Дээрмийн хэргүүдийг шуурхай илрүүлжээ Д.Норов гуайд хүндэтгэл үзүүллээ Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна Иргэд тууралтат болон гэдэсний өвчний талаар зөвлөгөө авчээ Жилийн заслаа хийлгэж, буянаа арвижуулаарай Пёнчан 2018: Б.Ачбадрах 97, Ч.Отгонцэцэг 84-дүгээр байрт орлоо Олон улсын нислэг хуваарийн дагуу үйлчилж байна Ялимгүй цас орж, явган шуурга шуурна Үс засуулбал эд малтай баялаг төгс болно Пёнчан 2018: Тонга улсын тугч залуу дахин өөр төрөлд хүч сорих уу? Тайра Бэнкс: Би дахин тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болно ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар оролцоно Өнөөдөр Балжиннямтай өдөр Баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлээрэй Пёнчан 2018: Өнөөдөр болох тэмцээний хуваарь Сайн малчин, тариаланч, фермерүүд шагналаа гардан авлаа Өөх шатааж, бодисын солилцоог сайжруулдаг хүнснүүд Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна Тасалгааны зуун настаар хоолойн өвдөлтийг намдаах арга
Улаанбаатар -24°
Нийслэлийн Засаг даргыг иргэдээсээ сонгодог болох уу
2018.2.5

Гэрэл зургийг MPA.mn

 

Намрын чуулган завсарлах хугацаа тулсан энэ  үед УИХ-аар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж байна.  Өнөөдөр нийслэл хотод  байнга оршин суугчдын тоо албан ёсоор 1.396 сая-д хүрч, манай улсын нийт хүн амын 44.7 хувьд хүрчээ. Өдөртөө дотоод болон гадаадаас зорчин ирдэг иргэдийн тоог нэмвэл 1.5 саяд хүрдэг гэсэн албан бус тоо байдаг.

 

Тиймээс  Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж хууль тогтоогчид үзсэн байна. Уг хууль  анх 1994 онд батлагдсанаасаа хойш өнөөгийн байдлаар нийслэл хот, түүний удирдлагад эрх, үүрэг болгон хэм хэмжээ тогтоосон 120 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаагаас өдөр тутмын үйл ажиллагааг 20 гаруй хуулиар зохицуулдаг байна.

 

Нийслэлийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 14.881 тэрбум төгрөгт хүрсэн нь үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний 64.5 хувьтай тэнцэж байгаа юм.  Нийслэл хотод нийт 43.490 аж ахуйн нэгж бүртгүүлсэн нь улсын хэмжээнд бүртгэлтэй байгаа 68.425 аж ахуйн нэгжийн 63 хувьтай тэнцжээ.

 

Дээр дурдсан статистик тоон үзүүлэлтээс үзэхэд Улаанбаатар хот нь 1.5 сая орчим хүн амтай дэлхийн 400 гаруй хотын нэг болжээ. Иймд “хотын хөгжлийн үзэл баримтлалыг шинээр тодорхойлж, эрүүл, аюулгүй, амьдралын таатай орчин бүрдүүлсэн, олон төвт суурьшлын тогтолцоонд суурилсан, олон улсад өрсөлдөх чадвартай, иргэд, олон нийтийн оролцоонд тулгуурласан, сайн засаглал бүхий аялал жуулчлалын томоохон төв болгон хөгжүүлэх шаардлагад нийцүүлэн эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь зүйтэй гэж хууль санаалагачид үзжээ. Энэ хуулийн төсөлтэй зэрэгцээд нийслэлээс сонгогдсон гишүүд хамтран  тодорхой саналыг хүргүүлээд байгаа юм.

 

Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албан тушаалыг нэг хүн хашиж байдаг. Харин хуулийн төсөлд хүргүүлсэн саналд дээрх албан тушаалыг Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Засаг дарга гэсэн албан тушаалыг тус тусад нь салгаж, хариуцуулахаар тусгажээ. Ер нь зарим улстөрчид Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг Засгийн газрын гишүүнчлэлтэй  болгох хэрэгтэй гэж ч үздэг. Гэхдээ энэ нь хуулиар бүрэн батлагдаагүй. Тэгээд үе үеийн энэ албан тушаалыг хашиж байсан, хашиж байгаа эрхэм 1.5 сая нийслэлчүүдээ тэр бүр хүрч үйлчилдэггүй нь үнэн.

 

Хуулийн төслөөр дээрх албан тушаалыг хоёр тусад нь салгахдаа, томилогоог ямар нэг улс төрийн оролцоогүй, нийслэлчүүд өөрсдөө шууд сонгодог байхаар тусгажээ. Өнөөдрийн тухайд НИТХ-ын сонгуулиар олонх болсон улс төрийн хүчин нэр дэвшүүлэн, төлөөлөгчдийн олонхийн саналаар сонгож байгаа. Хууль санаачлагчид “Нийслэлийн Засаг дарга засаг захиргааны ажлаа, Улаанбаатар хотын захирагч иргэдийн таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, аж ахуйн үйлчилгээний ажлыг хариуцах учраас улс төрийн шаардлага тавихгүй. Тиймээс сонгуулийг ч улс төрийн намын оролцоогүйгээр нам бус явуулна” гэж тайлбарлаж байгаа юм. Олон улсын жишгээс харахад  Лос-Анжелосын нутаг дэвсгэр дээр 290 гаруй хот байдаг. Эдгээр хотууд нийлж Лос-Анжелос хэмээх том хотыг бий болгожээ.  

 

УИХ-аас сүүлийн үед нийслэл Улаанбаатарыг тэлж, хөгжүүлэх, ингэхдээ дүүргүүдийг хотын статустай болгох асуудлыг  хөндөх болсон. Уг саналыг ч мөн ажлын хэсгийн саналд тусгасан байна. Ингэхдээ нийслэлийн хэмжээнд алслагдсан  том дүүргийг бие даасан хот болгох саналыг оруулжээ. Багануур, Багахангай, Налайх, Баянзүрхийг бие даасан хот болгох санал боловсруулсан байна. Бие даасан хотын статустай болсноор төсөв, газрын эрх мэдэл, орон нутгийн татвар тогтоох,  нийгэм, эдийн засгийн асуудлаа шийдэх эрх мэдэл шилжих юм. Ингэснээр түгжрэл утааны асуудлыг шийдэх, нийгмийн хэв журмыг сахих асуудлыг иргэдэд ойртуулж, төвлөрлийг сааруулах бололцоо бүрдэх аж.  Ер нь дүүргийн орлогыг нийслэлд, нийслэлийн орлогыг  улсын төсөвт орлогод авдаг. Энэ нь нийслэлээс эхлээд дүүрэг  бүрдүүлсэн төсвөө захиран зарцуулах эрхгүй, асуудлаа шийдвэрлэж чадахгүй  хүндрэл учирсаар ирдэг. Тиймээс цаашдаа нийслэл өөрийн орлогоо захиран зарцуулдаг байя гэсэн саналыг үе үеийн нийслэлийн удирдлагууд тавьсаар ирсэн ч хэрэгждэгүй билээ. Учир нь улсын төсвийн орлогын  50 орчим хувийг нийслэл бүрдүүлдэг юм.

 

Хууль тогтоогчид Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн төсөлд  Улаанбаатар хотын хилийн цэсийг тэлж, нутаг дэвсгэрийн эдэлбэр газруудыг нэмэх саналыг оруулсан байна.  Улсын хүн амын талаас илүү хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хот нь  Монгол Улсын нутаг дэвсгэрийн дөнгөж 0.3 хувь гэнэ. Нийслэлчүүд бид дөрвөн ууланд хэт олуулаа бөөгнөрснөөс газар олголт, өмчлөл, дахин төлөвлөлт, бүсчлэл тогтоох асуудлыг оновчтой шийдэх боломжгүй, аялал жуулчлал, хөдөө аж  ахуй, үйлдвэрлэлийг хөгжүүлж чадахгүй хүрчээ. Тиймээс эхний ээлжинд Улаанбаатар-Багануур, Улаанбаатар-Багахангай, Улаанбаатар-Хөшигийн хөндий нисэх буудал зэрэг алслагдсан дүүргүүдээ холбосон тусгай коридор газруудыг Улаанбаатар хотын эдэлбэр газарт нэмэх саналыг тусгасан байна.

 

Хэрвээ дээрх саналууд дэмжигдвэл нийслэлийн эрхзүйн орчин боловсронгуй болж,  нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, цаашлаад нийслэлийн хөгжилд ч түлхэц болно гэж хууль санаачлагачид үзэж байна. Эрх баригчид үнэмлэхүй олонхи 65 суудалтай энэ үед гишүүдээс гаргасан дээрх саналууд дэмжлэг авах магадлалтай.  Гэхдээ нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албан тушаалыг тусад нь салган өөр эрхмүүдийг сонгохыг дэмжих ч,  иргэдээр саналаар сонгууль явуулахыг улстөрчид хүлээн зөвшөөрөх нь юу л бол. Тэгээд ч иргэдээс сонгогдсон Засаг дарга, захирагч нар улстөрчдийн шантаажчид өртөхгүй  гэх баталгаагүй. Уг нь ч Нийслэлийн Засаг дарга, захирагч гэлтгүй дүүрэг, хорооны Засаг дарга нарыг ч иргэдээсээ сонгох нь хэрэгтэй ч, амьдрал дээр асуудал эсрэгээрээ "үйлчилдэг". 

Н.Энхлэн 

 

Нийслэлийн Засаг даргыг иргэдээсээ сонгодог болох уу
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 20, Мягмар гараг