Сильвестр Сталлоне: Би үхээгүй шүү Цагаан ордны өмнө сурагчид эсэргүүцлээ илэрхийлжээ Шүлхий өвчинтэй тэмцэх талаар чиглэл өглөө Пёнчан 2018: Уран гулгалтын бүжгийн төрөлд ах дүүс хүрэл медаль хүртлээ Нийслэлийн “Цасны баяр” болно Эмма Уотсон хуримаа хийхийг хүсдэг Тавантолгойн цахилгаан станцын барилгын ажил эхлэхэд бэлэн болсон Эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдлыг хангаж ажиллалаа Ерөнхийлөгч орон нутагт ажиллана Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурал болно Тиаго Сплиттэр НБА-с зодог тайлахаа зарлав Нийслэлийн ногоон бүсэд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүллээ Ээж, охин хоёрыг шулам хэмээгээд үсийг нь хусчээ ”Оюутолгой” Монголоос эрчим хүч авах шаардлагагүй гэсэн заалттай ШУУД: ”Оюутолгой” цахилгаан станц барих гэрээг цуцалсан” гэдэг ташаа мэдээлэл Пёнчан 2018: Медаль авсан байдал ”Оюутолгой”-н асуудлаар мэдээлэл хийнэ Пёнчан 2018: Шар айраг Германы шигшээ багийн амжилтад нөлөөлж байгаа юу? Террористуудын хулгайлсан охид амиа золиослогч болжээ Муудсан өндгийг хэрхэн таних вэ
Улаанбаатар -31°
ҮХЦ-ийн гишүүн Н.Жанцан хуульчдыг дарамталжээ
2018.2.5

Хуульчид Үндсэн хуулийн цэцэд хандсан асуудлаар мэдээлэл хийлээ. Хуульчид хэд хэдэн асуудлаар  Үндсэн хуулийн цэцэд хандаад буй. Тухайлбал:

 

Хуульч Б.Жавхлан- ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Үндсэн хууль зөрчсөнийг тогтоолгох тухай

 

Хуульч О.Алтангэрэл- У.Хүрэлсүхийн Засгийн газар Үндсэн хууль зөрчиж байгуулагдсан. УИХ-ын 2017 оны 58 дугаар тогтоол Үндсэн хуульд нийцээгүй гэсэн асуудлаар

 

Хуульч Д.Миеэгомбо-УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эгүүлэн татах асуудлаар

 

Хуульч Р.Мөнхзул-Үндсэн хуулийн цэцийн зарим гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан байхад үргэлжлүүлэн ажиллаж байгаа асуудлаар цэцэд ханджээ.  

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Хуульч Д.Миеэгомбо: УИХ-ын гишүүн бол нэгдсэн чуулган болон байнгын хорооны хуралдаанд сууж байж бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Харин хуралдаанд суухгүй байгаа нь ард түмний төр барих эрхийг зөрчөөд зогсохгүй өргөсөн тангарагаа зөрчиж байгаа юм. Энэ үндэслэлээр Б.Наранхүү гишүүнийг Үндсэн хууль зөрчсөнийг нь тогтоолгож, эгүүлэн татуулах асуудлыг ҮХЦ-д хандсан. Энэ асуудлыг ҮХЦ-ийн гишүүн Н.Жанцан шалгасан. Өнгөрсөн баасан гаригт маргаан үүсгэхээс татгалзсан хариугаа өгсөн. Бид ҮХЦ-ийн бага суудалд хандана.

Бид мөн Б.Наранхүү, Н.Жанцан нар хувийн харилцаатай байж магадгүй гэж, шалгаж байгаа гишүүнийг сольж өгөх хүсэлтийг ҮХЦ-ийн даргад гаргасан. Бидний хүсэлтийг хүлээж аваагүй. Харин Н.Жанцан утсаар ярьж, биднийг дарамталсан.

 

 Хуульч О.Алтангэрэл: Би У.Хүрэлсүхийн Засгийн газар Үндсэн хууль зөрчиж байгуулагдсан асуудлаар ҮХЦ-д хандаад 10 хоног өнгөрч байна. Монгол Улсад Засгийн газар байхгүй. Засгийн газрын 15 сайд УИХ-ын гишүүн. Өөрсдийнхөө хийх ажил, төсвийг 15 сайд УИХ-даа сууж байгаад баталдаг. Ядаж найман сайд нь гаднаас томилогдвол Засгийн газартай гэж үзнэ.

 

Хуульч Б.Жавхлан: ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн асуудлаар ҮХЦ-д хандсан. Ц.Нямдорж сайд түрээсийн байранд амьдардаг. Байрны эзнийг таньдаг учраас ашиглалтын зардлыг нь төлдөг. Өөрөөр хэлбэл хуульд заагаагүй хангамж эдэлж байгаа асуудлаар ҮХЦ-д хандсан юм.  

 

Хуульч Р.Мөнхзул: Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан, Д.Наранчимэг хоёрын бүрэн эрхийн хугацаа дуусаад жил гаран болж байна. Н.Жанцангийн хувьд 1993 оноос хойш өнөөдрийг хүртэл ҮХЦ-ийн гишүүнээр ажиллаж байгаа. УИХ Н.Жанцан, Д.Наранчимэг нарыг эргүүлэн татаж, шинэ хүнээ томилох ёстой. Гэтэл томилохгүй цаг хугацаа хожоод байгаа нь улс төрийн сонирхолтой холбоотой. Бүрэн эрх нь дуусцан хүмүүс ҮХЦ-д сууж, хэрэг маргаан үүсгэхгүй суугаад байна.

 

ҮХЦ-д гаргасан гомдол ямар гишүүнд хуваарилагдсаныг нууцалдаг болсон аж. Өмнө нь ил байсан асуудлыг дотоод журмандаа өөрчлөлт оруулан, нууцалдаг болжээ.

 

 

Б.Энэрэл

ҮХЦ-ийн гишүүн Н.Жанцан хуульчдыг дарамталжээ
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 21, Лхагва гараг