Сүхбаатар дүүргийн 17 дугаар цэцэрлэгт их засвар хийнэ Хуурамч хаягаар залилан хийж байгааг анхаарна уу Хойд Солонгос “Пёнчан 2018” наадамд 230 хөгжөөн дэмжигч илгээх санал хүргүүллээ НӨАТ: Энэ сарын 22-ноос өмнө бүртгэлээ баталгаажуулаарай УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Хонконгт ажиллаж байна Ж.Ганбаатарыг ЖДҮ-ийн хөгжлийн дэд хорооны даргаар улирууллаа Сургууль, цэцэрлэгүүдэд 230 агаар цэвэршүүлэгч байрлуулжээ Байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо Петерхансел Дакарыг тэргүүлэхэд ойртож ирлээ Монгол улс аялахад тохиромжтой дэлхийн шилдэг 10 улсын нэгээр шалгарав Катрин Зета Жонс: Нөхөр минь эмэгтэй хүнийг дарамталж, гомдоох нэгэн биш Төрийн банкны гүйцэтгэх захирлаар Г.Дөлгөөнийг томилжээ Хөвсгөл өрсөлдөх чадвараар хамгийн эмзэг аймгаар тодорлоо УИХ-ыг хууль дээдлэх зарчмыг зөрчсөн гэж үзжээ Боловсролын салбарын 3400 багш, ажилчид зөвлөгөөнд оролцоно Мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив Америк хөлбөмбөгийн од авто осолд орлоо Э.Бэхбаяр Энэтхэгийн лигт барилдана Ким Чен Уны жорлонг устгаж, зоригийг нь мохоох хэрэгтэй 21-ээс доош насны иргэнд согтууруулах ундаагаар үйлчилбэл үйл ажиллагааг нь зогсооно
Улаанбаатар -31°
Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ хэвийн ажиллаж эхэлжээ
2018.1.4

Эрдэнэтийн ТУЗ хэвийн үйл ажиллагаандаа эргэн оржээ.  Өнгөрсөн жил Эрдэнэт үйлдвэрийн хувьцаа эзэмшигчийн тухай асуудлыг Дээд шүүх эцэслэн шийдвэрлэсэн. Тодруулбал тус үйлдвэр дэх үндэсний хөрөнгө оруулагч "Монголын зэс корпораци" ХХК-ийн өмчлөлийг сэргээсэн билээ. Тэгвэл өчигдөр "Эрдэнэт"-ийн ТУЗ хуралдаж, шийдвэр хүлээсэн олон асуудлыг хэлэлцжээ. Ийнхүү төр, хувийн хэвшлийн хамтарсан компанийн эрүүл засаглал, стандартын дагуу хэвийн ажиллах нөхцөл бололцоо бүрдлээ.

 


"Эрдэнэт"-ийн ТУЗ-д төрийн төлөөлөл тооны хувьд давуу, захирлыг мөн төрөөс томилсон. Гэсэн ч өнгөрсөн нэг жилийн хугацаанд хувийн хэвшлийн хяналт дор “Эрдэнэт үйлдвэр” илүү ил тод болж, олон нийтийн хяналт сайжирсан нь бодит үр дүнгээ өгсөн тоо баримт бий. Тухайлбал, 2016 онд ганцхан нээлттэй тендер явуулж байсан үйлдвэр 2017 онд 500 гаруй нээлттэй сонгон шалгаруулалт зарлажээ. Мөн хувийн хэвшлийн менежментийн үр дүнд "шахааны" бизнесийг тууштай цэгцэлж, зөвхөн бараа материал, сэлбэг хэрэгслийн үнийн зөрүүнээс гэхэд 15.1 тэрбум төгрөг хэмнэсэн. Энэ нь 14 цэцэрлэг, иж бүрэн эмнэлэг тавыг барих хөрөнгө ажээ.

 


Ийнхүү хэмнэлт хийж, ашигтай ажилласан Эрдэнэт үйлдвэрийн төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээ нь ч үлэмж нэмэгдсэн талаар Эрдэнэт хотноо болсон Олон улсын хөрөнгө оруулагчдын чуулганаар үйлдвэрийн удирдлагууд мэдээлсэн юм.

Б.Энх

Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ хэвийн ажиллаж эхэлжээ
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 18, Пүрэв гараг