Сүхбаатар дүүргийн 17 дугаар цэцэрлэгт их засвар хийнэ Хуурамч хаягаар залилан хийж байгааг анхаарна уу Хойд Солонгос “Пёнчан 2018” наадамд 230 хөгжөөн дэмжигч илгээх санал хүргүүллээ НӨАТ: Энэ сарын 22-ноос өмнө бүртгэлээ баталгаажуулаарай УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Хонконгт ажиллаж байна Ж.Ганбаатарыг ЖДҮ-ийн хөгжлийн дэд хорооны даргаар улирууллаа Сургууль, цэцэрлэгүүдэд 230 агаар цэвэршүүлэгч байрлуулжээ Байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо Петерхансел Дакарыг тэргүүлэхэд ойртож ирлээ Монгол улс аялахад тохиромжтой дэлхийн шилдэг 10 улсын нэгээр шалгарав Катрин Зета Жонс: Нөхөр минь эмэгтэй хүнийг дарамталж, гомдоох нэгэн биш Төрийн банкны гүйцэтгэх захирлаар Г.Дөлгөөнийг томилжээ Хөвсгөл өрсөлдөх чадвараар хамгийн эмзэг аймгаар тодорлоо УИХ-ыг хууль дээдлэх зарчмыг зөрчсөн гэж үзжээ Боловсролын салбарын 3400 багш, ажилчид зөвлөгөөнд оролцоно Мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив Америк хөлбөмбөгийн од авто осолд орлоо Э.Бэхбаяр Энэтхэгийн лигт барилдана Ким Чен Уны жорлонг устгаж, зоригийг нь мохоох хэрэгтэй 21-ээс доош насны иргэнд согтууруулах ундаагаар үйлчилбэл үйл ажиллагааг нь зогсооно
Улаанбаатар -31°
Цаг агаар, бэлчээрийн ургацын мэдээллийг хүргэх тусгай системийг хүлээлгэн өглөө
2018.1.12

“Мерси Кор Монгол“ олон улсын байгууллага нь Онцгой байдлын ерөнхий газартай хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2” төслийг 2016 оноос хойш хэрэгжүүлж байна.

 

 

  Төслийн хүрээнд малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор гар утасны мессэжний үйлчилгээг үүрэн телефоны компаниудтай хамтран нэвтрүүлж тусгай системийг боловсруулсан юм.

 

  Уг системийн тусламжтайгаар өнөөдрийн байдлаар 17 аймгийн 209 сумын малчид  өөрийн хүссэн үедээ багийн түвшинд гар утсаараа Онцгой байдлын ерөнхий газар болон Цаг уурын байгууллагаас гаргаж буй цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг шуурхай хүлээн авч байна.  

 

  Малчид өөрийнхөө хүссэн үедээ цаг агаарын болон бэлчээрийн мэдээллээ авах боломжтой уг системийг “Мерси Кор Монгол“ Олон улсын байгууллагын Суурин төлөөлөгч Рамеш Сингх, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралд гардуулан өглөө.   

 

   Төслийн хүрээнд цаашид цаг агаар, бэлчээрийн мэдээллээс гадна малын өвчний гаралт,  цасны хэмжээ, бэлчээрийн даац, малын түүхий эдийн зах зээлийн үнэ зэрэг багц мэдээллийг хүргэхээр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Цаг агаар, бэлчээрийн ургацын мэдээллийг хүргэх тусгай системийг хүлээлгэн өглөө
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 18, Пүрэв гараг