Сүхбаатар дүүргийн 17 дугаар цэцэрлэгт их засвар хийнэ Хуурамч хаягаар залилан хийж байгааг анхаарна уу Хойд Солонгос “Пёнчан 2018” наадамд 230 хөгжөөн дэмжигч илгээх санал хүргүүллээ НӨАТ: Энэ сарын 22-ноос өмнө бүртгэлээ баталгаажуулаарай УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Хонконгт ажиллаж байна Ж.Ганбаатарыг ЖДҮ-ийн хөгжлийн дэд хорооны даргаар улирууллаа Сургууль, цэцэрлэгүүдэд 230 агаар цэвэршүүлэгч байрлуулжээ Байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо Петерхансел Дакарыг тэргүүлэхэд ойртож ирлээ Монгол улс аялахад тохиромжтой дэлхийн шилдэг 10 улсын нэгээр шалгарав Катрин Зета Жонс: Нөхөр минь эмэгтэй хүнийг дарамталж, гомдоох нэгэн биш Төрийн банкны гүйцэтгэх захирлаар Г.Дөлгөөнийг томилжээ Хөвсгөл өрсөлдөх чадвараар хамгийн эмзэг аймгаар тодорлоо УИХ-ыг хууль дээдлэх зарчмыг зөрчсөн гэж үзжээ Боловсролын салбарын 3400 багш, ажилчид зөвлөгөөнд оролцоно Мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив Америк хөлбөмбөгийн од авто осолд орлоо Э.Бэхбаяр Энэтхэгийн лигт барилдана Ким Чен Уны жорлонг устгаж, зоригийг нь мохоох хэрэгтэй 21-ээс доош насны иргэнд согтууруулах ундаагаар үйлчилбэл үйл ажиллагааг нь зогсооно
Улаанбаатар -31°
Монгол банк мөнгөний тогтвортой байдлыг дангаараа хангаж чадахгүй
2018.1.12

УИХ-ын чуулганы хуралдаанаар Төв банкны тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.

 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

 

-Монголбанкны Ерөнхийлөгч болон дэд Ерөнхийлөгч, тэргүүн дэд Ерөнхийлөгчийн цалин маргаан үүсгэсэн. Энэ асуудлыг хэрхэн шийдсэн бэ? Цалинг УИХ тогтоох уу, арилжааны банкны захирлуудын жишгээр явж  байна уу.

 

Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр:

 

-Монголбанк өөрийнхөө тодорхой үйл ажиллагааны үр ашгаас сан бүрдүүлж цалинждаг. Монголбанк өөрөө тогтоож байхаар итгэлцүүр хийж өгөхөөр болсон.

 

УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

 

-Төв  банкны зорилго дотор үнийн болон төгрөгийн тогтвортой байдлыг ялгаж, зааглаж өгсөнгүй. Тиймээс энэ хууль зөв явж чадсангүй. Төгрөгийн тогтвортой байдал гэдэг эдийн засгийн агуулгаараа валютын тогтвортой байдал. Валютын ханш гэдэг өөрөө гадаад худалдаа, төгрөгийн тэнцэлтэй холбоотой. Засгийн газар асуудлаа өөрөөсөө холдуулаад Төв банк руугаа чихлээ. Үүний цаана маш том орон зай эзгүй үлдлээ.

 

Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр:

 

-Монгол банк мөнгөний тогтвортой байдлыг дангаараа хангаж чадахгүй. Засгийн газарт бас хамаарах ёстой.

 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

 

-Монгол банкны хамгийн гол зорилго нь валютын нөөцтэй холбоотой.  Валютын нөөцийн зохистой удирдлага хэрэгтэй. Үүнийг хаана нь хянаад явах вэ?

 

Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр:

 

-Удирдах зөвлөл байгуулах нь Монгол банкинд нээлттэй байгаа. Монгол банкны Ерөнхийлөгчийн үндсэн чиг үүрэг нь хуулинд тодорхой байгаа. Ер нь нэг хүнээс хамааралтай зүйлийг нь хааж өгч байгаа.  Төв банк төсвөөс цалинждаггүй. Дэлхийн жишиг нь ийм юм. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд мөн энэ замаар явж ирсэн. Буруу зүйлгүй.

 

Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан:

 

-Монгол банк нь дэргэдээ Зөвлөл байгуулж болно гэсэн. Энэ зөвлөл олон асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргаад явна.  Монгол банкинд дотоод аудит, Үндэсний аудит гээд хяналт тавьдаг.

 

Гишүүд асуулт асуусны дараагаар зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав. Ингээд Төвбанкны тухай хуулийг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.1 хувийн саналаар баталлаа.

Н.Энх

Монгол банк мөнгөний тогтвортой байдлыг дангаараа хангаж чадахгүй
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 18, Пүрэв гараг