Дээрмийн хэргүүдийг шуурхай илрүүлжээ Д.Норов гуайд хүндэтгэл үзүүллээ Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна Иргэд тууралтат болон гэдэсний өвчний талаар зөвлөгөө авчээ Жилийн заслаа хийлгэж, буянаа арвижуулаарай Пёнчан 2018: Б.Ачбадрах 97, Ч.Отгонцэцэг 84-дүгээр байрт орлоо Олон улсын нислэг хуваарийн дагуу үйлчилж байна Ялимгүй цас орж, явган шуурга шуурна Үс засуулбал эд малтай баялаг төгс болно Пёнчан 2018: Тонга улсын тугч залуу дахин өөр төрөлд хүч сорих уу? Тайра Бэнкс: Би дахин тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болно ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар оролцоно Өнөөдөр Балжиннямтай өдөр Баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлээрэй Пёнчан 2018: Өнөөдөр болох тэмцээний хуваарь Сайн малчин, тариаланч, фермерүүд шагналаа гардан авлаа Өөх шатааж, бодисын солилцоог сайжруулдаг хүнснүүд Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна Тасалгааны зуун настаар хоолойн өвдөлтийг намдаах арга
Улаанбаатар -24°
Б.Сарандаваа VS Б.Наранхүү
2018.2.1

 

Б.Сарандаваад итгэдэг ард түмэнд ухаантай юм ярих гэлээ гэж ТВ -ийн пиарчин захирал бусгүй сонгуулийн халз мэтгэлцээний бие халаалт дээр том даргыгаа хатуухан сургамжилж байхыг бид эвлүүлэггүй сонсож байлаа.  

 

Ард түмэн бид төрийн түшээ илгээх сонгууль болоод, шүтлэг бишрэл хоёроо салгаж ялгаж асуудалд хандаж байхгүй бол иймэрхүү ёжлол даапааллыг янз бүрийн зусарч дарга нараас их сонсох бололтой юм. Энэ бодлын дор ард түмний итгэлийн хамгийн доод хэмжүүрт жишээ татагдсан Б.Сарандаваа, Дундговьчуудын итгэлийг тултал нь ашиглаж яваа Б.Наранхүү гишүүн хоёрыг харьцуулан хармаар болов. Эдийн засгийн хүндрэл, улс төрийн хямралын тухай сөрөг хүчин ба судлаач тоймчид ханатал ярьж, жагсаж  буй тул завсарт нь жирийн бид сэтгэлгээ ба сонголтынхоо тухай жоохон жишээгээр хөндье.

 

Монголын Бясалгал, Зурхай, Сүнс, Сэтгэл судлалын академийн ерөнхийлөгч, “Монгол Аура төв”-ийн тэргүүн зэрэг албан ёсны тодотгол гуншинтай Б.Сарандаваа жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 8-нд зохион байгуулдаг "Таван хишгийн даллага" лекцээ огт тасалдаггүйгээрээ зарим гишүүдээс хол илүү ажил хэрэгч. Энэ үзүүлэлтээрээ нийт хурлынхаа 15 хувьд ирцээ бүртгүүлээд ажил таслалтаараа улсдаа толгой цохиж байгаа  Б.Наранхүү гишүүнээс хол илүү. Нэг ёсондоо өөрийн итгэл хүлээлгэсэн дэмжигчдийнхээ төлөө бүтэн жил бэлдэж зүтгэдэг гэмээр.   

 

Б.Сарандаваа докторын “ Таван хишгийн даллага" -д 20000 төгрөг төлж суугаад яг хэд нь хишиг буян нь нэмэгдэж 20- мянгаа 200 мянга болгосон. Мөн  хэд нь хэвэндээ хэцүүхэн хэвээр үлдсэнийг хэн ч судалж гаргааүй байгаа хэрнээ муулан баалах юм. Харин хуралдаа суудаггүй, өөрийнхөө сайн ойлгодоггүй асуудлаар бол ерөөсөө чуулгандаа ирдэггүй гэдгээ 8 жил батлан илэрхийлээд байгаа Б.Наранхүүг дахин дахин сонгодог Дундговийнхон хөгжил дэвшлээрээ улсдаа хойноосоо эхний гуравт жагссан бодит үзүүлэлт байна.  

 

Нийгэмд өөр өөрийнхөөрөө танигдсан энэ хоёр эрхэмийг харьцуулан харах нь Б.Сарандаваад итгэдэг гэж адлуулсан ард түмэн бид сонгуульдахдаа яаж алддагаа эргэцүүлэх бодит жишээ.

 

Тэрбээр саяхан телевизийн нэгэн нэвтрүүлэгт оролцож, яагаад ажлаа таслаад байдаг тухайгаа тайлбарлажээ. “УИХ-ын гишүүн гээд бүх юмыг мэдэхгүй. Тиймээс мэддэг асуудлынхаа хэлэлцүүлэгт суугаад, мэдэхгүйдээ орохгүй байсан нь дээр” гэж шудрага хэлсэн. Хэдийгээр ажлаа тасалдаг ч цалингаа бүтэн авдаг гэж цуурах юм билээ. Энэ ч арай үгүй биз.

 

Б.Сарандаа ба Б.Наранхүү хоёр итгэл хүлээлгэсэн дэмжигчидийнхээ өмнө хүлээх хариуцлагын тухайд хоёр том ялгаа бий. “Таван хишиг”-ийг нь хамт даллаад байхад хэтэвч нь зузаарахгүй шалчийгаад байвал хорин мянгаа буцааж авахгүй ч дараа жилийн шинийн 8 нд лекцэнд нь очихгүй гүрийж болно. Тэр өдөр нь 20 мянгаараа Ганданд заслаа хийлгээд ажлын байр хайж, гадаад явахаар хөөцөлдөж болно. Харин Б.Наранхүү гишүүний хувьд төрд өөрсдийнх нь төлөөллийг хэрэгжүүлэхгүй бултаад, хувийн бизнесээ хөөгөөд яваач сонгогчид нь  дараагийн сонгууль хүртэл яаж ч чадахгүй болчихоод байна. Айраг дууны өлгий Дундговьчууд ийм нэг гул гишүүнтэй болчихоод найр наадам хавиар сурагладаг болж , бусдад 4 жил амаа асуулгаж суугаа юм.

 

“Наад хар юмандаа юунд нь болоод татагдаад байгаа юм...” гэдэг шиг яагаад хуралд суух дургүй хүнийг дахин дахин сонгоод байдаг юм бол Дундговьчуудаа гэж асуувал дахиад л  Б.Сарандаваа итгэдэг тийм л соногчид шүү дээ гэж тавлаж магадгүй. Гэхдээ өөрийн итгэл үнэмшлээр сүсэг бишрэлд нөлөөлдөг Б. Сарандаваа, төрийн жолоо атгалцаж тойрог төлөөлөх томилолттой Б. Наранхүү гишүүн хоёрыг харьцуулах нь хариуцлагын хувьд тэнгэр газрыг нэг түвшинд гэж ярихтай адил.

Амлалтаар, гуйлтаар итгэл авч гарч ирээд алга болдог гишүүндээ Дундговьчууд  харицлага гэдэг алганы амт үзүүлж байхгүй бол 4 жилийн нэг зунд нь тойргоо аргалаад сурчихсан сул гишүүд нахисаар байх нь  төрд хортой.

 

Цагаан сар хаяанд ирж байна. Б. Сарандаваа цагаа барьж ажлаа яс хийж “Таван хишиг”-инй даллагадаа биднийг урина. Мэдээж такстай, нэг хүн 20.000 төгрөг. Харин хэдэн тэрбумыг өөрөөсөө хаяж амлалт уралдуулан 4 жилийн томилолттой Их хуралд сууж, тойрог төлөөлж төр барилцах даалгавартай Б. Наранхүү гишүүн одоо ч танхимдаа алга л байна.

 

Ажил таслалтаараа улсдаа манлайлж яваа энэ гишүүнийг Манжингийн үлгэр шиг сонгогчид нь хамжиж байж татахгүй л бол ҮХЦ  дээр ч энэ хүнийг буцааж татаж дийлэхгүй байгаа сураг байна.   

 

П.БАЯР

 

 

 

Б.Сарандаваа VS Б.Наранхүү
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 20, Мягмар гараг