“Монгол, Оросын санаачилга 2018” арга хэмжээгУлаанбаатар хотноо зохион байгуулна ҮСХ-ны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа ”Оддын академи” шоу нэвтрүүлгийн охидын хамтлаг тодорно Хоёр Солонгос Пёнчан-2018 наадмын нээлтэнд нэгдэж орно Карлос Сайнц “Дакар-2018” уралдааныг тэргүүлсээр байна Нударга зөрүүлэхийг оролдсон хоёр тоглогч шийтгүүллээ Трампаас авсан “IQ”-ийн сорилыг ил болгохыг эмчээс нь хүсчээ Кавай Леонардын гуяны гэмтэл сэдэрлээ Бага насны хүүхдүүдийг дээрэмддэг бүлгийг баривчиллаа Н.Баяртсайхан: Зээлийн хүүг бууруулах арга замыг хайж байна Жолигийн найруулсан кино “Оскар”-т өрсөлдөнө Банкны хуулийг баталлаа Ханборгоцой дотор 745 кг хар тамхи нуусан байжээ Барилга угсралтын тусгай зөвшөөрлийг цахимаар олгож эхэллээ Трамп монголчуудад ажлын виз олгохоор болжээ ЕБС-ийн 800 гаруй багш, ажилчид чуулж байна “Эрдэнэт”-ийн 39 хувийг луйварчид л авна Татвар нэмсэн нь иргэдийн амьжиргаанд хэр нөлөөлснийг судалж байна Агаарын бохирдолыг бууруулахад Буриадууд хамтран ажиллахаа илэрхийллээ Татвар төлөгчдийн мөнгөөр хохирол барагдуулдгийг зогсооно
Улаанбаатар -14°
Улаанбаатар дэлхийд утаагаараа цойлж байна
2018.1.12

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Агаарын  тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна.   Агаарын тухай хуулийг 2019 нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжүүлэх саналыг байнгын хороо гаргажээ. Үүнтэй холбогдуулан гишүүд саналаа хэллээ.  УИХ-ын гишүүн Б.Тогтохсүрэн:

 

-Зөвхөн сан байгуулах тухай хууль 2019 оны нэгдүгээр сарын нэгнээс байгаа юм. Учир нь 2018 оны төсөв батлагдсан. Төсвийг хөндөж болохгүй юм. Харин цахилгаан халаагуур оруулж хууль нэгдүгээр сарын 20-ноос хэрэгжээд явна.

 

УИХ-ын гишүүн С.Жавхлан:

 

-Бушуу туулай борвиндоо баастай гэж. Хавар, зун, намар гэж гурван улирал байгаа. Яг утаа дуусах үеэр бүгд хашгирч, орилоод байна. Өмнөх утааг бууруулах арга хэмжээг авсан хүмүүсийн тайланг сонсмоор байна. Олон удаа сонгогдсон гишүүд, намууд ичих ёстой. АН-ын нөхөд ардчилал гарч ирсэн гээд 27 жил болж байна. Харин ардчиллын өмнө утаа байгаагүй шүү. Улаанбаатар хот дэлхийд утаагаараа цойлж байна. Тэгсэн мөртлөө Монгол Улс баялгаараа тэргүүн байна гээд байдаг. Та бүхэн хуурсаар хуурсаар хулгайч болж байна. Та бүхнийг эцэг,эх чинь яаж хүмүүжүүлсэн юм бэ.

 

Зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт хурааж дууссаны дараа Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг бүхэлд нь батлах  санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар уг хуулийг баталлаа.  Мөн дагаж өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг бүхэлд нь баталлаа. 

Н.Энх

Улаанбаатар дэлхийд утаагаараа цойлж байна
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 18, Пүрэв гараг