Сильвестр Сталлоне: Би үхээгүй шүү Цагаан ордны өмнө сурагчид эсэргүүцлээ илэрхийлжээ Шүлхий өвчинтэй тэмцэх талаар чиглэл өглөө Пёнчан 2018: Уран гулгалтын бүжгийн төрөлд ах дүүс хүрэл медаль хүртлээ Нийслэлийн “Цасны баяр” болно Эмма Уотсон хуримаа хийхийг хүсдэг Тавантолгойн цахилгаан станцын барилгын ажил эхлэхэд бэлэн болсон Эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдлыг хангаж ажиллалаа Ерөнхийлөгч орон нутагт ажиллана Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурал болно Тиаго Сплиттэр НБА-с зодог тайлахаа зарлав Нийслэлийн ногоон бүсэд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүллээ Ээж, охин хоёрыг шулам хэмээгээд үсийг нь хусчээ ”Оюутолгой” Монголоос эрчим хүч авах шаардлагагүй гэсэн заалттай ШУУД: ”Оюутолгой” цахилгаан станц барих гэрээг цуцалсан” гэдэг ташаа мэдээлэл Пёнчан 2018: Медаль авсан байдал ”Оюутолгой”-н асуудлаар мэдээлэл хийнэ Пёнчан 2018: Шар айраг Германы шигшээ багийн амжилтад нөлөөлж байгаа юу? Террористуудын хулгайлсан охид амиа золиослогч болжээ Муудсан өндгийг хэрхэн таних вэ
Улаанбаатар -31°
”Opera Awards”-д гавьяат жүжигчин Э.Амартүвшин нэр дэвшлээ
2018.1.31

 

Дэлхийн кино урлагийн салбарын амжилтыг үнэлэх “Oscar” шагналыг хүн бүр мэднэ. Түүнтэй адил дэлхийн дуурийн урлагт "Opera Awards” гэж бий. Дуурийн урлагийн хамгийн нөлөө бүхий томчуудын хүсэлтээр энэ шагналд анх удаа монгол хүн нэр дэвшлээ. Тодруулбал, УДБЭТ-ын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Э.Амартүвшин “2018 оны Дэлхийн дуурийн шилдэг залуу дуучин номинаци”-д нэр дэвшиж байна.

 

Хил хязгааргүй тал нутгийн дуучид дуурийг гайхамшигтайгаар амилуулж, дэлхийн сонгодог урлагийн тайзыг эзэлсээр байгаа. Тэдний нэг нь УДБЭТ-ын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Э.Амартүвшин.

 

Э.Амартүвшин нь Оросын алдарт хөгжмийн зохиолч И.П.Чайковскийн нэрэмжит дуурийн дуучдын уралдааны дэд байр, “Plаcido Domingo’s Operalia” олон улсын дуурийн дуучдын уралдааны “Гран при“ буюу шилдэгийн шилдэг дуурийн дуучин, “BBC” телевизээс хоёр жил тутамд зохион байгуулагддаг дуурийн дуучдын алдарт “Cardiff Singer of the World” тэмцээний үзэгчдийн нэрэмжит шагналт хүртсэн гээд түүний гавьяа шагналыг дурдаад барашгүй.

 

Түүнийг дуурийн эх орон Итали даяар дуурийн “Маэстро” хэмээн нэрлэж байна. Энэ нь ч учиртай. Тэрбээр энэ сарын 12-21-нд Италийн Режио ди Парма хотын театрт алдарт “Риголетто” дуурийн гол дүрийг амилуулсан. Э.Амартүвшин “Маэстро”-г дуулж эхлэх мөчөөс төгсгөл хүртэл үзэгчид амьсгалаа хураан түүнийг сонсдог. Дуурийн эх орон болох Италийн үзэгчид түүний дуу, хоолойны өнгө, Риголеттогийн хэлэх үг, мэдрэмж, бодол хүслийг дамжуулж буй тайзны өвөрмөц эрхэмсэг хөдөлгөөнийг бишрэн шүтдэг.

 

М.Дөлгөөн

”Opera Awards”-д гавьяат жүжигчин Э.Амартүвшин нэр дэвшлээ
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 21, Лхагва гараг