Сүхбаатар дүүргийн 17 дугаар цэцэрлэгт их засвар хийнэ Хуурамч хаягаар залилан хийж байгааг анхаарна уу Хойд Солонгос “Пёнчан 2018” наадамд 230 хөгжөөн дэмжигч илгээх санал хүргүүллээ НӨАТ: Энэ сарын 22-ноос өмнө бүртгэлээ баталгаажуулаарай УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Хонконгт ажиллаж байна Ж.Ганбаатарыг ЖДҮ-ийн хөгжлийн дэд хорооны даргаар улирууллаа Сургууль, цэцэрлэгүүдэд 230 агаар цэвэршүүлэгч байрлуулжээ Байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо Петерхансел Дакарыг тэргүүлэхэд ойртож ирлээ Монгол улс аялахад тохиромжтой дэлхийн шилдэг 10 улсын нэгээр шалгарав Катрин Зета Жонс: Нөхөр минь эмэгтэй хүнийг дарамталж, гомдоох нэгэн биш Төрийн банкны гүйцэтгэх захирлаар Г.Дөлгөөнийг томилжээ Хөвсгөл өрсөлдөх чадвараар хамгийн эмзэг аймгаар тодорлоо УИХ-ыг хууль дээдлэх зарчмыг зөрчсөн гэж үзжээ Боловсролын салбарын 3400 багш, ажилчид зөвлөгөөнд оролцоно Мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив Америк хөлбөмбөгийн од авто осолд орлоо Э.Бэхбаяр Энэтхэгийн лигт барилдана Ким Чен Уны жорлонг устгаж, зоригийг нь мохоох хэрэгтэй 21-ээс доош насны иргэнд согтууруулах ундаагаар үйлчилбэл үйл ажиллагааг нь зогсооно
Улаанбаатар -31°
Ирина Шейк: Намайг төрөх үед Брэдли хажууд минь байгаагүй
2018.1.10

Оросын супермодель Ирина Шейк “Teen Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Таны бахархал юу вэ?

 

-Би эх орноороо бахархдаг. Агуу уудам газар нутаг, нэг нэгнээ хайрладаг ард түмнээрээ бахархдаг. Би хэдээ Орос улсад байнга очиж чадахгүй байгаа хэдий ч зүрх сэтгэлдээ үргэлж эх орныхоо тухай боддог.

 

-Та бол Оросын загварын ертөнцийг олон улсад танилцуулсан ачтан?

 

-Би их хичээсэн. Гэр бүлийнхээ дэмжлэгтэйгээр энэ салбарт орсон. Ээж намайг таван настай байхад загварын дамжаанд явуулж, өнөөдрийн амжилтад бэлтгэсэн.

 

-Энэ салбарт орж ирээд магтаалын үг эсвэл хараалын үгний алийг нь илүү сонссон вэ?

 

-Аль алийг нь тодорхой хэмжээгээр сонссон. Сэтгэлийг эмзэглүүлж, баярлуулсан олон үгтэй учир ч явлаа.

 

-Та хоолны дэглэм барьдаг биз дээ?

 

-Таргалалттай өлөн ходоод бус хөдөлгөөнөөр тэмцдэг. Ер нь хоолоо сойх нь тун муу. Хэдээ хоолоо сойход турдаг ч дараа нь гарах үр нөлөө тун муу.

 

 

-Хэдийнэ та 30 нас хүрсэн. Энэ насан дээр ирэхээр эмэгтэйчүүдийн ихэнх нь гэр бүл, хуримын тухай боддог байх?

 

-Нас нэмэх бүрдээ гэр бүл, хайр халамжийн тухай бодох нь ихэсдэг юм байна лээ.

 

-Та өөр шигээ хөөрхөн охинтой болсон. Охин тань сайн уу?

 

-Тийм ээ. Тэр минь их сайн байгаа. Охиноосоо эрч хүч аваад л ажлаа хийж явна. Охин миний далавч.

 

-Брэдли Купер хэр сайн аав вэ?

 

-Тэр минь үнэхээр сайн аав шүү. Надаас илүү охиндоо анхаарал хандуулдаг.

 

-Таныг төрөхөд Брэдли хажууд чинь байгаагүй гэж сонссон. Энэ үнэн үү?

 

-Тиймээ. Тэр зураг авалттай өөр хотод байсан юм. Тэгээд л хажууд минь байж чадаагүй.

 

-Гомдсон уу?

 

-Бага зэрэг. Намайг төрөх үед Брэдли хажууд минь байгаагүй. Гэхдээ Брэдли алдаагаа засч их сайн аав болсон. Түүнээрээ би бахархдаг.

 

 

-Хуримаа хэзээ хийх вэ?

 

-Сайн хэлж мэдэхгүй байна.

 

-Яагаад?

 

-Мэдэхгүй юм.

 

-Таны хувийн амьдралын талаар хүмүүс ярилцахад бухимдал төрдөг үү?

 

-Үнэхээр хэцүү байдаг.

 

-Таны карьер, хувийн амьдрал олон хүний анхаарлыг татдаг. Энэ бүхэн танд хэцүү санагддаг уу?

 

-Тиймээ. Тоохгүй байхыг хүсдэг ч заримдаа тайлбар хийхээс аргагүй мэдээ мэдээлэл цацагддаг.

 

-Загвар өмсөгчөөс жүжигчин болсон. Дахин кинонд тоглох бодол байгаа юу?

 

-Кино урлагаас би татгалзаж чадахгүй.

 

-Ямар дүр бүтээхийг хүсдэг вэ?

 

-Супер баатрын дүр. Хүчирхэг эмэгтэйн дүрийг бүтээхийг хүсч байна. Саяхан бид Бэтмэн, Супермэний киног үзсэн. Кино үзснийхээ дараа л энэ бодол төрөх болсон. Тун удахгүй мөрөөдлийн дүрээ бүтээнэ гэдэгт итгэлтэй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Ирина Шейк: Намайг төрөх үед Брэдли хажууд минь байгаагүй
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 18, Пүрэв гараг