Ерөнхий сайдыг шоглосон зураачийг хорьжээ Ерөнхийлөгч Х.Баттулга Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзлаа Зөөврийн дижитал рентген аппараттай боллоо Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг хэлэлцэнэ Рианнад экс хайр нь баяр хүргэжээ Пёнчан 2018: АНУ-ын хоккейн баг мултарлаа Хүүгээ чемоданд нууж, хил давахыг завдсан эрийг суллажээ Вашингтоны саналаас Ким Чен Уны дүү татгалзлаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн талаарх УИХ-ын тогтоол хууль зөрчсөн үү Жастин Биберийн аав хуримаа хийжээ Увс аймагт 4.12 магнитудын газар хөдлөлт болжээ Жерар Депардье дахин иргэншлээ сольж, Алжирийн иргэн боллоо “Миний эх орон” үзэсгэлэн Дундговь аймагт нээлтээ хийлээ Том Круз: Миний амьдрал бүтэлгүйтдэг нь урлагтай холбоотой Монгол сэтгүүлчийг дэлхий үнэлэв Фэйсбүүкээр танилцсан бүсгүйгээ хөнөөжээ Эх хэлний олон улсын өдөр тохиож байна БНХАУ хөлбөмбөгийг удаан хугацаанд тогтвортой хөгжүүлэх тал дээр анхаарч байна Оросын хакерууд Монголыг онилж эхэлжээ Гар утаснаасаа хувьцаа худалдаж аваарай
Улаанбаатар -14°
Ч.Гантулга:М-Си-Эс группийг зуухаар бизнес хийсэн гэдэг нь огт үндэслэлгүй зүйл
2018.2.2

-Монгол хүнийхээ хувьд гадаадынхны тусламжаар Улаанбаатар хотынхоо агаарын бохирдлыг бууруулчих юмсан гэж л байдгаараа хичээсэн-

 

 

“Сэлэнгэ Констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Гантулгатай ярилцлаа.

 

-“Сэлэнгэ Констракшн” компани хэзээнээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн бэ? АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн төсөлд хэрхэн оролцох болсон талаармэдээлэлөгөхгүй юу?

 

-“Сэлэнгэ Констракшн” нь 2003 онд Сэлэнгэ аймагт байгуулагдсан компани. Сэлэнгэ аймгийн сумдын халаалтыг сайжруулах чиглэлээр ажиллаж байсан. Мянганы Сорилтын сангаас 2011 онд “Цэвэр агаар” төслийг хэрэгжүүлэхээр болж, Улаанбаатар хотын утааг арилгахад зарцуулах эхний ээлжийн санхүүжилтийг шийдвэрлэсэн байдаг. Ингэхдээ төслийн хүрээнд утаа бага ялгаруулдаг, бүрэн шаталттай зуухны сонгон шалгаруулалт зарласан. Тухайн үед манай компани Турк улсаас зуух импортлоод эхэлчихсэн байсан. Ингээд МҮХАҮТ-д зохион байгуулсан үзэсгэлэнд зуухныхаа давуу талыг танилцуулж, шалгарч цом аваад баяр хөөр болж байлаа. Бидэнтэй цуг Германы технологийн “GTZ”корпораци зуух зохион бүтээж оролцож байсан. Мөн 2004 оноос Дэлхийн банктай зуухны төсөл дээр хамтран ажиллаж байсан н.Готовдорж нарын 15 орчим компани уг үзэсгэлэнд оролцсон. Мянганы Сорилтын сан тендерт маш нухацтай хандсан. Дэлхийн банктай хамтран Канадын мэргэжилтэн Крисфинээр ахлуулсан лаборатори байгуулан, бүх зуухыг бүтэн сарын туршхөндлөнгийн оролцоогүйгээр шинжлэн, үзүүлэлтийг нарийн гаргасан. Бас туршилт хийж 40 айлд зуухыг байршуулан хоёр сарын турш хэрэглүүлж, тэдний санал бодлыг сонссон. Тэр бүх шалгуурыг турк зуух амжилттай давсан гэсэн үг. Бидний оруулж ирсэнтурк зуух PM2.5, PM10 азотын диоксид, хүхрийн хий, нүүрсхүчлийн хийг хамгийн бага гаргаж, агаарт нарийн бүдүүн ширхэгтэй тоосонцрууд дэгдээхгүй байгааг тогтоосон. Эцэст нь, тендерт манай “Сэлэнгэ Констракшн”, мөн БНХАУ-аас зуухаа импортлож байсан “Рояал Өүшн” компани  шалгарсан. Бидний зүгээс Өлзий, Хас, “Рояал Өүшн” компанийн хувьд Голомт, Дөл нэртэй зуухаар төсөлд оролцохоор болсон түүхтэй.

 

-Туркэд 1985 онд хэрэглэж байсан хоцрогдсон зуух оруулж ирсэн, Мянганы Сорилтын санг хуурсан гэх мэдээлэл гарсан?

 

-Тэр нэвтрүүлгийг үзсэн. Турк улсад зуухны 100-гаад компани байдаг, одоо ч жилд нэг сая орчим зуух зарагддаг.Цахим хуудас руу нь ороод харах боломжтой.Мянганы Сорилтын сангхуурна, хууртагдана гэдэг хэтэрхий гэнэн ойлголт. Би дээр хэлсэнчлэн Мянганы Сорилтын сан зуухны шалгаруулалтад маш өндөр шаардлага тавьж, нарийн хяналттай ажилласан. Монголд байхгүй шинжилгээний тусгай лабораторийг хүртэл байгуулсан. Техник технологийн чиглэлийг нь канад мэргэжилтэн хариуцаж,Мянганы Сорилтын сан талаас ньРоберт гэж хүн давхар хянаж байсан. Шинжилгээний дүн, түүнтэй холбоотой бүх мэдээллийг Мянганы Сорилтын сангийн төв оффис АНУ руу илгээж, тэндээ харьцуулж хэлэлцэн, сар орчмын дараа хариу нь ирж байсан.

 

-М-Си-Эс групп энэ төсөлтэй яаж холбогдсон юм бэ?

 

-Юуны өмнө зарим хүн “Цэвэр агаар төсөл”, “Цэвэр агаар сан” хоёрыг нэгтгэж ойлгоод, мөнгөний асуудлыг нь хольж хутгаад байна. Тухайлбал, “Дахиад 2 хувь” нэвтрүүлгээр тэгжхольж ярьж байна лээ. “Цэвэр агаар” төсөл бол бүрэн шаталттай зуух, гэрийн дулаалга, үүдний амбаар зэргийг сайжруулах аргаар агаарын бохирдлыг бууруулах зорилготой Мянганы Сорилтын сангаас хэрэгжүүлсэн төсөл юм. Харин “Цэвэр агаар” сан бол Монгол Улсын Засгийн газраас байгуулсан тусдаа байгууллага гэдгийг залруулж хэлье.

Асуултын тухайд, тендерт шалгарсны дараа Мянганы Сорилтын сангаасурьдчилсан санхүүжилт өгөхгүй, танайх зуухаа оруулж ир, айлуудад суурилуулснаас хойш төлбөр тооцоог хийнэ гэсэн маш хатуу нөхцөл тавьсан. Манай компанид нөхцөлийг биелүүлэх тийм хүчин чадал байгаагүй. Ингээд олон газраар явж үндэсний томоохон компаниуд, төр засгийн байгууллагууд, яамдад ч хандсан. Ганц наашаа харж, нааштай хандсан нь М-Си-Эс групп байсан. Тэд“Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдолд санаа зовж байна. Үнэхээр танай зуух утаа бууруулах боломжтой, эсэхийг судалъя” гэсэн хариу өгсөн. Экспертүүд нь Мянганы Сорилтын сангийн туршилт шинжилгээний үр дүнтэйтанилцаад, утааг тодорхой хэмжээнд бууруулах боломжтой юм байна, дэмжье гээд эхний санхүүжилтийг хийсэн. Гэвч удалгүй дараа дараагийн, урьдчилж төсөөлж байгаагүй бэрхшээлүүд гарч ирсэн л дээ. Зуухаа Туркийн Кайсер хотын “Силвер” компанид захиалж үйлдвэрлээд усан онгоцоор Тяньжин хүргэж, тэндээсээ Улаанбаатар руу зөөвөрлөж байсан юм. 60мянга гаруй  зуух маань 40 тоннын олон контейнер ачаа болж бидэнд хадгалах агуулахаас эхлээд “Сэлэнгэ Констракшн” дангаар дийлэхгүй бэрхшээл, хүндрэл гарч эхэлсэн. Тиймээс “Манай компани дангаараа хүчирч дийлэхгүй хүнд ажил боллоо” гээд М-Си-Эс группт дахин хандсан. М-Си-Эс нэгэнт нийгмийн хариуцлагын зорилготой оролцож эхэлсэн учраас татгалзаагүй, эцсийг нь хүртэл явъя гээд энэ төслийг хамт хэрэгжүүлэхээр зорьсон.

 

-Зуухыг хадгалах, түгээх, суурилуулах процесс хэрхэн явагдсан бэ?

 

-Бид дангаараа хүргэлт хийх эрхгүй, эхлээд Хас банк айлуудын захиалгыг авч, Мянганы Сорилтын санд өгнө, сангийн зүгээс тэр хороонд тийм айлд хүргэ гэж заадаг. Мянганы Сорилтын сан, Хас банк, манай компанийн төлөөлөл, бас өрхийн гишүүн бүгд гарын үсэг зурж акт үйлддэг байсан. Суурилуулсан зуухны зааварчилгаагаа иргэдэдуншуулж, тайлбарлаж өгнө. Гарын үсэгтэй акт Хас банкинд нэгтгэгдэжхянагдаад дөрвөн сарын дараа Мянганы Сорилтын сангаас санхүүжилт нь орж ирдэг байсан. Нэг ч зуухны мөнгө урьдчилж авч үзээгүй. ЭндМонголын Засгийн газраас өгсөн нэг ч төгрөг байгаагүй. Мянганы Сорилтын сангийн, АНУ-ын Засгийн газрын санхүүжилтээр буюу Америкийн татвар төлөгчдийн мөнгөөр хэрэгжүүлсэн төсөлд шалгараад, төслөө хэрэгжүүлэх бүхий л шатанд оролцож явсан хүний хувьд бид ашгийг урьтал болгоогүй гэдгийг зориуд хэлж байна. Монгол хүнийхээ хувьд гадаадынхны тусламжаар Улаанбаатар хотынхооагаарын бохирдлыг бууруулчих юмсан гэж л байдгаараа хичээсэн. Үйл ажиллагааны бэрхшээлийн хажуугаар зуух дэлбэрлээ гэх мэт гүжирдлэг, гүтгэлэг ч гарсан. Олон жил зуухтай ноцолдсон хүний хувьд хэлэхэд турк зуух бол задгай шаталтын системтэй. Тиймээс дэлбэрэлт гэх ойлголт байхгүй. “Дахиад 2 хувь” нэвтрүүлгээр нам даралтын зуух дэлбэрээд түлэгдсэн хүний талаар гарч байна лээ. Тэр бол “Хүрд”(хуучин Сантехник угсралтын трестээс салж гарсан компани)-ийнөөр төслийн шугамаар оруулж суурилуулсан зуух. “Сэлэнгэ Констракшн”-тай огт хамааралгүй.

 

-Цэвэр агаар төслийн зууханд нийтдээ хичнээн ам.долларын санхүүжилт хийгдсэн юм бэ? Сая таны дурдсан нэвтрүүлэгт танай зууханд л гэхэд 47,2 сая ам.доллар өгсөн гэсэн мэдээлэл гарсан?

 

-Мянганы Сорилтын сангаас зуухны төсөлд нийтдээ 17 сая ам.долларын санхүүжилт хийсэн. “Сэлэнгэ Констракшн” компанийн Өлзий, Хас зуухаас гадна“Рояал Өүшн” компанийн Голомт, Дөл зуух борлуулалт сайтай байсан. 47 сая ам.доллар гэдэг бол оргүй худлаа яриа, санаанд багтамгүй тоо байна. Түүнчлэн энэ бол Монгол Улсын төсвөөс гарсан мөнгө биш, Мянганы Сорилтын сангийн хатуу хяналтан дор хийгдсэн санхүүжилт байсан гэдгийг дахиад онцолмоор байна.

 

-Гэвч зуухны төслийг үр дүнгүй болсон гээд байгаа?

 

-Би өөрийн мэдэх хэмжээнд хэлье. Туршилтын үр дүнгээс агаарын бохирдол тодорхой хэмжээнд буурах боломжтойгэдгийг харж байсан. Айлууд өдөрт шар шуудайгаар дөрвөн удаа нүүрс түлдэг байсан бол төслийн зуухыг хэрэглэснээр хоёр шуудай нүүрс түлдэг болсон. Гэртээ дөрвөн шуудай нүүрс түлээд өдрийн хагаст дулаан, нөгөө хагаст нь хүйтэн байдагбол бүтэн өдрийн турш дулаанаа барьдаг болсон. Нэг шуудай нүүрснайман кг байдаг, эндээс бодоод үзэхэд л нэг айл өдөрт 16 кг нүүрс түлэхээргүй болсон. Нийт 100 илүү мянган айлд үржүүлэхээрасар их хэмжээний нүүрс түлэхгүй болсон байгаа биз. Хоёрт, энэ зуухны шаталт нь уламжлалт зуухнаас өөр. Хийжүүлсэн шатаалт гэдэг. Агаарт цацагдаж буй том жижиг тоосонцор бусадтай харьцуулахад хамаагүй бага гардаг. Миний бодлоор дийлэнх сайжруулсан зуух нийслэлээс гарчихсан болоод төслийн үр дүн саарсан. Хас зуух гэхэд л зах зээлд идэшний үхрийн үнэтэй, Өлзий зуух хоёр, гурван хонины үнэтэй болчихсон байсан. Одоо ч хөдөөгүүр явахад манай зуухыг хэрэглэж байгаа олон айл таардаг. Уг нь зуухны кодыг тулгахад хаанаас зарагдсан бэ гэдэг нь тодорхой гарна. Бас засгаас түүхий хямд нүүрс тараагдсан.

 

-Та мэргэжлийн хүний хувьд агаарын бохирдлыг бууруулах арга замыг юу гэж хардаг вэ?

 

-Би 1996 оноос Монголд орж ирсэн бүх л төрлийн зуухтай ноцолдож байна. Зуухыг сайжруулах, ямар түлш сайн болох талаар байнгын туршилт хийж явдаг. Зуух судлаач гэж болно. Мянганы Сорилтын сан, Монгол Улсын Засгийн газар агаарын бохирдлыггурван үе шаттайгаар бууруулах нь зүйтэй гэж үзсэн байдаг. Богино, дунд, урт хугацааны шийдлийг ярьж байсан. Тухайн үед 160-180 мянган гэр хорооллын өрх гал түлж, утаа гаргаж байна гэсэн тооцоолол байсан нь одоо 200 мянга давчихлаа. Богино хугацааны шийдэл нь зуухны шаталт, түлшний чанарыг сайжруулах хэрэгтэй. Дунд хугацаанд цахилгаан, хийгээр шийдэх, урт хугацаанд орон сууцжуулах гэж үзсэн. Олон улсын байгууллагуудын зөвлөсөн энэ шийдлийг би зөв гэж боддог. Сэтгэлийн хөөрлөөр биш эдийн засгийн тооцоо судалгаатай хандах хэрэгтэй л дээ.

 

Ярилцсанд баярлалаа

 

 Б.Рагчаа

 

 

 

 

 

Ч.Гантулга:М-Си-Эс группийг зуухаар бизнес хийсэн гэдэг нь огт үндэслэлгүй зүйл
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 21, Лхагва гараг