“Монгол, Оросын санаачилга 2018” арга хэмжээгУлаанбаатар хотноо зохион байгуулна ҮСХ-ны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа ”Оддын академи” шоу нэвтрүүлгийн охидын хамтлаг тодорно Хоёр Солонгос Пёнчан-2018 наадмын нээлтэнд нэгдэж орно Карлос Сайнц “Дакар-2018” уралдааныг тэргүүлсээр байна Нударга зөрүүлэхийг оролдсон хоёр тоглогч шийтгүүллээ Трампаас авсан “IQ”-ийн сорилыг ил болгохыг эмчээс нь хүсчээ Кавай Леонардын гуяны гэмтэл сэдэрлээ Бага насны хүүхдүүдийг дээрэмддэг бүлгийг баривчиллаа Н.Баяртсайхан: Зээлийн хүүг бууруулах арга замыг хайж байна Жолигийн найруулсан кино “Оскар”-т өрсөлдөнө Банкны хуулийг баталлаа Ханборгоцой дотор 745 кг хар тамхи нуусан байжээ Барилга угсралтын тусгай зөвшөөрлийг цахимаар олгож эхэллээ Трамп монголчуудад ажлын виз олгохоор болжээ ЕБС-ийн 800 гаруй багш, ажилчид чуулж байна “Эрдэнэт”-ийн 39 хувийг луйварчид л авна Татвар нэмсэн нь иргэдийн амьжиргаанд хэр нөлөөлснийг судалж байна Агаарын бохирдолыг бууруулахад Буриадууд хамтран ажиллахаа илэрхийллээ Татвар төлөгчдийн мөнгөөр хохирол барагдуулдгийг зогсооно
Улаанбаатар -17°
Гишүүд өөрсдөө хариуцлагатай байх хэрэгтэй
2018.1.4

Төрийн ордонд өчигдөр утааг бууруулах шийдэл бүхий үзэсгэлэн нээгдсэн. УИХ-ын дарга М.Энхболд уг үзэсгэлэнг үзэж танилцсаны дараагаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-Утааг бууруулах ямар гарц шийдэл байна вэ?

 

-Утааны асуудал бидний анхаарлыг хамгийн их татаж буй. Зөвхөн Улаанбаатар хот төдийгүй аймаг орон нутгийн төв газруудад утааны асуудал сүүлийн жилүүдэд анхаарал татаж байна. Гаргасан шийдвэр, зарцуулсан хөрөнгө асар их байгаа боловч тодорхой үр дүн мэдэгдэхгүй, утааны хэмжээ багасахгүй, иргэдийн эрүүл мэндэд нөлөөлсөн хэвээрээ байгаад иргэд бухимдаж байна. Үүн дээр УИХ, Засгийн газар тодорхой шийдлүүд гаргаж ажиллах ёстой. Тийм ч учраас өнгөрсөн оны төгсгөлд УИХ-аас Ё.Баатарбилэг гишүүнээр ахлуулсан Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг өнөөдөр хоёр дахь удаагаа хуралдлаа. Өнөөдрөөс УИХ-ын гишүүд долоо хоногийн хугацаанд  гэр хорооллын айл өрх, үйлчилгээний байгууллагуудаар орж, халаалтыг хэрхэн шийдэж байгааг судлахаар ажиллахаар болж байна.  Ер нь утааны асуудлыг шийдвэрлэхэд хамгийн үр дүнтэй арга бол орон сууцжуулах. Тэгэхээр энэ асуудлыг эрчимжүүлэхийн тулд ямар арга хэмжээ авах талаар тодорхой шийдэлд тогтох ёстой. Тэгэхгүй Засгийн газар, хотын удирдлагууд солигдох бүрт яригдаж байсан зүйлийг өөрчлөөд дахин нэг шинэ зүйл эхлүүлээд байсан учраас үр дүн гарсангүй. Сүүлийн 10 гаруй жилд  агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 200 орчим тэрбум төгрөг зарцуулж, хэрэгжүүлсэн шийдлүүдээ өөрчилж ирсэн.  Тиймээс  УИХ-аас өмнө нь гаргасан шийдвэрүүдийн хэрэгжилт ямар байна вэ гэдгийг хэлэлцэж, нэгтгэн дүгнэхээр болсон. Үүнээс шалтгаалан Ажлын хэсэг Засгийн газарт чиглэл өгнө. Тэр чиглэлийн дагуу Засгийн газар судалгаа хийж олон шийдлийн аль нь илүү үр дүнтэй, төсөв мөнгөний хэмнэлттэй болохыг тодорхойлж, тогтох нь чухал байна. Ингэхдээ төв суурин газруудад урт, дунд хугацааны хөгжлийн стратегийн баримт бичгүүдтэй харшлахгүй байх хувилбарыг сонгох хэрэгтэй. Ер нь нийтээрээ хөдөлж байж, хууль эрх зүйн орчноо шинэчилж байж энэ бүхний ард гарах ёстой.

 

Утааг бий болгож байгаа иргэд, аж ахуйн нэгжүүд тодорхой хариуцлага хүлээдэг болох хэрэгтэй. Гэхдээ хариуцлага ярихаасаа өмнө асуудлаа шийдэх боломж бололцоог нь төр засгаас хангаж өгөх ёстой.

 

-УИХ-ын гишүүдийн хариуцлага, ёс зүйн асуудал яригдаж байна.  Энэ  талаар?

 

-Өнөөдөр УИХ-ын гишүүдийн ёс зүйтэй холбогдсон асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр гарч буй зүйлийн хүрээнд ойлгож болохгүй. Хэвлэл мэдээллээр гарч буй мэдээлэлд үндэслэлтэй, үндэслэлгүй нь ч байна. Өнөөдөр надад УИХ-ын даргын хувьд хэн нэгэн гишүүний талаар ямар нэг хүсэлт, санал, бичиг  ирсэн зүйл байхгүй.  УИХ-ын үйл ажиллагаа, гишүүдийн ирцийн асуудал зэргээр харин анхаарал татсан зүйлс бий. Үүнд УИХ-ын гишүүд бүлгүүд дээрээ ярьж, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааныг бүрэн ирцтэй явуулдаг байхад тодорхой арга хэмжээ авахаар хэлэлцэж байгаа. Нааштай өөрчлөлтүүд гарч байна гэж үзэж байгаа. УИХ-ын гишүүд өөрсдөө санаачилга гаргаж, хариуцлагатай байж, иргэдээс сонгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхийн төлөө өөрсдөө хариуцлагатай байх хэрэгтэй.

 

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байна.  Үндсэн хуулийн өөрчлөлтөд та ямар байр суурьтай байгаа бол?

 

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд өнгөрсөн 2017 онд УИХ-д нэлээд анхаарал тавьж ажилласан. Улсын хэмжээнд иргэдийн санал авах, саналыг сонсох арга хэмжээ зохион байгуулсан. Дараа нь нийслэлд зөвлөлдөх санал асуулгыг хийсэн. Үүнээс үндэслэж Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн анхны төслийг гаргаж, УИХ-ын Тамгын газраас улсын хэмжээнд хэлэлцүүлэг явуулсан. Хэлэлцүүлгийн дүнд  327 мянган иргэний 5,6 сая санал ирснийг бүртгэж авсан. Хэлэлцүүлгийн үр дүнд ирсэн саналуудыг нэгтгэж, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсэг төсөл боловсруулж, ойрын үед төслийг УИХ-д өргөн барих байх. Холбогдох эрдэм шинжилгээний байгууллага, улс төрийн намуудтай хэсэгчилж онол, практикийн талаас нь үнэлэлт, дүгнэлт өгсөн эрдэм шинжилгээний хурлуудыг зохион байгуулж байгаа. 

 

-Эдийн засгийн өсөлтийг иргэдийн амьжиргаанд нөлөөлүүлэхэд энэ онд ямар бодлого барих бол?

 

-2017 оны гуравдугаар улирал буюу арваннэгдүгээр сарын  байдлаар эдийн засгийн өсөлт 5,8 хувьтай, валютын нөөц гурван  тэрбум ам.доллар болсон. Энэ бол эдийн засагт нааштай ахиц, өөрчлөлт гарч байгаагийн илэрхийлэл. Одоогоос яг 15 сарын өмнө эдийн засаг -1,6 хувьтай, валютын нөөц  хасах 400 сая ам.доллартай тэнцэж байсан. Өнгөрсөн хугацаанд УИХ-аас гаргасан шийдвэрүүд, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ улс орны эдийн засагт нааштай өөрчлөлтийг авчирч чадсан. Энэ нааштай өөрчлөлтийг тодорхой хугацаанд иргэдийн амьдралд, айл өрх бүрт мэдрэгдсэн өөрчлөлт болгох ёстой. 2018 онд энэ өөрчлөлт гарна гэж харж байна. Эдийн засаг өсч байна гэдэг тодорхой хэмжээний ажлын байр бий болно. Иргэд ажиллах нөхцөл бололцоо бүрдэнэ. Энэ хэрээр айл өрхийн орлого нэмэгдэх боломж бололцоо бий болно.

 

-Татвар нэмсэн нь иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлнө гэсэн хандлага байна?

 

-ОУВС-тай тохирсон хөтөлбөрийн хүрээнд татвар нэмж байгаа. Гэхдээ татвар нэмсэн асуудал нь өндөр орлоготой, архи, тамхи гэх мэт тансаг хэрэглээнд хамаарч байгаа юм. Татварын олон шатлалтай болох ажлын хүрээнд авч байгаа арга хэмжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр татвар, тэр дундаа Хүн амын орлогын албан татвар  1,5 сая төгрөгөөс дээш орлоготой хүмүүст нийтэд нь хамаарах мэт яриад байна. Үнэн хэрэгтээ 1,8 сая төгрөгийн орлоготой хүн байлаа гэхэд 1,5 сая төгрөгийн орлоготой хүн хуучнаараа буюу 10 хувиар татвар өгнө. Харин нэмэгдэж байгаа 300 мянган төгрөгт л 15 хувийн татвар төлөх жишээтэй. 3.8 саяаас дээш төгрөгийн орлоготой хүн 1.5 сая төгрөгтөө 10 хувиар, дээш ноогдож байгаад нь 25 хувиар татвар төлнө. Ер нь нийт  иргэдийн 90 орчим хувьд татварын өөрчлөлт орохгүйгээр бодож тооцож, татвар нэмсэн. Өндөр орлоготой иргэд болон тансаг хэрэглээнд тодорхой татвар ногдуулах нь зөв гэж үзсэн.

Н.Энх

 

Гишүүд өөрсдөө хариуцлагатай байх хэрэгтэй
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 18, Пүрэв гараг