Ерөнхий сайд “Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” зөвлөгөөнд оролцоно Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах төслийг хэлэлцэнэ АНУ-ын Төрийн департментын туслахыг хүлээн авч уулзлаа Алессандра Амбросио: Мөрөөдөл, карьерээ одоохондоо орхиж чадахгүйн Эд Ширан сүй тавьжээ Хоёр Солонгосын хамтарсан хоккейн баг олимпт орно Турк, Сирид цохилт өгч эхэллээ Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа өргөжин хөгжихийн ерөөл дэвшүүлье Монгол Улс дундаж орлоготой орны эгнээнд шилжих зорилт дэвшүүлсэн Ерөнхийлөгчийг манлайлан ажиллахыг хүслээ Улаанбаатарт 26 хэм хүйтэн байна Үс засуулбал бие эрхтэний хүч сайжирна Утаанаас дүрвэх бус тэмцэх хэрэгтэй, хотын дарга аа Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна Чили-Монголын парламентын бүлэг байгуулагдана Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга генералуудтай уулзлаа Улаанбаатарт 19 хэм хүйтэн байна Улаан Үдийн сургуульд сүхээр зэвсэглэсэн этгээд халджээ О.Баасанхүү гишүүний халдашгүй байдалд халдсан уу Ө.Энхтүвшин: 14 аймгийн 110 сум өвөлжилт хүндэрсэн
Улаанбаатар -35°
Шатахуун барьцаалагсдад хатуу хариуцлага тооцъё
2018.1.14

Засгийн газрыг гурван сарын турш үнээ нэмнэ гэж тулгасан шатахуун импортлогчид төр буюу ард иргэдэд шатахуунаа барьцаалж сүрээ үзүүлж эхлэв.

 

Литр тутамдаа 300 төгрөгөөс 600 төгрөгөөр нэмнэ гэж шахаж байгаа тэд ашгаа бууруулахгүй байх гэж оролдож байна. Улсын хэмжээнд 38 нөөцтэй байгаа нь хомсдол үүсэх шалтгаан байхгүй. ОХУ-аас авах бензин, шатахууны үнэ литр тутамдаа 50 орчим доллар байснаа сүүлийн гурван сард 66 доллар болж нэмэгдсэн ч импортлогчид компаниудын ашгийн хувь хэмжээ 3 орчим хувьтай буюу хасах руугаа орж дампуурах аюул дээрээ тулсан зүйл огт алга. Дэлхийн зах зээл дээр баррель нефтийн үнэ өнөөдрийнхөөс 30 орчим хувиар хямд байх үед тэд үнээ огт буулгаагүй. Ашгаа маш сайн базааж авсан. Гэтэл одоо Засгийн газраас 260 тэрбум төгрөгийг татвар төлөгчдөөс авч өг тэгвэл үнээ 50 төгрөгөөр л нэмнэ гэж ацаглаж байгаа импортлогчид стратегийн салбарыг барьцаалж байна. Улсын суурь үнээр наадагсдад ингэж эрх ашгаа нэн тэргүүнд тавих эрх байхгүй. Тэднийг ашиггүй байхад хэн ч хүчээр энэ бизнесээ хийгээгүй.

 

Шатахуун импортлогчдоос улсаараа жилдээ 1 тэрбум долларын буюу 2 их наяд 500 орчим тэрбум төгрөгийн худалдан авалтыг хийдэг. Маш том зах зээл. Энэ зах зээлээ алдахгүй гэсэндээ импортлогчид олон жил нефтийн үйлдвэрийг бариулахгүй байх бүх наариаг хийж ирсэн. Өнөөдрийн огцом үнээ нэмэх гэж оролдож зохиомол хомсдол үүсгэж байгаа нь анхных биш. Яг 7 жилийн өмнө 2011 оны нэгдүгээр сард “Үгсэн тохиролцож шатахууны үнийг нэг өдөр, нэг цагт 230 төгрөгөөр нэмсэн” түүхийг бид мартаагүй. Тэр үед Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн импортлогч найман компанийг 17 тэрбум 249 сая төгрөгөөр торгож байлаа. Н.Алтанхуягийн засгийн газар тухайн үед аргаа бараад Үнэ тогтворжуулах хөтөлбөр гэж Монгол банкнаас мөнгө хэвлэх, татвар төлөгчдийн мөнгөнөөс татаас, хөнгөлөлттэй зээл өгч байж үнийг буулгаж тогтвортой барьж байсан.

 

Үе үеийн засгийг чаддаг зүйлээрээ сүрдүүлж ирсэн тэдэнд улсын стратегийн чухал салбарыг хувьчилж өгсөн нь хамар ихтийн нус их гэдэг зүйл л болж байна. Нусын сугартал нь алгадах арга нь тэдний тусгай зөвшөөрлийг нь цуцлаад өгөх хэрэгтэй.

Э.Бат

 

Шатахуун барьцаалагсдад хатуу хариуцлага тооцъё
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 22, Даваа гараг