Сильвестр Сталлоне: Би үхээгүй шүү Цагаан ордны өмнө сурагчид эсэргүүцлээ илэрхийлжээ Шүлхий өвчинтэй тэмцэх талаар чиглэл өглөө Пёнчан 2018: Уран гулгалтын бүжгийн төрөлд ах дүүс хүрэл медаль хүртлээ Нийслэлийн “Цасны баяр” болно Эмма Уотсон хуримаа хийхийг хүсдэг Тавантолгойн цахилгаан станцын барилгын ажил эхлэхэд бэлэн болсон Эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдлыг хангаж ажиллалаа Ерөнхийлөгч орон нутагт ажиллана Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурал болно Тиаго Сплиттэр НБА-с зодог тайлахаа зарлав Нийслэлийн ногоон бүсэд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүллээ Ээж, охин хоёрыг шулам хэмээгээд үсийг нь хусчээ ”Оюутолгой” Монголоос эрчим хүч авах шаардлагагүй гэсэн заалттай ШУУД: ”Оюутолгой” цахилгаан станц барих гэрээг цуцалсан” гэдэг ташаа мэдээлэл Пёнчан 2018: Медаль авсан байдал ”Оюутолгой”-н асуудлаар мэдээлэл хийнэ Пёнчан 2018: Шар айраг Германы шигшээ багийн амжилтад нөлөөлж байгаа юу? Террористуудын хулгайлсан охид амиа золиослогч болжээ Муудсан өндгийг хэрхэн таних вэ
Улаанбаатар -31°
Сошиал ДӨВЧИГНӨЛ, МУНХРАЛЫН үргэлжлэл
2018.1.31

Энгийн буюу энэ өдрүүдийн бодит зураглалаар оршил босгоё.

 

 

У.Хүрэлсүх Ерөнхий сайдын 100 хоногийн босгон дахь шийдлүүдийг харахад Ж.Эрдэнэбатын засгийн үед  хийсэн алхмууд,  ОУВС-ийн өмнө хүлээсэн үүрэг эдийн засгийн хямралын эсрэг гэж хийсэн бараг бүх шийдвэрүүд цуцлагдаж  байна. Төрийг тодорхой бүтэцтэй механизм, нийгмийн гол хөдөлгүүр гэж харвал араа шүдийг нь үйртэл хүчээр буцаан эргүүлж байгаатай адил. Ямар хүчин зүйл ийм байдалд хүргэв. Энэ бүх эргэж буцсан шийдвэр төр баригч нам алдаагаа засаж байгаагийн илрэл болох уу. Дараагийн сонгуульд  бут ниргүүлэхээс айж байгаа эмзэг ухралт уу. Бүр явцуурч, ирэх сарын нэгэнд зарлагдаад байгаа жагсаалыг ярих сэдэвгүй болгохоор хийж буй яаралтай арга хэмжээ гэж харах уу. Хариултад одоогийн хямрал, нийгмийн олонхийг хамарсан ядуурал, бухимдал. Хямрал дундаас нь  улс төрийн олз хараалж буй  өлөн сөрөг хүчин, мөн  өөрийнх нь нам доторх эсрэг бүлгийн далд тоглолт гээд олон учир жанцанг  энд задлан ярьж болно.

 

 

Гэхдээ энд удаад  өөр өнцгөөс, суурь өвчнөө олж харцгаахыг оролдъё.

 

Эрх баригч намын огцорсон, солигдсон  хоёр засаг АН ч адилхан, сошиал орчинд галын дунд өрнөсөн Ерөнхийлөгчийн сонгуулиас сургамж аваагүй юм байна. Цагаан саналын хуудасны цаадах мессежийг ч бүрэн утгаар нь тайлж уншаагүй бололтой.

 

Хэдхэн жилийн өмнө  500 найзтай болоход бүх амьдралаа зориулаад ч бүтэшгүй байсан бол өдгөө  сошиалд идэвхтэйхэн ажиллахад 5 000 найзтай болох бол ганц шөнийн ажил болсон. Энэ шинэ орон зайд хамгийн их хүч хаяж, ялалт ба сургамж үлдээсэн хүн бол Ерөнхийлөгч Х.Баттулга. Хуучинсаг тайлан, тархи угаалт сошиалын хаяанд хэвтэхээр хог мэт юу ч биш болсныг  Ерөнхийлөгчийн дахисан сунгаанд харуулсан. Асар хурдан түгээх цахим мэдээлэл, хов жив цуурхалын  урсгал дунд биежэх бухимдлын ард Х.Баттулгыг дэмжсэн массыг нэгтгэсэн эцсийн үзүүр нь төрд том реформ хийх шаардлага. Энэхүү “хариуцлага тооц“ гэж бачимдсан олон нийтийн давалгаан дээр МАН-ын нэг тал хөдөлж, намынхаа талын жоохон илүүгээр засгаа авсан. Тэр ялалт авчирсан жоохон илүү нь нам дотор нь ч өөрчлөлт, ардчиллыг хүсч байгаа том зай байгааг харуулсан. Нийгэм шийдэмгий өөрчлөлт хүсээд байгаа нь сонголтоор илэрч,  реформыг яв цав тодорхойлох лидерийг,  давхар гардан гүйцэтгэгчтэй нь хамт гаргахыг олон нийт хүссэн. Энэ хүлээлт дээр АН-аас Х. Баттулга ялж, МАН-д У.Хүрэлүх засгаа, намтайгаа хамт авсан. Нийгмийн туйлдсан байдал, олон нийтийн хөгжлийн тухай ойлголт харьцуулалт, шударга ёсны үнэлэмж, цаг хугацаа өөрчлөлт зэрэг эргэлтийн бүх угтвар нөхцөл энд бүрэлдсэн байсан. Парламентад байгаа цөөхөн шударга гишүүд ч намаа сөрж хариуцлагын талд ил, тод кнопоо дарахад бэлэн байсан.

 

Харин хойших явдалд улс төрийн УЖИГ тоглолтоор их хүлээлтийг царцаав. Зарим талаар бүр гутаав. Төр барьсан эрх баригч намын үйл ажиллагаа нь огцорсон засгийн буруу дээр хуучинтайгаа зууралдсан байдалтай болж эхлэв. Төр засгийн мэдлийн хэвлэлийн албад улигт гоё санаачилгууд,  айлчлал уулзалт, албадын  хурлын портоколоор иргэдийн тархийг угаана гэж итгэн муйхарласаар. Үнэндээ төрийн хэвлэлийн алба, төлбөрт мэдээг нь хуулаад “гусах” хэвлэл мэдээллийн байгууллагууд, итгэмжит сэтгүүлчид , агентлагууд нь иргэдэд төрийн бодлого шийдвэрийг хүргээд байгаа мэт боловч үнэн хэрэгтээ асар формалдсан, Ерөнхий сайддаа “сайн” зүтгэж байгаагаа  зусардан харуулах гэж ядсан харагдаад байгаа юм. Засгийн тэргүүн ба  сайд нараа ичтэл магтах эдийн засгийн өсөлтийн  тайлан  нь яг тэр орой нь бухимдал дүүрэн  сошиалд  дүнгэнэж байгаа хэт ухаантнууд, хоногийн хоолоо зээлээр идэж байгаа нэн ядууст ч яг адил тавлалт мэт бууж байгаа. Ямар вакумд орчихоороо үүнийг мэдрэхгүй байгаа юм бол. Нийгмийн сүлжээнд бодлого шийдлээ энгийн буулгаж, олны санаа бодол дэмжлэгээр амилуулж төгөлдөржүүлж байхын тулд шинэ засгийн хэвлэлийн баг сошиалд мөн будаг шунхгүй гангарч сурах шаардлага байгааг энэ бүхэн харуулж байгааг дашрамд хэлье.

 

“ Утаа ба урагшгүй төр” гэдэг өвлийн  уламжлалт улс төрийн тоглолтод шинэ засаг яарч сандран  бужигнав.  Утаа, угаар жил бүр өтгөрч үүгээр нь сөрөг хүчин, хэн нэгэн  сурцтай улстөрждөг.  Энэ жилийн утааг Их хурлын орших, эс оршихуйд хүргэхээр Ерөнхийлөгч сайн үлээж өгөв. Үүнийг мэдээж сошиалд л өрдөж гал болгоно. Үүнд нь шинэ засаг барьц алдан татагдан оров.  Төр  засгийн сандарсандаа зарласан алхмуудыг  уламжлал ёсоор “утаатай хийх утгагүй тэмцэл” ба “утаагүй зуухны шинэ үлгэр” болгон сурмаг угааж,  олны дургүйцлийг улам өрдөв. Нийслэлийн удирдлага дайран дээр давс нэмж тусдаа юм сэдэж хотын захиргаагаа аваад  Яармаг руу “зугтаана” гэв. Их хурал яаран хуралдаж, Цэвэр агаар сан гэх домогт сангийн хуулиндаа өөрчлөлт оруулж, 34 тэрбум төгрөг нэмээд өгөв. Энэ их мөнгө хожмоо утааны мөнгө болох уу, сонгуулийн сурталчилгааны санхүүжилт  болсон уу гэдгийг ганцхан жилийн дараа бид харах болно. 

 

Их улстөржилт, сонгуулийн жилээ хараалсан сөрөг хүчний улс төрийн монжооны ард, суурь үнэ чөлөөлөх гэсэн Засгийн анхны зоригтой алхам нулимстай шоглууллаа.  А92 гэдэг  импортын бензин шинэ засгийн 100 дахь хоног дээр аминд нь хүрэх шахав. Монополиудын тавьсан сум байндаа тусаж, шатахууны олдоц муудаж очер дараалал 1-2 цаг болж ирэхэд “машиндаа хонож байна”, “бензин хайсаар хүн хөлдөж үхэж байна” гэж сошиалаар сэвлээ.  Явсаар гарц шийдэл нь  үнэ нэмэх буулгах, онцгой татварыг тэглэхдээ ч бус. Энэ засгийг унагаах л гэнэ шүү.

 

Инээдтэй, эмгэнэлтэй жишээ үргэлжилнэ. Нүүрс, мод ч биш зүгээр хог ч биш, хамгийн хортой хаягдал папришк дугуй, гялгар уут шатаагаад байгаа салхи, уулын орой дээрх хэдэн өрхөд  тусгай түлштэй шинэ зуух тараая гэж байгаль орчины сайдад нь нэг мэргэн зөвлөх нь  шивнэж гэнэ . Үүнийг бас нэг урт чихт зэрэг сонссон байх бөгөөд маргааш нь зуух шахааны тухай үзэн ядалтын давалгааг сошиалд сэвээд өгөв. Ингээд энэ засаг шинэ зуух шахах төр болж буруутгагдав.  Хэвлэлийн алба нь  энэ төөрөгдүүлсэн мэдээнд жинтэй хариу өгөхгүй дүлэгнэх тул  Ерөнхий сайд яаралтай хувийн арга хэмжээ авч  “Чат” -аар ногоон хөгжлийн сайдаа зандран  золигт гаргав.

 

Үнэндээ энэ засгийн шийдэл ба алхмуудыг Ерөнхий сайд бус сошиал ертөнц удирдаад байгаа мэт. Нийгмийн сүлжээнд нэг сөрөг мэдээллийг зохион байгуулалтай сэвэхэд маргааш нь төр  хариу шийдвэр гаргаж байна. Ц.Нямдорж сайд төрийн мөнгөөр “байлсан” үнэтэй машинаар тансаглалаа гэхэд маргааш нь Ерөнхий сайд оролцож, наад машинаа зарчихаа гэж зөвлөх. Нефть импортлогчид Засгийн газарт шахалт хийж, ээлжит бойкотоо үзүүлэхэд маргааш нь Нефтийн үйлдвэр байгуулах хурал зөвлөгөөн болж, нөгөөдөр нь бүр үйлдвэр барихаар тогтоол гаргаад  зарлачихаж байна.

 

Өдөр бүр нэг асуудал босч тэр нь сошиал шуугианаар сэвэгдэж , түүнийг нь тэр оройд нь  багтааж шийдээд байгаа супер засагтай болсон мэт дүр зураг харагдана. Энэ бүхэн гадаад дотоод аль ч талдаа засаг төрийг улам хэврэг, байр суурьгүй харагдуулж, зүгээр л засагтайгаа, эрх мэдэлтэйгээ  үлдэхийн төлөө улайралд орсон хэдхэн хүн төр бариад байгаа мэт  өрөөсгөл харагдуулж байна. Энэ нь сөрөг хүчнийхэнд загатнасан газар нь маажих мэт таашаал өгч байгаа нь тодорхой. Үнэндээ манайхны сурцтай хийдэг энэ мэт бохир улс төр одоогийн хур их зээл өрөөс  ч хортой.  Яг энэ шахаагаар  явсаар эцсийн дүндээ 2020 оны сонгуульд ялагч нь АН боллоо гэхэд хохирогч нь ард түмэн хэвээр үлдэнэ. Учир нь дараагийн сонгуулийнхаа төлөө тэд  дахин мунхруулж, бидний өнөө маргаашийн зовлонг шийдэх явцуу популизм  бэлэн мөнгөөр Монголынхоо өөдлөх маргаашийг  үгүй хийхдээ сийхгүй.

 

Манай төр сошиал орчинд шууд дарамтлуулж, агуу популист  шинж рүү улам гүнзгий орж байгааг  олж харцгаамаар.  Улс орныг хэтийн хөгжлийн замнал зураглалгүй, сөрөг хүчний муйхар шахаа,  хууль батлагчдын хар ухаан, амны дураар нь цамнуулж буй энэ бүх бохир улс төрийн жүжиг, сошиалаар нөлөөлж буй  шахалтын дор популизм тун амархан цэцэглэх болжээ. Энэ бүх эх орноо умартсан мэт  үг, үйлдлийн цаадахын цаадах  учиг нь  өдгөө чимээлж эхэлж буй өнөөх гайт “Сонгууль 2020” бөлгөө....

 

АН-ын улс төр хийсэн шахааны ард МАН хэрвээ ирэх сонгуулиа бодоод зайлшгүй хийх ёстой хатуу арга хэмжээ таналтаасаа  ухарч, иргэдээ түр аргалж буй бол ард нь эцсийн  хохирогч нь улс орон, ард түмэн байх юм. Бидний  ул суурьгүй улстөржилт, дөвчигнөл хэрээс хэтэрвэл эх орноо бүрмөсөн хоосрол, ард иргэдийн сэхэхгүй ядуурлаар төлөгдөнө. Ээлжит сонгуулиар  ялсан намынхны шинэ амлалтаар удаах бодлого, төлөвлөлтгүй тэнэглэлийг нь уучилна. Үүгээр 2024,2028 оны сонгууль гэх мэтээр  биднийг мунхруулах тойрог  үргэлжлэх юм ... Үүнийг 2020 онд зогсоочихмоор байгаа юм.

 

ПҮРЭВЖАВЫН БАЯРХҮҮ / ТОЙМЧ/

 

Сошиал ДӨВЧИГНӨЛ, МУНХРАЛЫН үргэлжлэл
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 21, Лхагва гараг