Сильвестр Сталлоне: Би үхээгүй шүү Цагаан ордны өмнө сурагчид эсэргүүцлээ илэрхийлжээ Шүлхий өвчинтэй тэмцэх талаар чиглэл өглөө Пёнчан 2018: Уран гулгалтын бүжгийн төрөлд ах дүүс хүрэл медаль хүртлээ Нийслэлийн “Цасны баяр” болно Эмма Уотсон хуримаа хийхийг хүсдэг Тавантолгойн цахилгаан станцын барилгын ажил эхлэхэд бэлэн болсон Эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдлыг хангаж ажиллалаа Ерөнхийлөгч орон нутагт ажиллана Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурал болно Тиаго Сплиттэр НБА-с зодог тайлахаа зарлав Нийслэлийн ногоон бүсэд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүллээ Ээж, охин хоёрыг шулам хэмээгээд үсийг нь хусчээ ”Оюутолгой” Монголоос эрчим хүч авах шаардлагагүй гэсэн заалттай ШУУД: ”Оюутолгой” цахилгаан станц барих гэрээг цуцалсан” гэдэг ташаа мэдээлэл Пёнчан 2018: Медаль авсан байдал ”Оюутолгой”-н асуудлаар мэдээлэл хийнэ Пёнчан 2018: Шар айраг Германы шигшээ багийн амжилтад нөлөөлж байгаа юу? Террористуудын хулгайлсан охид амиа золиослогч болжээ Муудсан өндгийг хэрхэн таних вэ
Улаанбаатар -31°
Эсэргүүцлийн жагсаал эрх баригчдыг эвлүүлэх үү, эвдрүүлэх үү
2018.2.1

Сөрөг хүчин өнөөдөр парламент дахь гуравдагч хүчний төлөөлөлтэй хамтран улс орон даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах гэж байна. Тэд эрх баригч хүчин МАН-аас хариуцлага нэхэх юм.  АН бусад  хамтарч Засгийн газар болоод УИХ-д   хоёрдугаар сарын нэгнийг хүртэл хугацаатай шаардлагуудыг  хүргүүлсэн юм.   Сөрөг  хүчин АН-ын зүгээс “Эрх баригчид ширхэг ч тоосго өрхгүй, амлалтаас амлалтад ард түмний амыг таглаж бүрэн эрхийнхээ хугацааны талд хүрлээ У.Хүрэлсүхийн Засгийн газар  өнгөрсөн 100 хоногийн хугацаанд хийсэн ажилгүй, өмнөх Засгийн ажлыг тайлагналаа” хэмээн шүүмжилж байгаа. 

 

Харин эрх баригчид шаардлагын хариуг хугацаа тулган,  энэ сарын 31 буюу өчигдөр ажлын цаг дуусахтай уралдан АН-д хүргүүлсэн байна лээ.  Засгийн газар “АН татварын нэмэгдэл, уул уурхай, төмөр зам, эрчим хүч, ипотекийн зээл зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт зэргийн талаархи  тайлбар, хариу өгөхийг шаардсан юм.  Засгийн газар “ХХОАТ-ыг 10 хувийн нэг шатлалтай болгох, шатахууны жижиглэнгийн үнэ өсөхөөс сэргийлж А80, АИ92 автобензиний Онцгой албан татварыг тэглэсэн, Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэр гаргасан” гэсэн хариу илгээжээ. 

 

Гэхдээ энэ удаагийн сөрөг хүчний эсэргүүцлийн жагсаал  УИХ, Засгийн газарт тавьсан шаардлагын хариуг нэхэхэд чиглээгүй.  Шаардлагаар халхлагдсан эсэргүүцлийн жагсаалын цаана нам, хүчний бүлэглэлүүдийн  Засгийн газрыг огцруулах популизм явж байгаа гэсэн мессэж хэдийнээ тархсан. Тиймээс  ч У.Хүрэлсүхийн Засгийн газрыг байгуулагдаагүй байхад нь дараагийн  Ерөнхий сайд хэн бэ гэсэн мессэжийг өнгөрсөн намрын сэрүүн унахтай зэрэгцэн тараасан.  Шинэ Засгийн газар байгуулагдсаны дараагаар ч  хаврын улстөржилтөөр огцруулна гэсэн бор шувуу нисгэсээр байгаа.  Дээрх мессэжүүдийн эхлэл өнөөдрийн эсэргүүцлийн жагсаалаар  илэрч байна. Ер нь парламент дахь сөрөг хүчинд ч, парламентын гадуурх улс төрийн намуудад ч Засгийн газрыг огцруулах байтугай энэ парламентыг тараах   хүртэлх нууц амбиц, чин хүсэл оволзож байгаа. 

 

Төрийн тэргүүн  аль нэг намд харъяалагдахгүй, ард түмний эв нэгдийг илэрхийлэгч гэж тунхагласан байдаг. Гэхдээ энэ зөвхөн тунхаглал төдий   зүйл гэдгийг үе үеийн Ерөнхийлөгч нар үгээр бус үйлдлээрээ харуулсаар ирсэн. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг  байгуулагдахад  Ерөнхийлөгчийн дэмжлэг их дэм болсон бол огцруулахад  нь ч бас чамгүй хувь нэмрээ оруулах даг.  Учир нь өнөөдөр байгуулагдахад нь дэмжиж байсан Ерөнхийлөгч хийгээд сөрөг хүчин Засгийн газраас нүүр бууруулан “ард түмний төлөө” гээд жагсана. Сөрөг хүчнийхэн хэдийгээр үгүйсгэж байгаа ч  жагсаалд оролцогчдод мөнгө тарааж байгааг олон нийт ам дамжин ярьж байна лээ. Өвлийн адаг сарын таван есийн тэсгим хүйтэн энэ өдрүүдэд чин хүслээрээ биш гэхэд   дур сонирхлоороо ч жагсаалд хүч нэмэх эгэл иргэн  олдохгүй. Тэгээд ч тээр жилийн “долоон сарын нэг”-нээс хойш  жагсаал цуглаанд очиж нүд хужирлах иргэдийн сонирхол  үгүй болсон.  Олон зуун мянган гишүүнтэй гэдэг улс төрийн намууд анхан шатны үүр, хороодоороо дамжуулан гишүүдээ дуудаж,   мөнгөн амлалттайгаар цуглуулах нь хэн хүнд тодорхой.  

 

Засгийн газар 100 хоногт хэлэх үггүй, хийсэн зүйлгүй, өмнөх Ж.Эрдэнэбатын Засгийн ажлын үр дүнг тайлагнаж байна хэмээн сөрөг хүчин нь шүүмжилж, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга нь “эдийн засгийн өсөлт Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үйл ажиллагааны үр дүн” хэмээн бататгаж байгаа энэ үед У.Хүрэлсүх  ямар удирдагч вэ гэдгээ харуулах цаг ирлээ. 

 

Хэдийгээр дан дээлтэй ч өнөөдөр У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүн, эрх баригч хүчин МАН-ын дарга гэсэн хамгийн том албан тушаал хашиж байна.  Намтрын хуудас нэмэгдэх нэг хэрэг, нам улс төрийн түүхэнд бичигдэх бүүр ч тусдаа асуудал.   Цагтаа Засагт  хамтарсан улс төрийн намуудыг  шантаачилж эсэргүүцлийн жагсаалыг удирдан,   тухайн үеийн Засгийн газрыг огцруулж явсан түүх, туршлага одоогийн Ерөнхий сайдад бий.  Өнөөдөр харин улс  төрийн хүчнүүд түүний удирдсан МАН, Засгийн газрын эсрэг жагсана.

 

Өнөөдрийн жагсаалын өнгө Засгийн газрын хувь заяа,  эрх баригч хүчний эв түнжинтэй эсэхийг шалгана. Цаашлаад У.Хүрэлсүх хэр удирдах болохыг ч давхар шалгана.  Учир нь  энэ цаг үед МАН-ын уламжлалт “хайрцаглагдсан бодлого” нэгэнтээ задарч, эвдэрсэн.  УИХ дахь  бүдүүн 65-ын бүлгийн талцал үргэлжилсээр байгаа. Тиймээс МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн танхимын “давхар дээл”-тэй 15-аас бусад 50 гишүүнтэй зөвшилцөх нөхцөл үүсч байна. Учир нь УИХ дахь МАН-ын бүлгийн 33:32-ын талцал дахин задарсан.  Гудамжны жагсаал эрх баригч хүчнийг эвлүүлэх үү, эвдрүүлэх үү гэдэг нь МАН-ын шийдэх асуудал. 

Н.Энхлэн

 

Эсэргүүцлийн жагсаал эрх баригчдыг эвлүүлэх үү, эвдрүүлэх үү
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 21, Лхагва гараг