Дээрмийн хэргүүдийг шуурхай илрүүлжээ Д.Норов гуайд хүндэтгэл үзүүллээ Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна Иргэд тууралтат болон гэдэсний өвчний талаар зөвлөгөө авчээ Жилийн заслаа хийлгэж, буянаа арвижуулаарай Пёнчан 2018: Б.Ачбадрах 97, Ч.Отгонцэцэг 84-дүгээр байрт орлоо Олон улсын нислэг хуваарийн дагуу үйлчилж байна Ялимгүй цас орж, явган шуурга шуурна Үс засуулбал эд малтай баялаг төгс болно Пёнчан 2018: Тонга улсын тугч залуу дахин өөр төрөлд хүч сорих уу? Тайра Бэнкс: Би дахин тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болно ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар оролцоно Өнөөдөр Балжиннямтай өдөр Баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлээрэй Пёнчан 2018: Өнөөдөр болох тэмцээний хуваарь Сайн малчин, тариаланч, фермерүүд шагналаа гардан авлаа Өөх шатааж, бодисын солилцоог сайжруулдаг хүнснүүд Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна Тасалгааны зуун настаар хоолойн өвдөлтийг намдаах арга
Улаанбаатар -24°
Засгийн 100 хоног буюу эрх баригчдад итгэл алдарсан өдрүүд
2018.1.29

Гэрэл зургуудыг MPA.mn

 

У.Хүрэлсүхийн Засгийн газар  100 хоногийн тайлангаа өнөөдөр тавих гэж байна.    Өнгөрсөн хугацаанд нүүрсний тээвэрт зохицуулалт хийсэн, сургууль, цэцэрлэгийн анги, танхим, эмнэлгүүдийн хүүхдийн тасгийг агаар шүүгчээр хангасан, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн зарим материалыг нууцын зэрэглэлээс гаргасан, оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг шинэчилсэн, нийслэлд ирэх шилжилт хөдөлгөөнийг 2020 он хүртэл зогсоосон, “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг нээлттэй хувьцаат компани болгож, нийт хувьцааны тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлэхээр болсон, хамгийн сүүлд л гэхэд  ахмадуудын тэтгэврийг 27 мянгаар нэмж,  шатахууны онцгой албан татварыг тэглэсэн гээд  урт жагсаалт гарах байх. Мөн өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд Солонгост айлчлал хийж, 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг авахаар болж, үүнийгээ гэр хорооллыг орон сууцжуулахад зарцуулахаа мэдэгдээд байгаа.  Ер нь цаасан дээр тайлан гаргах нэг хэрэг.  Засгийн газрын 100 хоногийн ажил амьдрал дээр хэр хэрэгжсэн нь  чухал. 


У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдон ажилласан өнгөрсөн гурван сард цалингаа нэмэгдүүлэхийг шаардсан  төрийн албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж хүртэж, Улаанбаатар утаандаа угаартаж,  шатахууны онцгой албан татварын хууль хэрэгжиж эхэлснээр өнөөдөр өргөн хэрэглээний барааны үнэ  нэмэгдэж, ард түмэн амьдралыг нуруун дээрээ авч явна. Уламжлалт баяр Сар шинэ дөхсөн энэ өдрүүдэд олон нийт тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл, “Насны хишиг”,  хүүхдийн мөнгө хэзээ өгөхийг вэ гэсэн хүлээлт, асуулт хөврүүлж байна.  
Уг нь өнгөрсөн онд нэгдсэн төсвийн орлого  500 гаруй тэрбум төгрөгөөр даван  биелж, гадаад валютын албан нөөц 2.9 тэрбумд хүрч, 2016 оноос бараг  гурав дахин нэмэгдэн, эдийн засгийн өсөлт 3.8 хувьд  хүрсэн.  ОУВС-гийн хөтөлбөрт багтаж, төсвийн сахилга батыг барьж, гадаад валютын хомсдлоос гарч, олон улсад манай улсын зээлжих зэрэглэл нэмэгдэж, дампуурлаа зарлах орнуудын жагсаалтаас хасагдаж,  эдийн засгийн сэргэлтийг эхлүүлсэн энэ бүх амжилт Ж.Эрдэнэбатын Засгийн газарт, цаашлаад өргөн утгаараа тухайн үеийн МАН-ын дарга М.Энхболдод хаяглагдана.


Өнөөдөр МАН-ын дарга, Ерөнхий сайдын албан тушаалыг У.Хүрэлсүх хашиж байна. Тэрбээр Засгийн газраа байгуулаад 100, МАН-ын даргын албан тушаалыг хашаад хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байна.  Тиймээс Засгийн газрын 100 хоногт хашигдалгүй,  шинэчлэгдсэн эрх баригч хүчний үйл ажиллагааг ч өнгөрсөн өдрүүдийн үр дүнгээр харж болно.  МАН-ын шинэчлэлийг парламент дахь  65-ын бүлэг эвлэрс эн эсэхээс эхний алхам  хийгдэхээр байлаа. Гэхдээ өнгөрсөн хугацаанд парламент дахь 33:32-ын бүлэг МАН-ын бодлогын төвшинд эвлэрэх шийдвэрт хүрсэн,   бодит байдал дээр талцал үргэлжилсээр байгааг чуулганы хуралдааны явцаас шууд ажиглагддаг. Өмнөх Засгийн газрын гишүүд намын даргынхаа Засгийн  үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, гаргасан шийдвэр тогтоолынхоо хэрэгжилтийн явцыг шаарддаг. Учир нь долоон концесийг өөрсдөдөө хуваарилсан үндэслэлээр огцорсон өмнөх Засгийн газрын танхимын гишүүдийн шарх өнөө ч аниагүй байгаа. Үүнтэй зэрэгцээд У.Хүрэлсүхийн танхимыг хаврын чуулганаар огцруулна гэсэн бор шувуу ниссэн. Гэхдээ  үүнийг МАН-ын бүлгийн дарга үгүйсгэж тайлбараа хийж байна лээ.  Олон нийт эрх баригчдыг гаргасан шийдвэр, хэлсэн үг, үйл хөдлөлийг алгасалгүй ажиглаж байдгийг эрхбиш гадарлах биз. Эрх баригчдын үг, үйлдэл байнга л зөрдөг. 


Эрх баригчид өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулагчдын итгэлийг эргүүлэн, ногоон гэрэл асааж чадлаа гэж байсан. Тэгвэл өнөөдөр эрх баригчид иргэдийнхээ итгэлийг олж авах дараагийн даваа үлдсэн.    Засгийн сайдуудын хэрэглээ нэмэгдэж, иргэдийн хэрэглээ хумигдсан, эрх баригчдад нэгэнтээ итгэл алдарсан энэ үед ч МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн  “давхар дээл”тэй Засаг олон нийтэд үйл ажиллагаагаа тайлагнах гэж байна. 

 

Түмний алдарсан итгэлд хэзээ гэрэл асаах вэ, эрх баригчид аа. 

Н.Энхлэн 

 

Засгийн 100 хоног буюу эрх баригчдад итгэл алдарсан өдрүүд
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 20, Мягмар гараг