Сүхбаатар дүүргийн 17 дугаар цэцэрлэгт их засвар хийнэ Хуурамч хаягаар залилан хийж байгааг анхаарна уу Хойд Солонгос “Пёнчан 2018” наадамд 230 хөгжөөн дэмжигч илгээх санал хүргүүллээ НӨАТ: Энэ сарын 22-ноос өмнө бүртгэлээ баталгаажуулаарай УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Хонконгт ажиллаж байна Ж.Ганбаатарыг ЖДҮ-ийн хөгжлийн дэд хорооны даргаар улирууллаа Сургууль, цэцэрлэгүүдэд 230 агаар цэвэршүүлэгч байрлуулжээ Байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо Петерхансел Дакарыг тэргүүлэхэд ойртож ирлээ Монгол улс аялахад тохиромжтой дэлхийн шилдэг 10 улсын нэгээр шалгарав Катрин Зета Жонс: Нөхөр минь эмэгтэй хүнийг дарамталж, гомдоох нэгэн биш Төрийн банкны гүйцэтгэх захирлаар Г.Дөлгөөнийг томилжээ Хөвсгөл өрсөлдөх чадвараар хамгийн эмзэг аймгаар тодорлоо УИХ-ыг хууль дээдлэх зарчмыг зөрчсөн гэж үзжээ Боловсролын салбарын 3400 багш, ажилчид зөвлөгөөнд оролцоно Мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив Америк хөлбөмбөгийн од авто осолд орлоо Э.Бэхбаяр Энэтхэгийн лигт барилдана Ким Чен Уны жорлонг устгаж, зоригийг нь мохоох хэрэгтэй 21-ээс доош насны иргэнд согтууруулах ундаагаар үйлчилбэл үйл ажиллагааг нь зогсооно
Улаанбаатар -31°
Уучлал гуйгаад, суудлаа сулла
2018.1.6

Японы парламентын гишүүн ямар нэг сөрөг үйл явдал, хэрэгт нэр нь холбогдсон бол ард түмнээсээ уучлал гуйдаг. Толгой бөхийлгөн уучлал эрээд, өөрийн хүслээр суудлаасаа буудаг. Төрөө дээдэлж, ард түмнээ хүндэлдэг бусад улс оронд ч ийм жишигтэй, улстөрчид нь ингэж ёс суртахуун, ёсзүйг харуулдаг.

 

 

Харин Монголын парламентын гишүүн хохирогч болж жүжиглэдэг. Өрөвдүүлэх гэж оролддог. Суудалдаа үлдэхийн төлөө үхэн хатан зууралддаг. Хамгийн сүүлийн жишээ, УИХ-ын гишүүн Д.Мурат. Бусдыг садар самуунд уруу татсан гэнэ. Энэ хэргээ нуухын тулд бусад гэж нэрлэгдсэн тэр эмэгтэйд мөнгө санал болгосон л гэх. Энэ бүхний үнэн мөнийг хуулийн байгууллага тогтоох учраас маньд падгүй.

 

Харин хамаатай зүйл нь иргэдийн нэг хэсгийг төлөөлж, төрийн парламентад суугаа эрхэм хохирогчийн дүрд тоглох бус ийм асуудалд нэр холбогдсоныхоо төлөө сонгогч олноосоо уучлал гуйж байх ёстой. Үнэн, худлаас үл хамааран зөвхөн Д.Мурат гэж нэр дурдагдсаныхаа төлөө ард түмнээс уучлал гуйж, цаашлаад хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ илэрхийлж байх учиртай.

 

 

Толгой бөхийлгөх ёстой хүмүүсийн тоонд  УИХ-ын гишүүн Д.Гантулга мөн багтана. Тэр мөн л садар самууны асуудалтай, бусдыг хүчиндсэн. Сонгогч олноос уучлал гуйгаад зогсохгүй сайн дураараа суудлаа суллах ёстой. Гэвч түүнд тийм ёсзүй болоод хариуцлага хүлээх чадвар байхгүйг бид харж байна. Тиймээс эргүүлэн татах асуудлыг ярих ёстой. “Би бандаашаа өмсөөд гарсан” гэж хэлснийх нь төлөө түүнийг эргүүлэн татах нь ёсзүйтэй үйлдэл. УИХ-ын дарга “тийм баримт надад ирээгүй” гээд сууж байхын оронд өөрийн тэргүүлж буй парламентынхаа нэрийг цэвэрлэх, цаашлаад төрийг дээдлэх ёс тогтоохын төлөө ёсзүгүй гишүүдтэй хариуцлага тооцох нь зүй ёсны асуудал.

 

УИХ-ын гишүүд өөрсдөө ёсзүйгүй, гэмт үйлдэл хийдэг, бусдыг хохироодог, хүний нэр хүндийг гутаадаг атлаа тийм хэрэг хийсэн хүмүүсийг шийтгэх хууль баталдаг. Тэгэхээр одоо өөрийн баталсан хуулиа өөрөө хэрэгжүүлэх л үлдэж байна. Бас Монгол төрийн нэрийг цэвэрлэж, хийсэн үйлдэл, хэлсэн үгэндээ эзэн болоод суудлаа сулла, эрхэм гишүүд ээ. Бас сонгогч олноосоо, ард түмнээс уучлал гуй.  

 

Б.Энэрэл 

Уучлал гуйгаад, суудлаа сулла
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 18, Пүрэв гараг