Сүхбаатар дүүргийн 17 дугаар цэцэрлэгт их засвар хийнэ Хуурамч хаягаар залилан хийж байгааг анхаарна уу Хойд Солонгос “Пёнчан 2018” наадамд 230 хөгжөөн дэмжигч илгээх санал хүргүүллээ НӨАТ: Энэ сарын 22-ноос өмнө бүртгэлээ баталгаажуулаарай УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Хонконгт ажиллаж байна Ж.Ганбаатарыг ЖДҮ-ийн хөгжлийн дэд хорооны даргаар улирууллаа Сургууль, цэцэрлэгүүдэд 230 агаар цэвэршүүлэгч байрлуулжээ Байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо Петерхансел Дакарыг тэргүүлэхэд ойртож ирлээ Монгол улс аялахад тохиромжтой дэлхийн шилдэг 10 улсын нэгээр шалгарав Катрин Зета Жонс: Нөхөр минь эмэгтэй хүнийг дарамталж, гомдоох нэгэн биш Төрийн банкны гүйцэтгэх захирлаар Г.Дөлгөөнийг томилжээ Хөвсгөл өрсөлдөх чадвараар хамгийн эмзэг аймгаар тодорлоо УИХ-ыг хууль дээдлэх зарчмыг зөрчсөн гэж үзжээ Боловсролын салбарын 3400 багш, ажилчид зөвлөгөөнд оролцоно Мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив Америк хөлбөмбөгийн од авто осолд орлоо Э.Бэхбаяр Энэтхэгийн лигт барилдана Ким Чен Уны жорлонг устгаж, зоригийг нь мохоох хэрэгтэй 21-ээс доош насны иргэнд согтууруулах ундаагаар үйлчилбэл үйл ажиллагааг нь зогсооно
Улаанбаатар -31°
Би эвийг хичээдэг
2018.1.12

 

Өдөр тутмын “Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “МАН-ынхан нууцаар уулзаж М.Энхболдыг Ерөнхий сайдад зүтгүүлэхээр тохирчээ” гэсэн гарчигтай нийтлэл гарсан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд "Уг нийтлэлд энэ сарын 9-ний орой УИХ-ын дарга М.Энхболдтой УИХ-ын нэр бүхий 10 гишүүн уулзсан, тэдний хамт зарим хувийн компанийн болон АН-ын төлөөлөл байлцсан, тэд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаас огцруулж Та Ерөнхий сайд болох нь зөв гэж ярилцжээ. УИХ-ын дарга М.Энхболд “Зүтгэе ээ. У.Хүрэлсүх намын даргаараа байна биз. Би засгаа авъя” гэсэн байна хэмээсэн огт үндэслэлгүй, гүтгэлэг тараасан байна.

 

Юуны өмнө ийм уулзалт болоогүй, тийм асуудал яригдаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

 

Би эвийг хичээдэг. Нэгэн зорилгын төлөө нэгдмэл сэтгэл, эрмэлзлээр зүтгэхийг чухалчилдаг. Би талцлыг дэмждэггүй. Асуудлаа илэн далангүй ярих, зөвшилцөн ойлголцох нь эрүүл саруул сэтгэлгээ мөн гэж үздэг.

 

Улсынхаа эдийн засгийг илааршуулж, иргэдийнхээ аж амьдралыг өөд татах, тулгамдсан асуудлаа шуурхай шийдвэрлэх Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг цаг алдалгүй, эн тэргүүнд дэмжих бодлогыг Улсын Их Хурлын даргын хувьд, хувь улстөрчийнхөө хувьд тууштай баримталж байна.

 

Болоогүйг болсон мэтээр, байгаагүйг байсан юм шигээр, олон нийтийг талцуулсан, нийгмийн сэтгэл зүйг үймүүлсэн энэ мэт мэдээлэл тараахгүй байх нь хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн баримтлах үндсэн зарчим гэж би ойлгодог. Тиймээс хэрээс хэтэрсэн гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл дахин тараахгүй байхыг, чөлөөт хэвлэлийн нийтлэг зарчмаа сахиж ажиллахыг, нягтлаагүй зохиомол мэдээлэл бэлтгэж тараасныхаа төлөө албан ёсоор уучлалт гуйж, залруулга гаргахыг “Зууны мэдээ” сонины редакцид хандан шаардаж байна.

 

Иймэрхүү хууль ёс зөрчсөн, хувь хүний нэр төрд халдсан мэдээ мэдээлэл дахин гаргах юм бол хуулийн дагуу шийдвэрлүүлэх болно гэдгээ мэдэгдье." гэжээ. 

Би эвийг хичээдэг
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 18, Пүрэв гараг