Сильвестр Сталлоне: Би үхээгүй шүү Цагаан ордны өмнө сурагчид эсэргүүцлээ илэрхийлжээ Шүлхий өвчинтэй тэмцэх талаар чиглэл өглөө Пёнчан 2018: Уран гулгалтын бүжгийн төрөлд ах дүүс хүрэл медаль хүртлээ Нийслэлийн “Цасны баяр” болно Эмма Уотсон хуримаа хийхийг хүсдэг Тавантолгойн цахилгаан станцын барилгын ажил эхлэхэд бэлэн болсон Эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдлыг хангаж ажиллалаа Ерөнхийлөгч орон нутагт ажиллана Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурал болно Тиаго Сплиттэр НБА-с зодог тайлахаа зарлав Нийслэлийн ногоон бүсэд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүллээ Ээж, охин хоёрыг шулам хэмээгээд үсийг нь хусчээ ”Оюутолгой” Монголоос эрчим хүч авах шаардлагагүй гэсэн заалттай ШУУД: ”Оюутолгой” цахилгаан станц барих гэрээг цуцалсан” гэдэг ташаа мэдээлэл Пёнчан 2018: Медаль авсан байдал ”Оюутолгой”-н асуудлаар мэдээлэл хийнэ Пёнчан 2018: Шар айраг Германы шигшээ багийн амжилтад нөлөөлж байгаа юу? Террористуудын хулгайлсан охид амиа золиослогч болжээ Муудсан өндгийг хэрхэн таних вэ
Улаанбаатар -31°
Жей Зи: Бид Трамп гэх супер нянтай болчихоод байна
2018.1.29

Реппер Жей Зи өчигдөр “CNN” агентлагийн “The Van Jones” шоунд оролцох үеэрээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг нянтай зүйрлэсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр Америк-Африк гаралтай иргэдийг эсрэг явуулж буй Трампын бодлого хүний эрхийг уландаа гишгэсэн үйлдэл хэмээжээ.

 

Жей Зи “Та бүхэн хаа таарсан хогийн сав руугаа үнэртэй цацсантай ижилхэн шийдвэр гаргаж байна.  Хогийн сав руу үнэртэй ус цацсан ч нян л үүснэ. Хогийг савнаас гаргаж цэвэрлэхгүй бол мянга үнэртэй ус цацсан ч нян үүссээр байх болно. Бид Трамп гэх супер нянтай болчихоод байна” хэмээн хатуухан хэлжээ.

 

Харин уг ярилцлага нийтийн хүртээл болсоны дараа Трамп дургүйцлээ илэрхийлэн өөрийн твиттер хуудастаа “Миний явуулж байгаа бодлогын хүрээнд өнгөт арьстнуудын дунд ажилгүйдлийн хэмжээ хамгийн доод түвшинд хүрсэн гэдгийг Жэй Зид уламжилж өгөөч” гэж  жиргэсэн байна.

 

АНУ-д Африк-Америк гаралтай иргэдийн дунд ажилгүйдлийн хэмжээ 6.8 хувьд хүрсэн нь өмнө нь байгаагүй үзүүлэлт гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Жей Зи: Бид Трамп гэх супер нянтай болчихоод байна
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 21, Лхагва гараг