Сүхбаатар дүүргийн 17 дугаар цэцэрлэгт их засвар хийнэ Хуурамч хаягаар залилан хийж байгааг анхаарна уу Хойд Солонгос “Пёнчан 2018” наадамд 230 хөгжөөн дэмжигч илгээх санал хүргүүллээ НӨАТ: Энэ сарын 22-ноос өмнө бүртгэлээ баталгаажуулаарай УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Хонконгт ажиллаж байна Ж.Ганбаатарыг ЖДҮ-ийн хөгжлийн дэд хорооны даргаар улирууллаа Сургууль, цэцэрлэгүүдэд 230 агаар цэвэршүүлэгч байрлуулжээ Байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо Петерхансел Дакарыг тэргүүлэхэд ойртож ирлээ Монгол улс аялахад тохиромжтой дэлхийн шилдэг 10 улсын нэгээр шалгарав Катрин Зета Жонс: Нөхөр минь эмэгтэй хүнийг дарамталж, гомдоох нэгэн биш Төрийн банкны гүйцэтгэх захирлаар Г.Дөлгөөнийг томилжээ Хөвсгөл өрсөлдөх чадвараар хамгийн эмзэг аймгаар тодорлоо УИХ-ыг хууль дээдлэх зарчмыг зөрчсөн гэж үзжээ Боловсролын салбарын 3400 багш, ажилчид зөвлөгөөнд оролцоно Мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив Америк хөлбөмбөгийн од авто осолд орлоо Э.Бэхбаяр Энэтхэгийн лигт барилдана Ким Чен Уны жорлонг устгаж, зоригийг нь мохоох хэрэгтэй 21-ээс доош насны иргэнд согтууруулах ундаагаар үйлчилбэл үйл ажиллагааг нь зогсооно
Улаанбаатар -31°
Зам тээврийн салбарт 2018-2020 онд хэрэгжүүлэх хөтөлбөрүүдээ хэлэлцлээ
2018.1.12

 

Зам, тээврийн хөгжлийн сайд , Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нарын байгуулах “Зам тээврийн салбарт 2018-2020 онд хамтран  ажиллах  “Санамж бичиг” түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр Зам, тээвэр хөгжлийн яаманд боллоо.

 

Тус хуралдаанд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл,  Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, ЗТХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын Стандарт нормативын  хэлстийн дарга Ж.Сэрээтэр, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра, Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа, Нийслэлийн Замын хөдөлгөөний  хяналтын газрын дарга Б.Эрдэнэбат, ЗХУТ-ийн ОНӨҮГ-ын ерөнхий инженер Д.Очир-Эрдэнэ болон бусад  албаны хүмүүс оролцов. Ажлын хэсэг нь 2018 оны нэгдүгээр сарын 26-нд багтаан шинэчилсэн төслийг боловсруулан танилцуулах аж.

 

Энэ ажлын хүрээнд

  • 2017 онд байгуулсан Санамж бичгийн хэрэгжилтийн байдалд дүн шинжилгээ хийх
  • Санамж бичгийн зорилго, зорилтыг шинэчлэн тодорхойлох
  • Зам, тээврийн хөгжлийн сайд, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын хамтран ажиллах  боломжтой үйл ажиллагааны чиглэлийг тогтоох
  • Улаанбаатар хотын хэмжээнд шийдвэрлэх шаардлагатай тулгамдаж буй асуудлыг тодорхойлох
  • Цаашид хамтран ажиллах боломжтой томоохон төсөл хөтөлбөрүүдийн чиглэлийг тогтоох
  • Санамж бичгийн төслийг боловсруулан танилцуулах зэрэг ажил хийгдэнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Зам тээврийн салбарт 2018-2020 онд хэрэгжүүлэх хөтөлбөрүүдээ хэлэлцлээ
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 18, Пүрэв гараг