Ерөнхийлөгч Х.Баттулга Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзлаа Зөөврийн дижитал рентген аппараттай боллоо Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг хэлэлцэнэ Рианнад экс хайр нь баяр хүргэжээ Пёнчан 2018: АНУ-ын хоккейн баг мултарлаа Хүүгээ чемоданд нууж, хил давахыг завдсан эрийг суллажээ Вашингтоны саналаас Ким Чен Уны дүү татгалзлаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн талаарх УИХ-ын тогтоол хууль зөрчсөн үү Жастин Биберийн аав хуримаа хийжээ Увс аймагт 4.12 магнитудын газар хөдлөлт болжээ Жерар Депардье дахин иргэншлээ сольж, Алжирийн иргэн боллоо “Миний эх орон” үзэсгэлэн Дундговь аймагт нээлтээ хийлээ Том Круз: Миний амьдрал бүтэлгүйтдэг нь урлагтай холбоотой Монгол сэтгүүлчийг дэлхий үнэлэв Фэйсбүүкээр танилцсан бүсгүйгээ хөнөөжээ Эх хэлний олон улсын өдөр тохиож байна БНХАУ хөлбөмбөгийг удаан хугацаанд тогтвортой хөгжүүлэх тал дээр анхаарч байна Оросын хакерууд Монголыг онилж эхэлжээ Гар утаснаасаа хувьцаа худалдаж аваарай Пёнчан 2018: Францын баг алтан медалийн тоогоо ахиуллаа
Улаанбаатар -14°
АНУ хоригоо цуцалж, Конгресс төсөв баталлаа
2018.1.24

 

Бүгд найрамдах нам болон Ардчилсан намынхан түр хугацааны санхүүжилтийн төсөв баталсны дараа АНУ-ын Засгийн газрын хэсэгчилсэн хориг цуцлагдлаа.

 

Хууль бус залуу цагаачдын асуудалд маргаан үүсгэсээр ирсэн Бүгд найрамдахчуудын амлалтыг хүлээн авсны дараа Ардчилсан намын удирдагчид төсвийн асуудалд эргэн орохыг зөвшөөрсөн юм. Даваа гаригийн орой энэхүү төсөвт гарын үсгээ зурсан Ерөнхийлөгч Д.Трамп Ардчилсан намынханд хандан баяр хүргэсэн байна. Энэ бол аравдугаар сараас хойшхи дөрөв дэх удаагийн түр хугацааны арга хэмжээ болж байна. Учир нь Капитол Хилл урт хугацааны төсвийг батлуулж чадахгүй явсаар ирсэн билээ.

 

Ирэх сарын 8-ныг хүртэл хүчинтэй энэхүү шийдвэрийн дараа Конгресс урт хугацааны төсвийг баталж чадна гэж найдаж байна.

 

Холбооны мянга мянган ажилчид өнгөрсөн бямба гаригаас хойш төлөгдөөгүй зардлаа хэрхэн санхүүжүүлэхийг хүлээж байлаа. “Энэ бол их ажлын хажуугаар цайндаа орох завсарлага олгосонтой адил хэрэг байлаа” гэж Атланта дахь Өвчин судлал, түүнээс урьдчилан сэргийлэх төвийн эрдэмтэн Том Чэйдл “Ройтерс”-т ярьжээ.

 

 

БҮГД НАЙРАМДАХЧУУД ЮУ ЯРИВ?

 

Бүгд найрамдах намын лидер Митч Мак Коннел “Манай нам Бүгд найрамдахчуудтай цагаачдын асуудлаар зохицуулалт хийхээр бэлтгэж байна” гэж хэлсэн байна. Ардчилсан намынхан “мөрөөдөгчид” хэмээгддэг 700 мянга давсан залуу цагаачдыг албадан гаргахаас хамгаалахыг хүсч байгаа юм. Гэвч Бүгд найрамдахчууд холбооны Засгийн газрын үйлчилгээнүүд хэдийнэ хаагдчихсан байгаа энэ үед ямар нэгэн гэрээ хэлцэл байхгүй гэж зүтгэсээр байна.

 

Бүгд найрамдахчуудын нэг, Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдэлдээ “Конгресс дахь Ардчилсан намынхны хүсэл зорилгод сэтгэл хангалуун байна” хэмээсэн билээ. Ингэхдээ тэрээр “Эх оронд минь л сайнаар нөлөөлнө гэвэл бид цагаачдын асуудалд урт хугацааны гэрээ байгуулж болно” гэжээ.

 

 

АРДЧИЛСАН НАМЫНХАН ЮУ ХИЙХ БОЛ?

 

Засгийн газрын үйл ажиллагаа дахин сэргэж буй энэ үед Ардчилсан намынхан ноён МакКоннелийн амлалтанд үл итгэсэн хэвээр байна. 2020 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд Сенатаас нэр дэвшигч Элизабет Уоррен, Кирстен Гиллибранд, Кори Бүүкер, Берни Сандерс болон Камала Харрис нар даваа гаригт баталсан төсвийн эсрэг байр суурьтай байж болох юм.

 

Сенатор Харрис үүнд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн бол Калифорнын өөр нэг сенатор Дианн Фиестэн улс төрийн мэдээллийн “The Hill” агентлагт “Энэ маш тодорхойгүй зүйл байна. Учир нь Бүгд найрамдахчууд мөрөөдөгчдөд тусална гэсэн ямар ч баталгаа алга” гэжээ.

 

Ж.ЦОГЗОЛМАА

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

АНУ хоригоо цуцалж, Конгресс төсөв баталлаа
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 21, Лхагва гараг