Сильвестр Сталлоне: Би үхээгүй шүү Цагаан ордны өмнө сурагчид эсэргүүцлээ илэрхийлжээ Шүлхий өвчинтэй тэмцэх талаар чиглэл өглөө Пёнчан 2018: Уран гулгалтын бүжгийн төрөлд ах дүүс хүрэл медаль хүртлээ Нийслэлийн “Цасны баяр” болно Эмма Уотсон хуримаа хийхийг хүсдэг Тавантолгойн цахилгаан станцын барилгын ажил эхлэхэд бэлэн болсон Эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдлыг хангаж ажиллалаа Ерөнхийлөгч орон нутагт ажиллана Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурал болно Тиаго Сплиттэр НБА-с зодог тайлахаа зарлав Нийслэлийн ногоон бүсэд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүллээ Ээж, охин хоёрыг шулам хэмээгээд үсийг нь хусчээ ”Оюутолгой” Монголоос эрчим хүч авах шаардлагагүй гэсэн заалттай ШУУД: ”Оюутолгой” цахилгаан станц барих гэрээг цуцалсан” гэдэг ташаа мэдээлэл Пёнчан 2018: Медаль авсан байдал ”Оюутолгой”-н асуудлаар мэдээлэл хийнэ Пёнчан 2018: Шар айраг Германы шигшээ багийн амжилтад нөлөөлж байгаа юу? Террористуудын хулгайлсан охид амиа золиослогч болжээ Муудсан өндгийг хэрхэн таних вэ
Улаанбаатар -31°
Натали Портман: Дүрийн төлөө зарим бүсгүйчүүд биеэ үнэлэхээс ч буцдаггүй
2018.2.1

Холливуудын нэрт жүжигчин, “Оскар”-ын шагналт Натали Портман сүүлийн асуудлаар “www.pinknews.co.uk” сайтад ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Холливуудын нэрт продюссер Харви Вайнштейн олон эмэгтэй уран бүтээлчдэд бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн олон нийт шуугиж байна. Түүний хохирогч гэх бүсгүйчүүд эхнээсээ өөрийгөө илчилж, Харвигийн эсрэг гомдол гаргаж буй. Уг асуудлаас бол холливуудын зарим эмэгтэй уран бүтээлчид  “Time’s Up” гэх кампанит ажлыг зохион байгуулжээ. Та энэхүү кампанит ажлыг санаачлагчдын нэг. Энэ талаар?

 

-Одоо дуугарч буйдаа харамсахгүй байна. Өнөөдөр бол энэ бүхнийг илчлэх хамгийн зөв шийдэл гэж бодож байна. Бид хөшигний цаадах бүхнийг илчлэхээр ирсэн баатарлаг бүсгүйчүүд. Өнөөдөр ирсэн бүх бүсгүйчүүд хэн нэгний хохирогчид болсон хүмүүс. Хохирогчид л нэгдэж, хохирогч болоогүй байгаа цэцэг шиг ариухан охидыг хамгаалахаар бид энэ тайзнаа гарч ирлээ. Биднийг цэцэг шиг насан дээр байхад минь хэн нэгэн дур хүслийнхээ золиос болгосон. Бид өнөөг хүртэл чимээгүй байлаа. Харин одоо чимээгүй байж чадахгүй.

 

-Яагаад одоо гэж. Энэнээс өмнө байж болоогүй юм уу. Эсвэл хэн нэгний булхай илчлэгдэх хүртэл шаардлага байсан гэж үү?

 

-Хэрвээ чи худал, үнэнийг нь илчлэхийг хүсч буй бол зөв цагаа хүлээх хэрэгтэй.

 

 

-Та өөрийнхөө өнгөрсөнд булшилсан түүхээ олон нийттэй хуваалцсан?

 

-Би жоохон охин байхдаа энэ урлаг гэх ертөнцийн нэгээхэн хэсэг болсон. Би анхны дүрээ аваад их баярлаж байсанаа маш сайн санаж байна. Гэхдээ бүх зүйл жаргалтай байгаагүй. Өдрөөс өдөрт өөрчлөгдөж буй бие минь хэн нэгний харааг булааж байсаныг даанч мэдээгүй явжээ. 13 настай байхад минь надад нэг фэнээс захиа ирсэн. Би тэрхүү захиаг унших үед хоёрхон үг бичсэн байсан. Фэн минь “Бэлгийн хүчирхийлэл” хэмээн бичсэн байсан. Түүний бичсэн зүйл надад их аймар санагдаж байсан ч надад нэг зүйлийг ухааруулсан. Намайг биеэ хамгаал гэсэн дохио гэж боддог.

 

-Тэр захиаг хэн явуулсан юм бэ?

 

-Мэдэхгүй ээ. Би багаасаа кинонд тоглосон. Киноны үзэгдлүүд надад дарамттай санагддаг байлаа. Хэн нэгэнтэй бэлгийн харьцаанд орж буй үзэгдлүүд, үнсэлцэх, хэн нэгнээр тэврүүлэх амаргүй байсан. Гэхдээ би 13 настай байхдаа л энэ бүхнийг сайн ойлгосон. Би өөрөөрөө үлдэхийн тулд иймэрхүү үзэгдлүүд орсон кинонуудад тоглохоос татгалзаж явлаа. Учир нь би жоохон охин байсан учир.

 

 

-Гэхдээ л таны харьцаанд орж буй кинонууд бий?

 

-18 нас хүрч, эр хүний сайн, мууг мэддэг болсон. Тиймээс би 13 бус 18 нас, насанд хүрсэн хүний сэтгэлээр уран бүтээлд хандаж эхэлсэн. Гэхдээ л би дүр авахын тулд хэн нэгэнтэй унтах аюултай харилцаанаас үргэлж зугтаж явсан.

 

-Дүр авахын тулд заавал хэн нэгэнтэй бэлгийн харьцаанд орох ёстой гэж үү?

 

-Урлаг гаднах шигээ дотроо ариухан байдаггүй. Дүрийн төлөө зарим бүсгүйчүүд биеэ үнэлэхээс ч буцдаггүй. Энэ бол буруу. Эргээд дурсахад ч аймар. Тиймээс яг одоо тэнэглэлээ зогсоо.  Би их уншиж, өөрийгөө уран бүтээлчийн хувиар их боловсруулсан. Би ямар ч дүрийг амилуулахын тулд өөрийгөө бүрэн дайчилж, өнөөдрийн өндөрлөгт хүрсэн.

 

-Таны энэ бүх илчлэлт гэр бүлийн харилцаанд сөргөөр нөлөөлөх вий хэмээн эмээхгүй байна уу?

 

-Нөхөр болон хүүхдүүд минь намайг ойлгох болно. Бид бэлгийн хүчирхийлэл гэх тахлаас салахгүй бол цэцэг шиг хөөрхөн охид минь хохирсоор л байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Натали Портман: Дүрийн төлөө зарим бүсгүйчүүд биеэ үнэлэхээс ч буцдаггүй
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 21, Лхагва гараг