Сильвестр Сталлоне: Би үхээгүй шүү Цагаан ордны өмнө сурагчид эсэргүүцлээ илэрхийлжээ Шүлхий өвчинтэй тэмцэх талаар чиглэл өглөө Пёнчан 2018: Уран гулгалтын бүжгийн төрөлд ах дүүс хүрэл медаль хүртлээ Нийслэлийн “Цасны баяр” болно Эмма Уотсон хуримаа хийхийг хүсдэг Тавантолгойн цахилгаан станцын барилгын ажил эхлэхэд бэлэн болсон Эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдлыг хангаж ажиллалаа Ерөнхийлөгч орон нутагт ажиллана Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурал болно Тиаго Сплиттэр НБА-с зодог тайлахаа зарлав Нийслэлийн ногоон бүсэд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүллээ Ээж, охин хоёрыг шулам хэмээгээд үсийг нь хусчээ ”Оюутолгой” Монголоос эрчим хүч авах шаардлагагүй гэсэн заалттай ШУУД: ”Оюутолгой” цахилгаан станц барих гэрээг цуцалсан” гэдэг ташаа мэдээлэл Пёнчан 2018: Медаль авсан байдал ”Оюутолгой”-н асуудлаар мэдээлэл хийнэ Пёнчан 2018: Шар айраг Германы шигшээ багийн амжилтад нөлөөлж байгаа юу? Террористуудын хулгайлсан охид амиа золиослогч болжээ Муудсан өндгийг хэрхэн таних вэ
Улаанбаатар -31°
ЭЕШ: Хэлний хичээлүүдийн сонсох даалгавар нэмэгджээ
2018.2.5

Гэрэл зургийг MPA.mn

 

Элсэлтийн ерөнхий шалгалтын цахим бүртгэл өнөөдөр өглөөний 09.00 цагт эхэллээ. Үүнтэй холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл хийв.

 

Энэ жил 12 дугаар ангийг 42 орчим мянган хүүхэд төгсөх юм байна. Үүн дээр өмнөх оны төгсөлтийнс 3000-4000 хүүхэд нэмэгдэж, нийтдээ 45 000 хүүхэд ЭЕШ-д хамрагдана гэсэн урьдчилсан тооцоог гаргажээ. ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн бүх хүүхэд монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгөх ёстой. Энэ дугаа ЭЕШ-ын өмнөх өдөр монгол хэл, бичгийн шалгалтыг авах бөгөөд босго оноо тавьдаггүй юм. Монгол хэл, бичгийн шалгалтад хүүхдүүдийн бүтээлч, сэтгэх бодох чадварыг шалгах үүднээс эссэ бичих даалгаварыг оруулжээ. Мөн энэ жил монгол хэл, орос хэл, англи хэлний шалгалтын сонсох даалгавар нэмэгдсэн байна.

 

Математик, физик, хими гэсэн хичээлүүдийн шалгалтын хугацаа 100 минут, бусад нь 80 минутын хугацаанд үргэлжилнэ. Нэг шалгалт 5800 төгрөгийн бүртгэлийн хураамжтай. Шалгуулагчид бүртгэлийн хураамжаа бүх банкаар төлөх боломжтойгоос гадна Мобикомын кэнди оноог ашиглаж болох аж.

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ЭЕШ-д хамрагдах тоо жилээс жилд нэмэгдэж буй. Өнгөрсөн жилүүдэд 2-3 хүүхэд хамрагддаг байсан бол 2017 онд 24 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ЭЕШ өгчээ. Тиймээс БҮТ-өөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шалгалт өгөх боломжийг илүү нэмэхээр онцгойлон анхаарч байгааг тус газрын хэлтсийн дарга Л.Ганбат хэллээ. Ингэхдээ тухайн хүүхдийн хөгжлийн онцлогт нь тохируулж, шалгалтад нэмэлт боломж, нөхцөлүүдийг бүрдүүлэх юм байна. Тухайлбал, баррель үсгээр хөрвүүлэх, үсгийн фондыг нэмэх, дохионы багш ажиллуулах аж.

 

ЭЕШ-ыг зургаадугаар сарын дунд 10 хоногт авахаар БСШУСЯ-нд санал хүргүүлжээ. Харин дүн нь долоодугаар сарын нэгэнд гарна.

 

 Сурагчид www.eec.mn цахим хаягаар орж бүртгүүлнэ. Бүртгэл 2018 оны 02-р сарын 05-ны 09:00 цагаас 2018 оны 04-р сарын 16-ны 18:00 цаг хүртэл явагдана.

 

Б.Энэрэл

ЭЕШ: Хэлний хичээлүүдийн сонсох даалгавар нэмэгджээ
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 21, Лхагва гараг