддэг болоод найман жил болж байна. Харин үерхээд хоёр жил болж байна.

 

-Олон залуустай нэр холбогдож байсан ч та Крисийг л ганцхан ил гаргаж байгаа. Энэ талаараа?

 

-Би энэ залууд бүрэн ууссан.

 

-Хайраас болж олон алдартнууд тун итгэхийн аргагүй сонголт хийдэг. Та хайрынхаа төлөө ямар нэгэн өөрчлөлт хийв үү?

 

-Би өөрчлөгдөхийг их хичээж байна. Мэдээж хэрэг олон алдаа гаргасан. Алдаа гаргадаггүй хүн гэж үгүй. Гэхдээ л би өөрчлөгдөхийг хичээж явна.

 

 

-Ирээдүйн хуримынхаа талаар?

 

-Төсөөлөх үед л сэтгэл хөдөлж байна. Хуримаар минь бүх бүсгүйчүүд надад атаархах болно.

 

-Танд аж жаргал хүсье.

 

-Маш их баярлалаа.

Б.Дэлгэрцэцэг 

Парис Хилтон: Хуримаар минь бүх бүсгүйчүүд надад атаархах болно
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 17, Лхагва гараг