“Монгол, Оросын санаачилга 2018” арга хэмжээгУлаанбаатар хотноо зохион байгуулна ҮСХ-ны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа ”Оддын академи” шоу нэвтрүүлгийн охидын хамтлаг тодорно Хоёр Солонгос Пёнчан-2018 наадмын нээлтэнд нэгдэж орно Карлос Сайнц “Дакар-2018” уралдааныг тэргүүлсээр байна Нударга зөрүүлэхийг оролдсон хоёр тоглогч шийтгүүллээ Трампаас авсан “IQ”-ийн сорилыг ил болгохыг эмчээс нь хүсчээ Кавай Леонардын гуяны гэмтэл сэдэрлээ Бага насны хүүхдүүдийг дээрэмддэг бүлгийг баривчиллаа Н.Баяртсайхан: Зээлийн хүүг бууруулах арга замыг хайж байна Жолигийн найруулсан кино “Оскар”-т өрсөлдөнө Банкны хуулийг баталлаа Ханборгоцой дотор 745 кг хар тамхи нуусан байжээ Барилга угсралтын тусгай зөвшөөрлийг цахимаар олгож эхэллээ Трамп монголчуудад ажлын виз олгохоор болжээ ЕБС-ийн 800 гаруй багш, ажилчид чуулж байна “Эрдэнэт”-ийн 39 хувийг луйварчид л авна Татвар нэмсэн нь иргэдийн амьжиргаанд хэр нөлөөлснийг судалж байна Агаарын бохирдолыг бууруулахад Буриадууд хамтран ажиллахаа илэрхийллээ Татвар төлөгчдийн мөнгөөр хохирол барагдуулдгийг зогсооно
Улаанбаатар -14°
Төрийн албан хаагчдыг хөрөнгө, орлогоо мэдүүлэх сургалтанд хамрууллаа
2018.1.12

Авлигатай тэмцэх газраас яам, агентлаг, нийслэл, дүүрэг, хууль хяналтын байгууллага болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан сургалтыг 2018 оны 1 дүгээр сарын 11, 12-ны өдөр “Олон нийтийн төв”-д зохион байгууллаа.

 

 

Нийтийн албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн бүртгүүлэх ажил улсын хэмжээнд эхлээд байгаа билээ. Энэ ажил Авлигын эсрэг хуульд заасны дагуу 2018 оны 2 дугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Хуулийн хугацаа ойртож буйтай холбогдуулан Авлигатай тэмцэх газраас мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий 300 гаруй албан тушаалтанд арга зүйн заавар, зөвлөгөө өгөх сургалтыг зохион байгуулав.

 

Сургалтын үеэр 2018 оны мэдүүлгийн бүрдүүлэлтийн онцлог, хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг “Баталгааны маягт”-аар хүлээн авч бүртгэх, мэдүүлгийн цахим системийн ашиглалт, анхаарах асуудал, өргөдөл гомдлын хяналт шалгалт, нийтлэг зөрчлийн талаар Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн албан тушаалтнууд мэдээлж танилцууллаа. Түүнчлэн мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнууд ажлын арга барил, туршлагаа харилцан солилцов.

 

ЭХ СУРВАЛЖ: http://www.iaac.mn

Төрийн албан хаагчдыг хөрөнгө, орлогоо мэдүүлэх сургалтанд хамрууллаа
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 18, Пүрэв гараг