“Монгол, Оросын санаачилга 2018” арга хэмжээгУлаанбаатар хотноо зохион байгуулна ҮСХ-ны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа ”Оддын академи” шоу нэвтрүүлгийн охидын хамтлаг тодорно Хоёр Солонгос Пёнчан-2018 наадмын нээлтэнд нэгдэж орно Карлос Сайнц “Дакар-2018” уралдааныг тэргүүлсээр байна Нударга зөрүүлэхийг оролдсон хоёр тоглогч шийтгүүллээ Трампаас авсан “IQ”-ийн сорилыг ил болгохыг эмчээс нь хүсчээ Кавай Леонардын гуяны гэмтэл сэдэрлээ Бага насны хүүхдүүдийг дээрэмддэг бүлгийг баривчиллаа Н.Баяртсайхан: Зээлийн хүүг бууруулах арга замыг хайж байна Жолигийн найруулсан кино “Оскар”-т өрсөлдөнө Банкны хуулийг баталлаа Ханборгоцой дотор 745 кг хар тамхи нуусан байжээ Барилга угсралтын тусгай зөвшөөрлийг цахимаар олгож эхэллээ Трамп монголчуудад ажлын виз олгохоор болжээ ЕБС-ийн 800 гаруй багш, ажилчид чуулж байна “Эрдэнэт”-ийн 39 хувийг луйварчид л авна Татвар нэмсэн нь иргэдийн амьжиргаанд хэр нөлөөлснийг судалж байна Агаарын бохирдолыг бууруулахад Буриадууд хамтран ажиллахаа илэрхийллээ Татвар төлөгчдийн мөнгөөр хохирол барагдуулдгийг зогсооно
Улаанбаатар -17°
Монголчууд өөрсдийгөө судалъя
2018.1.4

“Зууны мэдээ” сонин  оны өмнөх дугаартаа “Хүчирхийллийг шийдэх цорын ганц зам:Монголчууд өөрсдийгөө судалъя”  хэмээн асуудал хөндсөн билээ. Өнөөгийн нийгэм дэх монгол хүний үнэт зүйл юу вэ. Бид хэн бэ, хаанаас ирсэн, хаашаа явж байгаа билээ. Үүнийгээ тодотгон тогтоож, гарц шийдэл гаргахгүй, намаар талцаж, сонгуулиар наймаалцаж, төрийн албыг төрлийн алба болгож, сүүлдээ мөнгөөр албан тушаал авч, өгөлцдөг болж, “60 тэрбум” гэх тоо хэмжээ, ийм шинэ нэр томъёо хүртэл бий болов.

 

Бид ийм л байна. Тэгвэл бидний мөнхийн хоёр хөрш яаж байна вэ. Хойд хөрш маань улсынхаа бодлогыг шинжлэх ухааны төвтэйгээ холбож, стратеги, бодлого төлөвлөлт гаргаж, түүгээрээ урагшилж явна. Урд хөрш маань тав, таван жилээр улсынхаа бодлогыг төлөвлөж, түүнийгээ дүгнэж, цаашдын замаа тодорхойлж байна. Эдийн засгийн хөгжлөө аажим аажмаар урагшуулж байна. Цаашаа дэлхийн бодлогыг тодорхойлоход голлох байр суурьтай оролцоод явж байна. Саяхныг хүртэл манай улс таван жилээр ажлаа төлөвлөдөг, уралддаг, түүнээ дүгнэдэг байлаа. Социалист бүтээн байгуулалт, таван  жилийн төлөвлөгөөт эдийн засаг гэж зорьж, бүтээж ирэв. Ямартай ч  ийм зорилготой байж. Монгол хүн нийгмийн өмч хөрөнгийг хайрлана,  хөдөлмөрийн хүнийг  хүндэлнэ,  ахмадаа сонсоно гэсэн үнэт зүйлтэй байв. 1990   онд ардчиллын замаар орлоо, хэмжээлшгүй эрх чөлөөтэй боллоо гээд ахмадаа сонсохоо байв, хөдөлмөрийг чухал бишд тооцов, төлөвлөлт, бодлого гэх юмгүй болов. Монгол хүний үнэ байхгүй болж, монгол хүн ч өөрөө  амь нас, эрүүл мэнд, боловсрол гэхчлэн олон зүйлээр үнэгүйдэв. Өнөөдөр монгол хүний үнэт зүйл гэхэд хэлэх юм ховор. Өөрсөд рүүгээ эргэж харсан, дотогшоо өнгийсөн, бид ийм байна, ингэж байна, ингэхгүй бол болохгүй гэсэн судалгаа алга. МУИС-ийн сэтгэл судлалын танхимаас энэ талаар лавлахад ийм судалгаа хийсэн зүйл байхгүй гэсэн хариуг өгч байна. Угсаатны зүй, хүн судлалын эрдэмтдээс энэ талаар тодруулахад соёл, зан заншлын талаар судалсан ч орчин үеийн монгол хүн гэдэг тал руу нарийвчилсан юм уу, хослуулан хийсэн юм байхгүй болохыг хэлж байна.

 

Гэхдээ судлах оролдлого байгааг Хувь хүний хөгжлийн академийнхан тэмдэглэв. Тэд  өнөөдөр монгол  хүний  талаар суурь  судалгаа байхгүй, иймд түүнийг бий болгохоор зорьж ажиллаж байгаагаа  хэлсэн. Мөн энэ талаар судалж, материал цуглуулахад 2012 онд ТББ-ууд гадны төсөлтэй хамтран  монгол залуучуудын талаар судалгаа хийх гэсэн оролдлогыг эхлүүлж байсныг тус академийн захирал М.Алтанцэцэг  ярьж байна. Түүнд  монгол хүнийг 1980 оны байдалтай харьцуулахыг оролдсон бөгөөд “Монгол хүний алсын хараа” гэдэг хэсэгт дээр өгүүлсэнчлэн социализм, коммунизм байгуулах гэж замнасан талаар, аав, ээж, багш нар, ахмадаа хүндэлдэг  монгол хүний  зүйлийн талаар ч  мөн дурдсан байдаг аж. Тэгвэл 1990 оноос хойш ардчиллыг эрх чөлөө, дураараа байх гэж ойлгон төр, засгийг ч, аав ээж, ахмад, багш нараа ч хүндлэхээ больчихсон. Өнөөдөр түүнийх нь гор төрийн ордонд “бандаашны хэрэг” ярьж, төрийн дуулал эгшиглэж байхад утсаар ярих зэргээс эхлээд хүүхэд залуус нь хар тамхинд донтож, эцэг, эхчүүд нь бяцхан үрсээ хүчирхийлдэг орон болсноор илэрч байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Монголчууд өөрсдийгөө судалъя
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 18, Пүрэв гараг