“Монгол, Оросын санаачилга 2018” арга хэмжээгУлаанбаатар хотноо зохион байгуулна ҮСХ-ны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа ”Оддын академи” шоу нэвтрүүлгийн охидын хамтлаг тодорно Хоёр Солонгос Пёнчан-2018 наадмын нээлтэнд нэгдэж орно Карлос Сайнц “Дакар-2018” уралдааныг тэргүүлсээр байна Нударга зөрүүлэхийг оролдсон хоёр тоглогч шийтгүүллээ Трампаас авсан “IQ”-ийн сорилыг ил болгохыг эмчээс нь хүсчээ Кавай Леонардын гуяны гэмтэл сэдэрлээ Бага насны хүүхдүүдийг дээрэмддэг бүлгийг баривчиллаа Н.Баяртсайхан: Зээлийн хүүг бууруулах арга замыг хайж байна Жолигийн найруулсан кино “Оскар”-т өрсөлдөнө Банкны хуулийг баталлаа Ханборгоцой дотор 745 кг хар тамхи нуусан байжээ Барилга угсралтын тусгай зөвшөөрлийг цахимаар олгож эхэллээ Трамп монголчуудад ажлын виз олгохоор болжээ ЕБС-ийн 800 гаруй багш, ажилчид чуулж байна “Эрдэнэт”-ийн 39 хувийг луйварчид л авна Татвар нэмсэн нь иргэдийн амьжиргаанд хэр нөлөөлснийг судалж байна Агаарын бохирдолыг бууруулахад Буриадууд хамтран ажиллахаа илэрхийллээ Татвар төлөгчдийн мөнгөөр хохирол барагдуулдгийг зогсооно
Улаанбаатар -14°
Утаагаар амьсгалсан улс төр
2018.1.12

 

Шинэ он гарсаар агаарын бохирдлын  асуудлыг УИХ шийдвэр гаргах түвшинд авч хэлэлцэж байна.  Арга ч үгүй биз, утааг бууруулахгүй бол УИХ-ыг тараах хүртэл асуудлыг Ерөнхийлөгчөөс эхлээд сөрөг хүчин тавиад байгаа.

 

Ерөнхийлөгч Цагаан сараас өмнө утааг бууруулахгүй бол УИХ-ыг тараах хүртэл асуудлыг хөндөнө гэсэн бол УИХ дахь АН-ын бүлэг  агаарын бохирдлыг бууруулах болон бусад асуудлаар хугацаатай мэдэгдлийг эрх баригчдад тавьж, хоёрдугаар сарын нэгний дотор хариу нэхсэн шаардлага хүргүүлсэн.

 

 Уг шаардлагад  “Агаарын бохирдлын улмаас нэмэгдэж буй өвчлөлүүд, жирэмсний хүндрэлүүд, амьгүй ураг, өндөр настан, хүүхдийн өвчлөлүүд иргэдийг улам туйлдуулж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлын чуулганы индэр дээрээс та бүхэнд анхааруулж, “онц байдал” зарлахыг уриалсан. Гэвч эрх баригчид өнөөдрийг хүртэл шийдвэртэй арга хэмжээ авахгүй гэдийсээр байна. Иймээс  АН-ын санаачлан хэрэгжүүлж байсан гэр хорооллын дэд бүтэц, цэвэр, бохир, дулааны шугам сүлжээг шийдвэрлэх “Сайн хашаа” хөтөлбөр, иргэдийг орон сууцжуулах Ипотекийн 8 хувийн, 5 хувийн зээл, гэр хорооллын өрхийн шөнийн тарифыг тэглэсэн хугацааг уртасгах зэрэг үр дүнтэй ажлуудыг тасралтгүй үргэлжлүүлэхийг шаардаж байна” гэдгээ сөрөг хүчин мэдэгдээд байгаа.  

 

Шинэ оны эхний өдрүүдэд Агаарын бохирдлыг бууруулах УИХ-ын  тогтоол баталсан. Уг тогтоолоор “Улаанбаатар хотод байгаа түүхий нүүрсээр ажилладаг халаалтын нам даралтын зуухнуудыг 2019 оноос хаана. Сургуулийн өмнөх, ерөнхий болон мэргэжлийн боловсрол, дээд сургуулийн хичээлийн жил эхлэх, дуусах болон улирлын амралтын хуваарийг өөрчлөх асуудлыг судалж, 2018 онд багтаан шийдвэрлэж, хэрэгжүүлнэ.

 

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэх, гэр хорооллын дэд бүтцийг бий болгож, төвлөрсөн дулаан хангамжид холбоно.  Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор нийслэлээс орон нутаг руу ажиллаж амьдрах иргэдийн санал санаачилгыг дэмжих бодлого боловсруулан хэрэгжүүлж, аян өрнүүлнэ.  Дагуул хотуудыг бий болгож шинжлэх ухаан, технологи, инноваци, аялал жуулчлал, аж үйлдвэр, худалдааны чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлнэ”  гэх зэргээр олон жагсаалтыг тусгасан.

 

Үргэлжлүүлээд   Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай асуудлаар хэлэлцэж байна.  Агаарын бохирдлыг бууруулах тухай ярих бүр 200 тэрбум төгрөгийн асуудал хөндөгдөж байна лээ. Энэ нь өмнөх парламентын үед төсөвлөсөн санхүүжилт, харамсалтай нь өнөөдөр үр дүн нь эсрэгээрээ  агаарын бохирдол буурах бус гамшгийн хэмжээнд хүрсэн. Тиймээс дээрх төсвийн хөрөнгийн зарцуулалтыг эргэн харж, холбогдох этгээдэд хариуцлага  тооцоорой гэж хууль боловсруулагчид сануулж байна лээ.

 

Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг баталж, 194 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан юм билээ. Тиймээс өнөөдрийн Засгийн газар уг хөтөлбөрийн хүрээнд агаарын бохирдлыг бууруулах ажлаа хэрэгжүүлэхээ мэдэгдэж байсан. Өнгөрсөн хугацаанд утаагүй зуухыг гэр хорооллын айлуудад тараасан. Гэвч энэ зуух үр дүнгээ өгөөгүй, хэн нэгний бизнес шахаа болсныг  олон нийт шүүмжилдэг. Агаарын  бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд зорилтот бүлэгт зуух тараана гэдгийг салбарын сайд онцолж байсан.  Үүнийг зарим гишүүд эсэргүүцэж, утаагаар бизнес хийхээ боль хэмээн шүүмжилж байгаа.  Гэвч цахилгаан халаагуур, газ, шалны халаалт зэргийг авч чадахгүй эмзэг бүлгийнхэнд утаа  бага гаргадаг зуух  тараах нь тодорхой үр дүнгээ өгнө гэж албаныхан тайлбарлаж байна.

 

Ер нь агаар, орчны бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх нь хамгийн үр дүнтэй шийдэл гэж үзэж байгаа. Энэ хүрээнд  гэр хорооллийг дэд бүтэцжүүлэх ажлыг энэ оноос хэрэгжүүлж эхлэх юм билээ.

 

Ямартай агаар, орчны бохирдлуудыг бууруулах тогтоол, хууль цаасан дээр батлагдсаар байна.  Харин ажил хэрэг болж  хэрэгжих үр дүнг энэ өвөл бус ирэх жилээс наашгүй. Тэгээд ч эрх баригчдад ярих бус хийх цаг хугацаа л үлдсэн.

Н.Энхлэн

Утаагаар амьсгалсан улс төр
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 18, Пүрэв гараг