Сүхбаатар дүүргийн 17 дугаар цэцэрлэгт их засвар хийнэ Хуурамч хаягаар залилан хийж байгааг анхаарна уу Хойд Солонгос “Пёнчан 2018” наадамд 230 хөгжөөн дэмжигч илгээх санал хүргүүллээ НӨАТ: Энэ сарын 22-ноос өмнө бүртгэлээ баталгаажуулаарай УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Хонконгт ажиллаж байна Ж.Ганбаатарыг ЖДҮ-ийн хөгжлийн дэд хорооны даргаар улирууллаа Сургууль, цэцэрлэгүүдэд 230 агаар цэвэршүүлэгч байрлуулжээ Байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо Петерхансел Дакарыг тэргүүлэхэд ойртож ирлээ Монгол улс аялахад тохиромжтой дэлхийн шилдэг 10 улсын нэгээр шалгарав Катрин Зета Жонс: Нөхөр минь эмэгтэй хүнийг дарамталж, гомдоох нэгэн биш Төрийн банкны гүйцэтгэх захирлаар Г.Дөлгөөнийг томилжээ Хөвсгөл өрсөлдөх чадвараар хамгийн эмзэг аймгаар тодорлоо УИХ-ыг хууль дээдлэх зарчмыг зөрчсөн гэж үзжээ Боловсролын салбарын 3400 багш, ажилчид зөвлөгөөнд оролцоно Мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив Америк хөлбөмбөгийн од авто осолд орлоо Э.Бэхбаяр Энэтхэгийн лигт барилдана Ким Чен Уны жорлонг устгаж, зоригийг нь мохоох хэрэгтэй 21-ээс доош насны иргэнд согтууруулах ундаагаар үйлчилбэл үйл ажиллагааг нь зогсооно
Улаанбаатар -31°
Нүүрс “залгигч”-дад бэлдсэн Хятадын гэнэтийн бэлэг
2018.1.9

 

Гараа сайн байвал бариа сайн гэдэг. Тэгвэл 2009 оны санхүүгийн хямралаас дэлхийн эдийн засаг есөн жилийн дараа ангижирч чадах болов уу. Энэ асуултын хариултыг Азиас хайх хэрэгтэй гэж шинжээчид үзэж байна. Дорнын мөнгөний “хүүдий” бидэнд юу гэж хэлэх бол. Ямартаа ч Бээжин, Токиогийн санхүүгийн байдал нааш эргэснийг зарим мэдээллээс ажиглаж болох юм. “Mining.com”, “Ройтерс” агентлагийн мэдээллээс тоймлон хүргэж байна.

 

Бээжин өнгөрсөн баасан гаригт хийсэн мэдэгдлээрээ эрчим хүчний зах зээлд гэнэтийн бэлэг барив. 2020 оны сүүл гэхэд нүүрсний үлэмж компаниудыг бий болгоно хэмээсэн энэхүү мэдэгдэл нь өмнөд хөршийг түлшний зах зээлийн хамгийн том тоглогч болгох аж.

 

Тус улсын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны хийсэн мэдэгдлээр Хятад улс 2020 оны сүүл гэхэд томоохон хэмжээний уурхайнуудыг бий болгох юм. Тэдгээрийн нэг бүр нь жил тутам 100 сая тонн нүүрс олборлох нөөцтэй байх нь. Ингэснээр дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж бүрдэхийн дээр энэ салбарыг илүү өргөн хүрээнд шинэчлэх хаалга нээгдэж буй.

 

Үндэсний эрчим хүчний газраас өнгөрсөн арваннэгдүгээр сард хийсэн мэдээллээр их хэрмийн эзэд өнгөрсөн оны байдлаар, жилд 3.41 тэрбум тонн нүүрс олборлох хүчин чадал бүхий 4000 гаруй уурхай эзэмшиж байв.

 

Тэгвэл Хятадын үндэсний нүүрсний ассоциацийн мэдээлж буйгаар одоогийн байд­лаар тус улсын нүүрсний уурхайн компаниудын зөвхөн зургаа нь жилд 100 тонноос илүүг олборлож байна. Эдгээрт топ олборлогчид гэгддэг Шенхуа групп, China Coal Energy групп болон Datong Coal Mine групп багтжээ.

 

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны өнгөрсөн жил төрийн өмчит China Guodian Group Corp-ыг Шенхуа-д эзэмшүүлснээр дэлхийн хамгийн том нөөц баялгийг бүтээхээр төлөвлөж байгаа юм.

 

Өрөнд баригдсан, эсвэл үр ашиггүй болоод байгаа төрийн өмчит салбаруудыг шинэчлэн дэлхийд өрсөлдөхүйц хүч болгон бэлтгэх гэсэн Бээжингийн зүтгэл эрчим хүч, далайн тээвэр, металлын зах зээлд төвлөрч байна.

 

Түүнчлэн энэ нь Бээжинг цэвэр эрчим хүчний төлөөх тэмцэлд улам хүчилж, нүүрсний хэрэглээг хязгаарласан билээ.

 

“Хязгаарлалтыг хийхийн хажуугаар Засгийн газар нүүрсний компаниудыг сайжруулахыг чармайж байна. Ингэхдээ тэднийг ашигтай ажиллуулж, цахилгааны үүсгэвэр болон тээвэрлэлт зэргийг ашиглан нүүрсгүй сал­барыг бий болгох юм” гэж Hengfeng Bank судалгааны хүрээлэнгийн судалгаа хариуцсан захирал Wu Qi хэлжээ.

 

Баасан гаригт хийсэн мэдэгдлийнхээ хүрээнд Үндэсний хөгжил, шинэт­гэлийн хорооноос нүүрс, тээвэрлэлт болон тө­мөр, гангийн фир­мүүдтэй хэлэлцээ хийхээр болжээ. Түүнчлэн үеэ өнгөрөөсөн эсвэл ашигт ажиллагаагаа алдсан уурхайнуудыг хаах аж.

 

2020 он хүртэлх таван жилийн төлөвлөгөөндөө Хятад улс 800 сая тонн бүхий хүчин чадалтай ч үеэ өнгөрөөсөн уурхайнууд цөөлөхөөр төлөвлөсний дээр 500 сая тонн хүртэлх дэвшилтэт нөөцийг нэмэх юм. 2020 он хүртэл нүүрсний олборлолт жилд 3.9 тэрбум тонн байх аж.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ж.ЦОГЗОЛМАА

 

Нүүрс “залгигч”-дад бэлдсэн Хятадын гэнэтийн бэлэг
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 18, Пүрэв гараг