“Монгол, Оросын санаачилга 2018” арга хэмжээгУлаанбаатар хотноо зохион байгуулна ҮСХ-ны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа ”Оддын академи” шоу нэвтрүүлгийн охидын хамтлаг тодорно Хоёр Солонгос Пёнчан-2018 наадмын нээлтэнд нэгдэж орно Карлос Сайнц “Дакар-2018” уралдааныг тэргүүлсээр байна Нударга зөрүүлэхийг оролдсон хоёр тоглогч шийтгүүллээ Трампаас авсан “IQ”-ийн сорилыг ил болгохыг эмчээс нь хүсчээ Кавай Леонардын гуяны гэмтэл сэдэрлээ Бага насны хүүхдүүдийг дээрэмддэг бүлгийг баривчиллаа Н.Баяртсайхан: Зээлийн хүүг бууруулах арга замыг хайж байна Жолигийн найруулсан кино “Оскар”-т өрсөлдөнө Банкны хуулийг баталлаа Ханборгоцой дотор 745 кг хар тамхи нуусан байжээ Барилга угсралтын тусгай зөвшөөрлийг цахимаар олгож эхэллээ Трамп монголчуудад ажлын виз олгохоор болжээ ЕБС-ийн 800 гаруй багш, ажилчид чуулж байна “Эрдэнэт”-ийн 39 хувийг луйварчид л авна Татвар нэмсэн нь иргэдийн амьжиргаанд хэр нөлөөлснийг судалж байна Агаарын бохирдолыг бууруулахад Буриадууд хамтран ажиллахаа илэрхийллээ Татвар төлөгчдийн мөнгөөр хохирол барагдуулдгийг зогсооно
Улаанбаатар -14°
С.Жавхлан: Би асар их дарамтанд байна
2018.1.10

 

УИХ-ын гишүүн С.Жавхлан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Улсын их хурал уу, Улсын их задрал уу” нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулахаар санаачилсан байна. Харин уг хэлэлцүүлгийг явуулах танхим гаргаж өгөхгүй боломжгүй гэсэн хариуг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон бичгээр ирүүлжээ. УИХ-ын гишүүн С.Жавлхан мэдээлэлдээ:

 

-Би УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулахаар УИХ-ын Тамгын газраас танхим гаргаж өгөх хүсэлтийг өнгөрсөн 12 дугаар сард 26-наас хойш  гаргасан. Энэ хэлэлцүүлгээр Ерөнхийлөгч, УИХ, улстөрчид, эрдэмтдийн төлөөлөл оролцох юм. Гэвч бидний үйл ажиллагааг дэмжихгүй, хойшлуулсаар ирсэн. Ямар хүмүүс нь том том танхим авч хэлэлцүүлэг хийгээд байдаг юм бэ. Төр бузартаад задарч байгаа. Хэлэлцүүлэг хийе гэхээр эрх өгөхгүй байна. Төрийн ордон тамганы тосгүй болчихжээ.

 

Гэтэл өчигдөр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаас “Төрийн ордны А,Б,В,Г танхимууд намын бүлгийн болон байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаан,биелэлтийн мэдээллийг сонсох болон УИХ-аас зохион байгуулж байгаа хэлэлцүүлэг арга хэмжээг зохион байгуулахад зориулагдсан. Иймд таны зохион байгуулах гэж байгаа хэлэлцүүлэгт  танхимын туслалцаа үзүүлэх боломжгүйг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.  Би УИХ-ын Тамгын газрын дүрмийг судлахад УИХ-ын гишүүний санаачилсан ажилд туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах үүрэгтэй л гэж байна. С.Жавхлангийн хувьд хаалт боолт,асар их дарамтан дунд байна.

 

Нээлттэй хэлэлцүүлэгт Ерөнхий сайд асан Бямбасүрэн,  МАХН-ын дарга Н.Энхбаяр, ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж, хүний эрхийн хуульд М.Ичинноров, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн төлөөлөл гээд улстөр, нийгмийн олон талын төлөөлөл оролцох юм.

 

Тиймээс би Ц.Цолмонд дахин бичиг явуулж, Төрийн ордны танхимуудад 2016 оноос хойш явуулсан хэлэлцүүлгийн тайланг ирүүлэхийг шаардаж байна гэлээ.

Н.Энх

С.Жавхлан: Би асар их дарамтанд байна
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 18, Пүрэв гараг