Сильвестр Сталлоне: Би үхээгүй шүү Цагаан ордны өмнө сурагчид эсэргүүцлээ илэрхийлжээ Шүлхий өвчинтэй тэмцэх талаар чиглэл өглөө Пёнчан 2018: Уран гулгалтын бүжгийн төрөлд ах дүүс хүрэл медаль хүртлээ Нийслэлийн “Цасны баяр” болно Эмма Уотсон хуримаа хийхийг хүсдэг Тавантолгойн цахилгаан станцын барилгын ажил эхлэхэд бэлэн болсон Эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдлыг хангаж ажиллалаа Ерөнхийлөгч орон нутагт ажиллана Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурал болно Тиаго Сплиттэр НБА-с зодог тайлахаа зарлав Нийслэлийн ногоон бүсэд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүллээ Ээж, охин хоёрыг шулам хэмээгээд үсийг нь хусчээ ”Оюутолгой” Монголоос эрчим хүч авах шаардлагагүй гэсэн заалттай ШУУД: ”Оюутолгой” цахилгаан станц барих гэрээг цуцалсан” гэдэг ташаа мэдээлэл Пёнчан 2018: Медаль авсан байдал ”Оюутолгой”-н асуудлаар мэдээлэл хийнэ Пёнчан 2018: Шар айраг Германы шигшээ багийн амжилтад нөлөөлж байгаа юу? Террористуудын хулгайлсан охид амиа золиослогч болжээ Муудсан өндгийг хэрхэн таних вэ
Улаанбаатар -31°
Танагдаагүй ТАНСАГЛАЛ
2018.1.26

 

Засгийн газар ОУВС-тай байгуулсан хөтөлбөрийн хүрээнд төсвийн сахилга батыг хангах үүднээс долоон төрлийн татвар нэмж, хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийн гэх 60 хувьд нь олгохоор төсвөө баталсан. Тиймээс өнөөдөр ард иргэд цалингаасаа тануулж,  шатахуун импортлогчдын шантаажинд хавчигдан, өргөн хэрэглээний барааг нэмэгдсэн үнээр худалдан авч байна.  Эдийн засаг өнгөрсөн онд 3.8 хувийн өсөлттэй гэх  эрх баригчдын  нисгэж байгаа “цаасан шувуу” энгийн иргэдэд даанч хүртээлгүй.  Харин энэ эдийн засгийн өсөлтийн үр шимийг эрх баригчид хүртэж байгаа нь олны нүдэн дээр ил боллоо. Тухайлбал,   төсвийг батлахдаа яам, агентлагийн урсгал зардлаас хассан, танасан гэж  аль ч Засгийн газар тоть шиг давтдаг.   Танаад танаад тансаглал нь хэвээр үргэлжилдгийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж баталлаа.  ХЗДХ-ийн сайдын мэдлийн албаны автомашин  300сая төгрөгийн үнэ бүхий  үйлдвэрийн үнэр ч гараагүй цоо шинэ “lexus-570”. Мэдээж сайдын машин дуут дохио бүхий тоноглолтой.  Эрхэм сайд Ц.Нямдорж “Саяхан манай яамныхан хуучин машинуудад зохицуулалт хийж, нэг машин авсан. Тэр машиныг би унаж байгаа нь үнэн” хэмээн өөрөө бататган хэлсэн.

 

Ер нь төрийн өндөр дээд албан тушаалаас эхлээд агентлаг, албан байгууллагын зарим дарга нарын хангамжинд ч автомашин байдаг. Үүнийг төрд зүгтгэж байгаа хүмүүсийн эрх  ямба гэхээсээ албаны ажиллагааных нь хүрээнд  олгогдох зүйл гэж олон нийт хүлээж авдаг. Гэхдээ  эдийн засгийн байдлаас үл  хамаарч нэг Засгийн газар, нэг сайд, нэг дарга солигдох бүр өрөө тасалгаанаас нь эхлээд унах автомашиныг нь шинэчилдэг бичигдээгүй эрх ямба томилогдсон эрхмүүдэд байдаг. Ер нь төрийн албан тушаалд дэвшиж байгаа хүмүүс  ажлаа хийх бус ямбаа эхэнд тавьдаг гэм биш зантай.

 

Тэр дундаа “эдийн засгийн хямралтай энэ жилүүдэд төрийн албанханд тансаг зэрэглэлийн машин биш приус маркийн машин  ажлын хэрэглээнд нь унуулах хэрэгтэй. Хөдөө орон нутагт Засгийн газрын баазаас том автомашин гаргаж өгнө биз” гэж өнөөдрийн эрх баригчид  тээр жил сөрөг хүчин байхдаа шүүмжлэн хэлж байсан санагдана. Приус маркийн машин унахыг өөрсдөөсөө үлгэрлэн эхлүүлнэ гээд  өнөөдрийн  УИХ дахь МАН-ын бүлгийн Д.Хаянхярваа машинаа сольж байсан юм даг. Одоо  бас өөрчилчихөөгүй л бол.  

 

Өнөөдөр УИХ, Засгийн газрын гишүүд, аймгийн Засаг дарга нараас эхлээд  “Lexus 470, 570”, “Land 200, 100", гэх мэттом том автомашин хөлөглөсөн эрхмүүд байна.  УИХ-ын дарга М.Энхболдын “570”-ын обудны дээд зэрэглэлийн тансгийг жиргээчид шагшаад байсан.   

 

Ер нь төрийн албаныхан  сургалт семинар,  туршлага судлах нэрийдлээр аймгаас хот, хотоос гадаад орон руу  зугаалж байгааг олон нийт мэдэж л байгаа.  Ц.Нямдорж сайд ч  “Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед аймгийн удирдлагууд гадаад томилолтыг хас. Тэр дундаа орлогч нар гэж ажил хийдэггүй гадаадад сургалт семинар гээд аялж явдаг нөхөд шүү” хэмээн шүүмжилж л байсан удаатай.

 

 Татвар нэмэгдсэнээр шатахуун импортлогчид хомсдол зарлаж, ШТС-ынхаа хаалгыг барьж, бензиний үнээ нэмсэн шантаажийг ард түмэн нуруун дээрээ үүрч байна. Нэмсэн татвараа эргэж харахыг олон нийтээс эхлээд сөрөг хүчин  ч шаардаж байгаа энэ үед Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд зөвлөлдөнө гэдгээ мэдэгдэж байсан. Өнөөдөр ОУВС-гийнхан манайд ирж, Засгийн газар хэлэлцээр хийж байгаа. Ард иргэдийн  бүсийг чангалсан бодлогоо  хэрэгжүүлсэн эрх баригчид  хэзээ өөрсдийн тансаглалаа танах вэ?

 

Жил бүрийн улсын төсөв батлахдаа төрийн албаны хэрэглээ, урсгал зардлыг танасан гэж худлаа хэлдгээ боль. Зардлаа тануулсан эрхмүүд хуучин машинуудаа акталж,   загварыг нь шинэчлэн тансаглаад явж байх уу? 

Н.Энхлэн 

Танагдаагүй ТАНСАГЛАЛ
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 21, Лхагва гараг