Дээрмийн хэргүүдийг шуурхай илрүүлжээ Д.Норов гуайд хүндэтгэл үзүүллээ Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна Иргэд тууралтат болон гэдэсний өвчний талаар зөвлөгөө авчээ Жилийн заслаа хийлгэж, буянаа арвижуулаарай Пёнчан 2018: Б.Ачбадрах 97, Ч.Отгонцэцэг 84-дүгээр байрт орлоо Олон улсын нислэг хуваарийн дагуу үйлчилж байна Ялимгүй цас орж, явган шуурга шуурна Үс засуулбал эд малтай баялаг төгс болно Пёнчан 2018: Тонга улсын тугч залуу дахин өөр төрөлд хүч сорих уу? Тайра Бэнкс: Би дахин тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болно ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар оролцоно Өнөөдөр Балжиннямтай өдөр Баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлээрэй Пёнчан 2018: Өнөөдөр болох тэмцээний хуваарь Сайн малчин, тариаланч, фермерүүд шагналаа гардан авлаа Өөх шатааж, бодисын солилцоог сайжруулдаг хүнснүүд Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна Тасалгааны зуун настаар хоолойн өвдөлтийг намдаах арга
Улаанбаатар -24°
Пёнчан 2018: Хамгийн залуу болон хамгийн ахмад тамирчид
2018.2.5

 

БНСУ-ын Пёнчан хотод блдлх өвлийн Олимпийн наадмын эргэн тойронд болж буй сонирхолтой үйл явдлыг та бүхэнд хүргэж байгаа билээ. Өмнө нь бид та бүхэнд цэнгэлдэхүүд болон, орон орны баг тамирчдын өмсөх хувцсыг танилцуулж байсан бол энэ удаад уг наадамд оролцож буй хамгийн залуу болон хамгийн хөгшин тамирчдыг танилцуулж байна.

 

Хамгийн залуу тамирчнаар БНХАУ-ын цанын үзүүлбэрийн хаалф пайп төрлийн тамирчин Вү Мэнг тодорлоо. Тэрбээр энэ жил 15 настай юм.

 

Харин хамгийн хөгшин тамирчнаар 51 настай Канадын кёрлингийн тамирчин Шерил Бернард тодорч байгаа юм. Гэхдээ багийн нөөц бүрэлдэхүүнд багтаж байгаа учраас оролцохгүй ч байж магадгүй аж. Харин түүнийг оролцохгүй бол Финлянд кёрлингч Томи Рантамаеки хамгийн ахмад тамирчин болж бүртгэгдэх болно. Тэрбээр энэ жил 49 настай.

 

Харин Бернард оролцох аваас хамгийн хөгшиндөө медаль хүртсэн тамирчдын жагсаалтад хамгийн дээр бичигдэх боломжтой юм.

 

Ингээд энэ удаагийн Олимпийн наадамд оролцох гэж буй хамгийн залуу 10, хамгийн хөгшин 10 тамирчныг танилцуулж байна.

 

Залуу:

Вү Мэн/15 нас/: цанын хаалфпайп буюу үзүүлбэрийн төрөл /БНХАУ/

Жэнни-Ли Бурманссон/15 нас/: цанын слопстайл буюу чөлөөт үзүүлбэрийн бас нэгэн төрөл/Швед/

Жан Көшин/15 нас/: Цанын хаалфпайп /БНХАУ/

Алина Загитова/15 нас/: уран гулгалт /ОХУ/

Ким На-Гул/15 нас/: уран гулгалт/БНСУ/

Хироаки Кунитаке/15 нас/: снөүбоорд /Япон/

Рейра Ивабүчи /16 нас/: снөүбоорд /Япон/

Алис Робинсон /16 нас/: Уулын цана /Шинэ Зеланд/

Аяулум Амренова /16 нас/: цанын могулс төрөл /Казахстан/

Нико Портэоус /16 нас/: цанын хаалфпайп /Шинэ Зеланд/

 

Хамгийн хөгшин:

Шерил Бернард /51 нас/: кёрлинг /Канад/

Томи Рантамаеки /49 нас/: кёрлинг /Финлянд/

Томас Улсруд /46 нас/: кёрлинг /Норвеги/

Клаудиа Пехштейн-7 дахь Олимпдоо оролцож хамгийн олон өвлийн Олимпод өрсөлдөж буй рекорд тогтоогоод байгаа /45 нас/: тэшүүр /Германи/

Нориаки Касай-8 өвлийн Олимпод оролцож рекорд тогтоож байгаа /45 нас/: цанын харайлт/Япон/

Сергей Долидович /44/: гүйлтийн цана /Беларус/

Ханна-Рика Валила /44/: хоккей /Финлянд/

Клаудиа Райглер /44/: снөүбоорд /Австри/

Герман Мадразо /43/: гүйлтийн цана /Мехсик/

Ласкеллес Браун /43/: бобслей буюу чарга /Канад/

 

Б.Энх-Амгалан

Пёнчан 2018: Хамгийн залуу болон хамгийн ахмад тамирчид
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 20, Мягмар гараг