Дээрмийн хэргүүдийг шуурхай илрүүлжээ Д.Норов гуайд хүндэтгэл үзүүллээ Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна Иргэд тууралтат болон гэдэсний өвчний талаар зөвлөгөө авчээ Жилийн заслаа хийлгэж, буянаа арвижуулаарай Пёнчан 2018: Б.Ачбадрах 97, Ч.Отгонцэцэг 84-дүгээр байрт орлоо Олон улсын нислэг хуваарийн дагуу үйлчилж байна Ялимгүй цас орж, явган шуурга шуурна Үс засуулбал эд малтай баялаг төгс болно Пёнчан 2018: Тонга улсын тугч залуу дахин өөр төрөлд хүч сорих уу? Тайра Бэнкс: Би дахин тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болно ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар оролцоно Өнөөдөр Балжиннямтай өдөр Баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлээрэй Пёнчан 2018: Өнөөдөр болох тэмцээний хуваарь Сайн малчин, тариаланч, фермерүүд шагналаа гардан авлаа Өөх шатааж, бодисын солилцоог сайжруулдаг хүнснүүд Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна Тасалгааны зуун настаар хоолойн өвдөлтийг намдаах арга
Улаанбаатар -24°
Нийслэлийн эрхзүйн асуудлыг хэлэлцлээ
2018.2.5

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр /2018.02.05/ “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-тэй холбоотой асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзаж, санал бодлоо солилцлоо.

 

УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ сарын 11-нд  “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-өөр Улаанбаатар хотын өмнөх болоод одоогийн удирдлагууд, НИТХ-ын төлөөлөгчид, иргэд, судлаачдыг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэхүү хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэж найман багц саналыг ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Хаянхярваад хүргүүлсэн. Нийслэлийн удирдлагууд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс хүргүүлсэн саналуудыг хуулийн төсөлд  тусгах боломжтой саналуудын талаар  УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргатай санал солилцлоо. Энэ үеэр нийслэлийн удирдлагууд  хуулийн төслийн ажлын хэсэг хэлэлцүүлгээс гарсан найман багц саналын долоон саналыг хуулийн төсөлд тусгаж, санал хураалгахад бэлэн болсон гэдгийг танилцууллаа. Уулзалтын үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс нийслэлийн удирдлагуудын статусыг,  нийслэлийн хөрөнгийн асуудал болоод дагуул хотын асуудлыг нягталж тодорхой болгох шаардлагатай байгааг мөн хэллээ.

 

Дашрамд дурьдахад, УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ пүрэв гарагт хуралдаанаа хийж, УИХ-ын намрын чуулганы хуралдааны үр дүнгийн талаар мэдээлэл өгнө.

 

Нийслэлийн эрхзүйн асуудлыг хэлэлцлээ
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 20, Мягмар гараг