“Монгол, Оросын санаачилга 2018” арга хэмжээгУлаанбаатар хотноо зохион байгуулна ҮСХ-ны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа ”Оддын академи” шоу нэвтрүүлгийн охидын хамтлаг тодорно Хоёр Солонгос Пёнчан-2018 наадмын нээлтэнд нэгдэж орно Карлос Сайнц “Дакар-2018” уралдааныг тэргүүлсээр байна Нударга зөрүүлэхийг оролдсон хоёр тоглогч шийтгүүллээ Трампаас авсан “IQ”-ийн сорилыг ил болгохыг эмчээс нь хүсчээ Кавай Леонардын гуяны гэмтэл сэдэрлээ Бага насны хүүхдүүдийг дээрэмддэг бүлгийг баривчиллаа Н.Баяртсайхан: Зээлийн хүүг бууруулах арга замыг хайж байна Жолигийн найруулсан кино “Оскар”-т өрсөлдөнө Банкны хуулийг баталлаа Ханборгоцой дотор 745 кг хар тамхи нуусан байжээ Барилга угсралтын тусгай зөвшөөрлийг цахимаар олгож эхэллээ Трамп монголчуудад ажлын виз олгохоор болжээ ЕБС-ийн 800 гаруй багш, ажилчид чуулж байна “Эрдэнэт”-ийн 39 хувийг луйварчид л авна Татвар нэмсэн нь иргэдийн амьжиргаанд хэр нөлөөлснийг судалж байна Агаарын бохирдолыг бууруулахад Буриадууд хамтран ажиллахаа илэрхийллээ Татвар төлөгчдийн мөнгөөр хохирол барагдуулдгийг зогсооно
Улаанбаатар -14°
ВИНСВЭЙ тэргүүтэй хятад ченжүүд хил хааж, үймээн үүсгэжээ
2018.1.8

 

Гашуунсухайтын 100 гаруй км урт түгжрэлийг саяхан салбарын яамд, төр засгаас арайхийн цэгцэлж, ямар ч байсан өгөгдсөн квотын дагуу эмх замбараатай нэвтрэх боломжийг бий болгосон. Түрүүчээсээ урт очер 3-4 км болон багасч, компаниуд 500 машины квотын дагуу эмх цэгцтэй нэвтэрч байсан. Мөн шат шатанд замбараагүй С зөвшөөрөл олгож, хэн дуртай нь нүүрс тээвэр эрхэлдэг байсныг цэгцэлж, татвар хураамж, нийгмийн даатгалаа хуулийн дагуу төлдөг, албан ёсны компаниудыг үлдээгээд байсан. Энэ нь төрийн өмчит Эрдэнэс тавантолгойгоос түүхий нүүрс хямдаар авч, замбараагүй олон тээврийн компаниудаар дамжуулан ашиг олдог байсан Винсвэй гэх мэт ченж компаниудад ашиггүй туссан нь мэдээж.

 

Иймдээ ч өнөөдөр 14.30 минутын орчмоос эхлэн Винсвэй тэргүүтэй Хятадын ченж компаниуд Ганцмодны боомт дээр бослого гаргаж, хил хаасан байна.

 

Тэд ойролцоогоор 50 орчим машиныг Ганцмодноос Гашуунсухайт руу нэвтрэх замын зорчих хэсэгт эмх замбараагүй байрлуулж, зам хааж эсэргүүцэл илэрхийлсэн бөгөөд ингэснээр Хятадын талаас экспортын тээврийн хэрэгслүүд Монгол руу нэвтрэх боломжгүй болж, нүүрс экспортын үйл ажиллагаа бүрэн саатаж байна. Тэд нүүрс тээвэрлэх С зөвшөөрлийг машин бүрт олгох, уртын урт тээврийг дахин эхлүүлэх гэх мэт шаардлага тавьж байгаа аж. Хятадын талын боомтын удирдлагууд эдгээр ченж компаниудад хандан “Шаардлагыг чинь Баяннуур аймгийн удирдлагад мэдэгдье, тэр болтол энэ байдлаа зогсоо” гэж шаардсан хэдий ч тэд хариуг үл тоон “Шаардлагын хариу иртэл бид эсэргүүцнэ” гэж байгаа гэнэ.

 

Винсвэй бол манай төрийн өмчит Эрдэнэс Тавантолгойн хямд түүхий нүүрснээс баяжсан гол ченж компани. Төрийн ялзарсан менежментийн харгайгаар Винсвэй компани одоо ч түүхий нүүрсний ченжээс ихээхэн ашиг олж байгаа бөгөөд Эрдэнэс Тавантолгой компани 2017 оны шилдэг харилцагчаараа хүртэл Винсвэйг тодруулж дэмжсэн байх юм. Тэд өдгөө Монголын ба Хятадын талын хил, гаалийн удирдлагуудаас ч “том толгойтой”, эрх дархтай болсныг ийнхүү харж болно.

 

Монголын талаас очер дугаарыг зохицуулж, нүүрс тээврийг албан ёсны болгох, хууль бус тээвэрлэлтийг зохицуулах арга хэмжээ авмагц тэд ийнхүү үхэлдэн эсэргүүцэж байна. Ямартай ч хятадын хувийн ченж компаниуд “тоглолт” хийж байгаа энэ үйлдлийг Монгол, Хятадын төр засгийн байгууллагууд албан ёсны түвшинд ярьж, даруй арга хэмжээ авах биз ээ. 

ВИНСВЭЙ тэргүүтэй хятад ченжүүд хил хааж, үймээн үүсгэжээ
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 18, Пүрэв гараг