Б.Баттүшиг: Шилдэг 100 компанидаа 9 дүүргээ хуваагаад, утааг арилгах үүрэг өгөх хэрэгтэй БНСУ-ын зээлийг агаар, орчны бохирдлыг арилгахад зарцуулна Дуучин Долорес О’Риордан нас баржээ Баянгол дүүргийн эмнэлгийн ачаалал буурчээ Ж.Чинбүрэн эмчид Эрүүл мэндийн сайд баяр хүргэлээ Трамп, Си Зиньпин нар утсаар ярьжээ “Ибупрофен” эм үргүйдэлд хүргэдэг гэх нотолгоо байхгүй Олимпын аварга Симоне Байлес: Би ч бас хүчирхийлэлд өртсөн Азийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа Ким Чен Уны байгуулсан охидын хамтлаг Пёнчанд очно Жошуа, Паркэр хоёрын хэн нь ялагдашгүй вэ УИХ-ын гишүүн Д.Гантулгын хэргийг АТГ-т шилжүүлжээ АТГ-ын ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна Үхрийн шир Хэнтий аймагт 40 мянган төгрөгийн үнэтэй байна Ажилтай ч ажил хайж буй 10 мянган иргэн байна Шатахууны үнийг буулгах шаардлага хүргүүллээ Насанд хүрээгүй хүүхдийн бичлэгийг тараасан 1000 хүнийг баривчилжээ Донорын хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ Б.Лхагва: Роснефть орж ирэх боломжгүй Харви Вайнштейн халдлагад өртжээ
Улаанбаатар -30°
Бид ёс зүйтэй байх ёстой
2018.1.4

УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

 

-Гишүүд хариуцлагатай байя гэж байна. Асуудалд холбогдсон гишүүдтэй ямар хариуцлага тооцох бол?

 

-ҮХЦ-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэсэн асуудлыг хуулийн заалтаас авч хаясан. Тиймээс цаашид гишүүд улам их хариуцлагатай болох байх. Миний хувьд 2008-2012 оны парламентын үед “Гишүүд УИХ-ын танхимд зөвхөн үнэнийг хэлэх ёстой. Хэрвээ худлаа яривал хариуцлага тооцдог байх төслийг санаачилж байсан. Өнгөрсөн 2012-2016 оны парламентын үед хуралдааны ирцийг бүрдүүлэх зорилгоор хурууны хээгээр ирцээ бүрдүүлж, өөрсдөө саналаа өгөх, хэн нэгэн өмнөөс нь картыг нь хийж, санал өгөхөөр кнопыг нь дардаггүй байх хуулийн төсөл санаачилж байлаа. Бид хариуцлагатай, ёсзүйтэй байх асуудалд анхаарах ёстой.

 

-Эдийн засаг өсөлттэй гарсан ч иргэдийн амьжиргаанд мэдрэгдэхгүй байна. Энэ жил иргэдийн амьжиргаанд нөлөөлөх болов уу?

 

-Эдийн засаг өнгөрсөн онд таван хувийн өсөлттэй гарлаа. Эдийн засгийн өсөлтийг ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, сайжруулах, нөлөөлүүлэх үр дүн гаргах, хүртээмж бий болгох асуудалд Засгийн газар анхаарч ажиллах хэрэгтэй гэж бодож байна. 

 

-Утааны асуудал гамшгийн хэмжээнд хүрч байна. Утааг бууруулах ямар шийдэл хэрэгтэй бол?

 

-Өнөөдөр утаа анхаарал татсан асуудал байна. Энэ ч үүднээс  шинэ оны эхний өдрүүдэд гэр хорооллоор явж, ажиллалаа. УИХ дээр энэ асуудлыг хөндөж, ард иргэдийн амьдрал муу байна, гэр хороолол нүүрс, дугуй, шахмал түлш  түлж байна. Гэр хороололд утаа бага гаргадаг зуух тараасан гэдэг. Бидний гаргаж байгаа шийдвэр, ярьж байгаа яриа амьдралд бодитой биш байна. Утаагүй гээд байдаг “Дөл”, “Хас”, “Өлзий” зуух утаа гаргаж байна. Ганц давуу тал нь дулаанаа удаан хадгалдаг юм байна. Цай хоолоо хийхээр тогтоо тавьж болдоггүй юм байна. Харин “Нүүдэлчин” гэж зуух утаа бага гаргадаг, нүүрс бага зарцуулдаг юм байна. УИХ-аас энэ асуудлыг судлах, Засгийн газарт чиглэл өгөх ажлын хэсэг гаргасан. Асуудлыг хэлэлцээд бодитой шийдэлд хүрнэ гэж бодож байна.

Н.Энх

 

 

Бид ёс зүйтэй байх ёстой
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 17, Лхагва гараг